Сонгуулийн ялагч нь МАХН байлаа 

6-р сарын 29, 2017 12:00 pm Нийтлэгч: Ангилал Сонгууль , Улс төр Уншсан: 23
2-3

Б.ТӨГС

Энэ сарын 26-ны өдөр болсон Ерөнхийлөгчийн сонгууль дараагийн үе шатандаа орлоо. МАХН сонгуульд нэр дэвшигчээ сойж, тэр нь босоо Ганбаа байх нь гэсэн мэдээлэл тарж эхэлсэн цагаас хоёр дахь үе шаттай сонгууль болох нь хэнд ч тодорхой байсан юм. Ерөнхийдөө гуравдагч намын чансаа, байр суурь Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож ирсэн түүх зэргээс харахад сонгуулийн дүнд гуравдагч хүчний нэр дэвшигч тэгтэл нөлөөлж байсан нь үгүй. Гэхдээ энэ удаад өөр байлаа.

Энэ сонгуулийн ялагч нь хэн байсан бэ. Үүнд хүний өөрийнгүй нэг хүн дээр тогтон онцолж байгаа нь МАХН-ын нэр дэвшигч С.Ганбаатар юм. Түүнээс бусад нэр дэвшигчдээсээ 100 гаруй мянган хүний саналаар давуу байсан Женко Х.Баттулга ч биш, эрх баригч намын дарга, УИХ-ын дарга М.Энхболд ч биш. Харин хоёрдугаар шатны сонгуульд нэр нь тунаж үлдэж чадаагүй С.Ганбаатар ялагч нь байлаа.

Олон жил төрийг авч ирсэн хоёр намын нийлж нэг тусдаа нэг эрх барьсан он жилүүд, эргээд энэ улс орны байгаа байдлыг анзааран харж байгаа сонгогчид МАНАН-д итгэхгүй байгаа нь энэ сонгуулийн дүнгээс харагдлаа. Нөгөө талаас МАХН-ын дарга Н.Энхбаярын хувь хүний нэр хүнд сүүлийн жилүүдэд огцом өсч ирсэн нь батлагдаж байгаа юм. Бас нэг нөлөөлөх хүчин зүйл нь идэж уусан, луйвардсан хуйвалдсан нэр зүүсэн хүмүүсийн дэргэд С.Ганбаатар дэндүү цэвэрхэн нэгэн байлаа. Буруутгах зүйлс нь сургууль төгсөөгүй бас дээрээс нь гадагшаа явах гэсэн монголчууддаа виз авахад тусалсан гэх хэрэг. Яг түүний хийсэн хэргүүдээс хэн хохирсон юм гээд үзвэл хэн ч, юу ч байхгүй. Мүүний гэх хэрэгтээ тайлбар өгдөг, сүүлд гадны иргэнээс мөнгө авсан гэх хэрэг нь хэт зохион байгуулалттай нь харагддаг. Муухай харагдуулж, муу хэлж болох мэт ч өнөөх босоо чинь хэнд халтай зүйл хийсэн бэ гэвэл хэлэх зүйл үгүй. Тиймээс сонгогчид өөрийнхөө итгэл үнэмшлээр сонголтоо хийжээ.

Ямар ч сурталчилгаа байхгүй, ямар ч мөнгө тараагаагүй. Дээр нь нөгөө хоёр нам нь хоорондоо “алалдаад” байдаг харин “оранж” зангиа зүүсэн МАХН-ынхан улс төрийн өөр соёлыг бий болголоо. Өрсөлдөгчид шигээ хар пиар хийсэнгүй. Нэр дэвшигчээ, намынхаа бодлогоо, Үндсэн хуулиа яриад зах дээр ч явж харагдана, хөдөөний суманд ч харагдана. Намын дарга нь бараг л бүх аймгаар нэр дэвшигчтэйгээ явсан.

Хэдийгээр иргэд сонгогчид нарийн юм мэддэггүй ч өөрсдийнхөө харж байгаагаар, мэдэрч байгаагаар сонголтоо хийж байдаг. Яг л өөрсөдтэй нь адилхан угсармалын хоёр өрөө байранд амьдардаг, цалин нэмүүлэхийн төлөө гүрээнийхээ судсыг тасартал орилж явдаг. Эрх мэдэлд хүрсэн гээд өөрчлөгдсөн нь үгүй урьдынхаараа байдаг С.Ганбаатарт тэд итгэжээ. Аль нэг нам гэж хатуу хайрцагт ороогүй, нам дагаж амьдралаа борлуулдаг биш жинхэнэ дундаж сонгогчид түүнд итгэсэн нь харагдаж байна. Саналаа хэн нэгэнд худалдсан биш, жижиг эрх ашгаар сонголтоо хийсэн биш зүгээр л түүнд итгэсэн хүмүүсийн саналыг хурааж чадсанаараа тэр яах аргагүй ялагч болж байна. Хүний сэтгэлийг хураана гэдэг амаргүй. Гэхдээ нэгэнт итгэсэн сэтгэлийг хэн ч өөрчилж чаддаггүй. Хэдийгээр С.Ганбаатарыг МАХН-нд элсээд удаагүй гэдгийг гоочилохоор мэтгэлцээн дээр хүртэл тухайлан асуулт болгон оруулж байсан ч МАХН-д Ганбаатар, Ганбаатарт МАХН ээлээ өгсөн сонгууль болов. Гуравдагч хүчин Ерөнхийлөгчийн сонгуульд 30 хувь гаргаж байтугай 15 хувьд ч хүрч санал авч байсан удаагүй билээ. 1997 оны сонгуульд МУНН-аас нэр дэвшсэн Ж.Гомбожав 6.6 хувь, 2001 онд ИЗН-ын Л.Дашням 3.5 хувь, 2005 онд БНН-ын Б.Жаргалсайхан 13.8, Эх орон намын Б.Эрдэнэбат 11.3 саналыг авч байв. Харин өнгөрсөн сонгуулиар МАХН-ын Н.Удвалын авч байсан 6.5 хувийн санал дөрвөн жилийн дараа 30 хувийг давлаа. Бас анх удаа Монгол Улс хоёр дахь шатны сонгууль хийхэд хүргэлээ. Хэдийгээр МАХН-ын нэр дэвшигч С.Ганбаатар дараагийн шатны сонгуулиас мултарсан ч хүмүүс түүнийг, МАХН-ыг Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагч нь байлаа хэмээж байна. УИХ-д үнэмлэхүй олон суудалтай нам, бүлгийн хэмжээнд ажилладаг сөрөг хүчинтэйгээ адилхан 30 хувь давсан саналыг УИХ-д нэгхэн суудалтай МАХН авч байна гэдэг яах аргагүй ялагч нь хэн байсныг харуулж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

1 Сэтгэгдэлтэй

Albaker Loanfirm
2017 оны 9-р сарын 21

HOHHOT CHINA миний сайхан өдөр

Агвакерын зээлийн компанийг үүсгэн байгуулсан бодит болон жирийн зээлийн компаний орон сууцыг худалдан авахаар зээл авахад хэрхэн итгэж буйгаа нотолж байна. Би өнөөдөр сайхан амраарай.
,
Намайг Хөххот хотоос Абдуллах гэдэг нэртэй. Би сүүлийн таван сарын туршид жинхэнэ зээлийн компанийг хайж байна.
Надад бүгдэд нь итгэж, эцэст нь надад итгэдэг байсан зальтай хүмүүс байсан
Өдөржингөө, надад мөнгө өгөхгүй, бүгдийг нь өглөө
миний итгэл найдвар алдагдсан, би гомдоллож, бухимддаг, би интернетэд зээл авч байсан компаниудтай ямар нэгэн зүйл хийх сонирхолгүй байсан тул би мөнгө зээлж авсан
Найз минь, би түүнд тохиолдсон бүгдийг хэлсэн, тэр надад тусалж чадна гэж хэлсэн
Тэрбээр зээл авахад надад тусалж чадах зээлийн компанийг мэддэг
надад маш бага хүүний түвшин 2%, тэр саяхан авсан
Тэднээс зээл авсан, тэр зээлээ хэрхэн авахыг надад зааварласан
Тэр надад хэлсэнчлэн, би тэдэнтэй хамт И-мэйлээр өргөсөн: (albakerloanfirm@gmail.com) Би хэзээ ч итгэж байгаагүй харин би оролдож,
24 цагийн дотор зээл авсан нь миний хамгийн том гайхшрал байлаа.
Би дахин аз жаргалтай, баян болсон бөгөөд энэ зээлийг Бурханд талархаж байна
Иймэрхүү компаниудад энэ бүх залилангууд дээр байгаа хэвээр байгаа,
Зээл авахад шаардлагатай бүх хүмүүст зөвлөгөө өгнө үү
(albakerloanfirm@gmail.com) тэд хэзээ ч танд алдагдахгүй болно
таны амьдрал минийх шиг өөрчлөгдөнө. Өнөөдөр та бүхэнтэй (Albakerloanfirm@gmail.com) утсаар холбоо барьж, зээлээ аваарай.
 Альберкерийн зээлийн компанид зээл авахад нь туслаарай. Учир нь би энэ компанийг зээлдүүлэхгүйгээр амжилттай зээлээр авсан.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *