“Степ Голд”, “Central Asia Mining” компаниудыг шүүхэд өглөө

9-р сарын 11, 2018 2:23 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 17
ò1

Ч.ЗОТОЛ

“Эх нутаг-Иргэний хяналт” үндэсний хөдөлгөөнөөс  хөдөө орон нутагт тулгамдаж буй уул уурхайн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын иргэдийн “Баавайн хүүхдүүд” ТББ, Баянхонгор аймгийн “Заг Байдрагийн гол” хөдөлгөөн, Баянбулаг, Заг сумын уугуул иргэд оролцов.

Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 3700 орчим ашигт малтмалын лиценз бий. Түүнийг дагаад 21 аймгийн нутаг  ашигт малтмалын хайгуул, ашиглалтын хөлд сэглэгдэж,  байгаль орчны тэнцвэр алдагдаж, ус гол бохирдон ширгэж,  газар нутгийн бүрэн бүтэн байдал нь алдагдаж байна. Эзэмших эрх бүхий малын бэлчээр, хадлангийн талбай, худаг, өвөлжөө, хаваржааны газруудад ашигт малтмалын лиценз гэх бичгийг ард түмний ямар ч оролцоогүйгээр давхардуулан олгож, үндэсний баялаг болсон мал аж ахуй, түүнийг эрхлэгч малчдын аж байдалд сөргөөр нөлөөлж байна. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол,байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх ноцтой зөрчигдөж байгаа юм.

Малчид, нутгийн иргэдийн зүгээс  газар нутгийнхаа төлөө энд тэндгүй тэмцэл өрнүүлж байгаа боловч тэдний санал, шаардлагыг хүлээн авч сонсох,  шийдвэрлэх газаргүй мухардаж байгаа нь бодит үнэн. Тэгвэл газар газрын малчид, нутгаа хамгаалсан хөдөлгөөнүүд нэгдэж  “Эх нутаг-Иргэдийн хяналт” үндэсний хөдөлгөөнийг байгуулсан байна. Нэгдсэн хөдөлгөөнөөс хууль зөрсөн асуудлаар шүүх, хууль хяналтын байгууллагад ханджээ.  Үүнд:

-Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр бүлгийн 6.1-д “ Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж заасан боловч Ашигт малтмалын тухай хуульд энэ заалтыг тусгаагүй б нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж байна. Иймд  Ашигт малтмалын хууль нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн тухай өргөдлийг Үндсэн хуулийн цэцэд  гаргасны зэрэгцээ УИХ-ын Өргөдлийн болон Хууль зүйн байнгын хороонд ханджээ.

-Заг, Байдрагийн голын хөдөлгөөнөөс Баянхонгор аймгийн Заг сумын Их Булагт олборлолт явуулахаар завдаж байгаа“Central Asia Mining  компанийн  тусгай зөвшөөрөлтэй холбогдуулан Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газрыг хууль бусаар “А” лиценци олгосон асуудлаар, Байгаль орчны яамыг байгаль орчны үнэлгээг буруу хийсэн  үндэслэлээр  шүүхэд өгчээ.

-Мөн Дорнод аймгийн Цагаан овоо сумын II багт ашигт малтмалын олборлолт явуулах гэж буй “Степ Голд” компанийн  лицензтэй холбоотой асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан  байна.

Түүнчлэн Ашигт малтмалын хуулийг шинэчлэн боловсруулж Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр бүлгийн 6.1-д заасан “ Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэсэн заалтыг нарийвчлан тусгах хүртэл Үндсэн хуулиар олгогдсон гагцхүү ард түмний мэдэлд байна гэдэг заалтыг хэрэгжүүлэх “Ард түмний бүрэн эрхэт хяналтыг  иргэдийн нэгдсэн хөдөлгөөнийхөн хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгджээ. Үүний эхлэл болгож,  Баянхонгор аймгийн Заг сумын Их булаг хэмээх газарт “ ЭХ НУТАГ- ИРГЭНИЙ ХЯНАЛТ” хэлэлцүүлгийг явуулах юм байна.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *