Сү.Батболд ямар замын зурагтай явсан бэ?

10-р сарын 29, 2015 9:50 am Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 106
10-29-3х

Н.ЗАЯА

Төрийн ордонд суудаг МАН-ын гишүүд өчигдөр Тусгаар тогтнолын ордонд чуулсан гэнэ. Тус нам “Бид хамтдаа” үндэсний форум зохион байгуулж, гурван өдөр хэлэлцүүлэг хийсэн байна. Энэ форумд Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболд “Хөгжлийн бодлого ба эдийн засгийн орчин” илтгэл тавьжээ. Тэрээр энэ илтгэлдээ Монголд хөгжлийн замын зураг алга, замын зургаа тодорхой гаргаад хэзээ, хэн ч Засгийн эрхийг авсан хөдөлшгүй байх ёстойг онцолжээ. Тодруулбал “Шинжлэх ухаанч, мэдлэгт суурилсан, олон жилийн тооцоо судалгаагаар баталгаажсан, тэгээд мэргэжлийн хүмүүсийн боловсруулсан, яалт ч үгүй зөв замд, хөгжилд хөтлөх баримт бичиг байх ёстой. Өнөөдөр бидэнд, Монгол Улсад тийм л замын зураг хэрэгтэй байна. Тэгээд тэр замын зургийнхаа үзэл санааг нь аль ч нам засгийн эрх барьсан хөнддөггүй, хэрэгжүүлдэг байвал улс орон хөгжиж олон түмний амьдрал сайжирна. Хэрвээ тийм замын зургаа гаргаж чадвал мөнгө бол хоёр, гуравдугаар асуудал. Харамсалтай нь өнөөдөр засгийн эрх барьж байгаа намуудад ийм замын зураг алга” гэжээ.  Тэгээд эдийн засгийн өнөөгийн байдлыг өөрийн­хөө тэргүүлж бай­сан Засгийн газрын үеийнх­тэй харьцуулжээ. Эдийн засгийн өсөлт, ам.долларын ханш, ажилгүйдлийн төвшин, гадаад өр болоод хөрөнгө оруулалтын хэмжээ гээд мэдээж гол үзүүлэлтүүд бүгд одоо таагүй байна. Сү.Батболд Засгийн газрыг гурван жилийн хугацаанд тэргүүлсэн хүн. Тэр үед ч манай улс замын зураггүй явсан шүү дээ. Аз болоход дэлхийн зах зээл дээр манай гол түүхий эд болох зэсийн үнэ огцом өссөн учраас бүх үзүүлэлт сайн байсан. Тэр үед ямар нэгэн зураг шаардлагагүй байж. Манай төсвийн ихэнх орлогыг “Эрдэнэт”-ийн зэсийн баяжмалаас бүрдүүлдэг. Сү.Батболдын Засгийн газрын үе буюу эдийн засгийн оргил үед зэсийн тонн тутмын үнэ 10000 ам.доллар шүргэж байв. Гэтэл одоо 5000 ам.доллар дөнгөж давж байна. Орлого олдог гол нэрийн түүхий эдийн үнэ хоёр дахин буурчихаад байхад замын зураг ярьж буй хүн өөрөө ямар замаар яаж явснаа эргэн санах хэрэгтэй болов уу.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 4 Сэтгэгдэл

Miracle
2016 оны 12-р сарын 1

I like to party, not look arecilts up online. You made it happen.

Will
2016 оны 12-р сарын 3

This is crasytl clear. Thanks for taking the time!

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *