Сонгуулийн хуулиар зөвшилцлийн ажлын хэсэг гаргана

12-р сарын 1, 2015 9:42 am Нийтлэгч: Ангилал Сонгууль , Улс төр Уншсан: 45
olloo_mn_1426465250_songuuli

Д.ЦЭЦЭГ

УИХ дахь АН бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, бүлгийн дэд дарга С.Одонтуяа нар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд, УИХын дарга мэдээлэл хийсэн байна. Мөн Хөгжлийн банктай холбоотой зарим асуудлыг тодруулахаар холбогдох албаны хүмүүсийг оролцуулжээ.

Түүнчлэн энэ долоо хоногт УИХ, байнгын хороодоор хэлэлцэх хуулийн төслүүдийг хэлэлцэж, байр сууриа нэгтсэн байна. Тухайлбал, Сонгуулийн тухай хуультай холбоотой ажлын хэсгийн мэдээллийг сонссон бол гааль, татварын байгууллагын эрх зүйн байдалтай холбоотой асуудал болон бусад холбогдох хуулийн төслийг УИХаар хэлэлцэх нь зүйтэй гэж санал нэгджээ. Харин Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай УИХын тогтоолын төслийг ярилцаж ажлын хэсэг байгуулахаар болов. Сонгуулийн хуулийн тухайд бүлгийн дарга Б.ГарамгайбаатарСонгуулийн хуулийн хэлэлцэх хугацаа маш бага байна. Тиймээс намуудын төлөөлөл оролцсон зөвшилцөх ажлын хэсэг байгуулагдаж, өнөөдрөөс эхлэн уулзана. Тиймээс энэ асуудал хэдий хурдан хугацаанд зөвшилцөлд хүрч чадна төдий чинээ хурдан сонгуулийн хуульд өөрчлөлт оруулна гэсэн үг юм. АНын зүгээс Р.Бурмаа нарын өргөн барьсан хуулийн төслийг дэмжинэ. Харин Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн өөрчлөлтийн тухайд ажлын хэсэг ажиллах шаардлагатай байна гэсэн шийдвэр гарсангэсэн юм.

Үүнээс гадна Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүгнэлтэд АН-аас ажлын хэсэгт томилогдсон гишүүд яагаад гарын үсэг зураагүй талаар сэтгүүлчид лавлаж асуусан юм. Үүний хариуд бүлгийн дарга “Бүлгийн хуралд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт оролцсон. Сангийн яамнаас ажлын хэсэг байгуулагдаж Хөгжлийн банкинд шалгалт оруулсан юм байна. Гэхдээ тэд шалгасан материал дүгнэлтээ албан ёсных болгоогүй. Сайдын зөвлөлийн хурлаар оруулаагүй, албан ёсоор санал дүгнэлтээ боловсруулаагүй, өнөөдрийг хүртэл газар хэлтсийн хурлаар оруулаагүй тийм материалыг МАН-ын гишүүд өөрсдөө хувийн журмаар олж авсан. Ингээд ажлын хэсгийн дүгнэлт болгож, Сангийн яамнаас албан ёсоор шалгаад, дүгнэлт гаргасан мэтээр тайлбарлаж олон нийтийн тархийг угаах ажил явуулсан. Бид энэ асуудлыг ярилцаад Сангийн яам албан ёсны мэдэгдэл гаргах ёстой гэж шийсэн” гэх тайлбарыг өгөв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 3 Сэтгэгдэл

Chynna
2016 оны 4-р сарын 29

â€VâiluÈ›až€ de care zici tu e o casă cu parter È™i etaj, cu o bucătărie, două băi È™i cinci camere (din câte îmi amintesc). David È™i familia sa locuiesc în această casă. Și asta nu este mult, după 10 ani de muncă, pentru un om care creÈ™te vreo zece vite, muncind de dimineaÈ›a de la 5 È™i până seara la 21 – 22. Poate că È™i alÈ›i roÈ™ieni i-ar putea urma exemplul. Dar ei preferă să aÈ™tepte să le pice niÈ™te bani nemunciÈ›i de la RMGC decât să pună osul la treabă.

Namari
2016 оны 5-р сарын 4

That’s a subtle way of thniking about it.

Debra
2016 оны 5-р сарын 4

Irritata di certo dato che son di Mantova e sono cresciuta con la sua influenza. Che adesso un pincopallo qualsiasi si permetta di dargli dec1&#82l7;eretilo mi da fastidio.Se posso dare dell’eretico liberamente a Papa e Cardinali posso dire qualsiasi cosa scusi. http://ijujjp.com [url=http://ktkakteu.com]ktkakteu[/url] [link=http://zlxhqahirgk.com]zlxhqahirgk[/link]

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *