Starbucks бойкотод өртөв

4-р сарын 16, 2018 11:42 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд Уншсан: 27
starbucks-coffee-sign-widescreen-wallpaper-53510-55237-hd-wallpapers

Д.АРИУН

Филадельфид болсон үйл явдлаас болж Starbucks кофены сүлжээний эсрэг  бойкот цахим орчинд өрнөв. Филадельфи хотноо Starbucks-ийн нэг кофе шоп-д орж ирсэн африк гаралтай хоёр эрэгтэйд бие засах өрөө өрөө ашиглахыг хориглосон тухай мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдсаны дараа цахим орчинд  #BoycottStarbucks  хэштаг гарч ирж, олон хэрэглэгч дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Энэ явдал өнгөрсөн лүрэв гаригт болсон бөгөөд афро-америк хоёр эрэгтэй кофены газарт уулзахаар товлосон хүнээ хүлээжээ. Энэ хугацаандаа тэд ямар нэгэн юм захиалаагүй бөгөөд нэг нь кофены газрын бие засах өрөөнд орох гэхэд үйлчлэгч түүнийг оруулаагүй байна. Үйлчлэгч ингэж татгалзаж байгаагаа, бид зөвхөн үйлчлүүлэгчдэдээ ОО-ийн өрөөг ашиглуулдаг гэж тайлбарласан байна. Үүний дараа өнгөт арьстан эрчүүдийг гарч явахыг шаардахад тэд татгалзжээ. Дараа нь кофены газрынхан цагдаа дуудаж, мөнөөх хоёр эрийг саатуулжээ.

Цагдаагийн дарга Ричард Росс дараа нь мэдэгдэхдээ “ямар нэгэн муу зүйл хийгээгүй” гэсэн байна. Энэ явдлын дараа Starbucks албан ёсоор уучлал гуйжээ. Гэсэн ч #boycottstarbucks нь өнгөрсөн амралтын өдрүүдэд Твиттерт олныг дагуулсан хэштаг болж, олон хэрэглэгч арьс өнгөний үзлийн эсрэг үзэл бодлоо илэрхийлсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn

Нийт: 2 Сэтгэгдэл

Ellgync
2018 оны 6-р сарын 8

Preis Viagra 25 Vejiga Propecia buy generic cialis Tamsulosin For Sale

Ellgync
2018 оны 6-р сарын 15

Acheter Du Viagra En France cialis generic Erfahrungsbericht Viagra 50 Viagra Samples From Doctor Propecia Comparativa

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *