Старт-ап компаниуд хүч түрж эхлэв

2-р сарын 27, 2018 9:47 am Нийтлэгч: Ангилал Уул уурхай , Эдийн засаг Уншсан: 46
11

Уул уурхайн эдийн засагч Л.НАРАНБААТАР

Зууны мэдээсонинГложекс консалтингкомпаниас гаргадаг уул уурхайн салбарын судалгааны мэдээллээс хүргэж байна.

 Уул уурхайн салбарт стартап компаниуд бий болсоор байна. Энэ оны эхний байдлаар дэлхий аяар энэ салбарт ойролцоогоор 200 гаруй стартап компани үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.

Стартап компаниуд бүхий л уул уурхайд чиглэсэн гайхалтай үйлчилгээ, шийдэл, бүтээгдэхүүнүүдийг санал болгож буй. Уул уурхайн томоохон компаниуд бүгдийг өөрсдөө зохион бүтээхээс илүү стартап компаниудын инновацид тулгуурлах нь зүйтэй юм. Ингэснээр үйл ажиллагааг хүлээн зөвшөөрүүлэх гол үзүүлэлт болох тогтвортой уул уурхайд хөтлөх үйл явцыг хурдасгах боломжтой болох юм.

Уул уурхайн сал­барт стартап компаниуд өсч байгаа нь өнөөгийн болон ирээдүйн хандлагыг тодор­хой­лохоос гадна хөрөнгө оруулагчид эдгээр компанид хөрөнгө оруулах үнэ цэнийг хэдийн мэддэг болсон хэрэг.

Хөрөнгө оруулагчид аажмаар хөрөнгөө гарааны бизнест зориулах болсныг хүснэгтээс харж болно.

Уул уурхайн стартап компаниудын үйл ажиллагааны голлох чиглэл

Стартап компани эзэмшигчид уул уурхайн салбарыг сайжруулах голлох зургаан чиглэлд анхаарлаа хандуулан ажиллаж байна. Эдгээр нь технологи, дэд бүтэц, байгаль орчин, санхүү, хүний нөөц мөн үйл ажиллагаа. Чиглэл бүр нь мөн дотроо хэд хэд хуваагдана. Технологид суурилсан стартапууд уул уурхайн томоохон компаниудад дараах үйлчилгээ, бүтээгдэхүүнүүдээр хангах боломжтой. Тухайлбал, машин техникийн утасгүй мэдрэгчтэй сүлжээнээс авахуулаад машины мэдээлэл цуглуулагч. Үүлэн сүлжээ, машины өөрөө удирдах үүлэн платформ, дрон, сүлжээнд суурилсан хайгуулын мэдээлэл удирдах систем, уурхайн талбайн автоматжуулалт, сүүлийн үеийн геотехникийн тоон загварчлал зэргийг нэрлэж болно.

10

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 2

Levitra Naturel isotretinoin 10mg in germany discount store buy generic accutane no prescription generic cialis Levitra 10 Orodispersibile Kamagra Commander Acheter Priligy

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *