Сонгуулиас сонгуулийн хооронд…

8-р сарын 29, 2012 9:47 am Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 260

Ө.СОДОН

 

Сонгуулиас  сонгуу­лийн  хооронд  их  юм өөрчлөгджээ. Хэдхэн са­рын  өмнө МАН-ынхан  УИХ-ын сонгуулийг  өөрс­дийн  дүрмээр зохион  бай­гуулахаар ил  нэг , далд  нэг үзэж  байсан бол  өдгөө  бусдын  өргөн барьсан дүрмээр дахин сонгууль­дахгүй хэмээн сөрөг  хүч­ний  инд­рээс  дуугаа  өн­дөрс­гөв. АН-ын гишүү­дээс Р.Бур­маа, А.Бакей нар УИХ-ын даргад Орон нутгийн хурлын сон­гуу­лийн тухай хуульд нэ­мэлт, өөрчлөлт   оруулах тухай хуулийн төслийг  өргөн мэдүүлснийг Ши­нэчлэ­лийн Засгийн газарт  хам­тарсан АН, МАХН- МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэн, ИЗНН дэм­жээд байна. Уг  төслөөр  бол орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдийн гурав­ны  нэг  нь нам эвслийн нэрийн  жагсаалтаар, гу­равны  хоёр нь засаг за­хир­гааны  нэгжийн төлөө­лөл болж  шууд сонгогдох пропорциональ, мажори­тар  хосолсон тогтолцоо­гоор  явуулахаар хэлэлцэж эхлээд буй юм. Сонгууль арваннэгдүгээр сарын  эхээр болно, иргэдийн саналыг цахим  машинаар тоолно, оройн 22  цаг  хүр­тэл санал  авна гэх мэт  заалттай  Орон нутгийн хурлын сонгуулийн тухай шинэ  хуулийг ээлжит  бус  чуул­ган зарлаж  хэлэлцэн  бат­лахаар төлөвлөөд буй  бо­ловч МАН-ынхан огт  өөр  зүйл ярьж эхэлсэн билээ. Тэд  ИТХ-ын сон­гууль  бол намын биш, иргэдийг  төлөөлсөн бай­гууллага байх ёстой, тэгэ­хээр 100 хувь  мажоритар тогтол­цоогоор явуулна  хэ­мээн зүтгэж  байна. Орон нут­гийн  хурлын сон­гуу­лийн хуулийн төслийг  хэ­лэлцэхээр МАН-аас  бай­гуулсан Аж­лын хэсгийн ахлагч Су.Батболд “ ИТХ-ын сонгуульд  хамгийн то­хиромжтой  нь нэг тойрог-нэг мандат. Болохгүй бол  олон  мандаттай нэг  тойрог  байж  болно.Хамгийн гол  зарчим бол  ИТХ намын  биш. Иргэдийн  төлөөл­лийг байгууллага  байх  ёстой хэмээжээ.

Орон нутгийн сон­гууль болоход цөөн  хоног үлд­сэн. Их хурлын  дар­гын захирамжаар  бол өнөөдөр  ээлжит  бус чуул­ган эхний  өдрөө хурал­даж тус хуу­лийг хэлэлцэх ёстой.  Одоо  байгаагаараа  МАН-ын­хан  энэ  хуралд  оролцох­гүй   байх. УИХ-д  бүлгээ ч  байгуулж  ам­жаа­гүй тэд сөрөг хүчин ч  юм шиг, үгүй  ч  юм  шиг заримдаг  байдлаасаа  хэр­хэн гара­хаа  мэдэхгүй Цэ­цэд  най­дан суух хооронд  сон­гуулийн  дараах сон­гууль хаяанд  тулсан ч Орон нутгийн хурлын сонгууль  явуулах  хууль ч  үгүй  сууна. Бүг­дийг өөрийн дүрмээр зо­хицуулж сурсан МАН-ынхан орон нутгийн ИТХ-ын сонгууль  явуулах хуулийн  төслийг хэлэл­цэхэд  оролцохгүй байсан ч  УИХ олонхиороо  хуу­лийн дагуу Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулиа батлах  эрх зүйн чадамжтай  гэж үзэж  бай­гаа. Цаашид  нэгэнт цаг  байхгүй тул Шинэчлэ­лийн Засгийн га­зар  байгуулсан  багийнхан хуулиа МАН-ын  25 ги­шүүнгүйгээр батлахаас өөр  аргагүйд  хүрч  байна. Цаана нь  сонгуулийн  зохион  байгуулалтын нү­сэр  ажил байгааг  мартаж  болохгүй. Энэ жилийн  Орон нутгийн хурлын сонгуулийн хуулийг  батлахад  УИХ-ын сонгуулийн хуулиас ч  илүү “зовлонтой”  байдал ийнхүү үүсээд бай­на. Харин МАН-ынхан сөрөг  хүчний   байр суу­ринаас  албан ёсоор оролцож  байдлыг  боди­тоор дүгнэх байх гэж  бу­сад нь  хүлээж  байгаа юм. Сонгуулиас сонгуулийн  хооронд их  зүйл  өөрч­лөгдөж  байна.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *