Сонгуульд нэр дэвшиж болохгүй гишүүдийг санал асуулгаар тодруулна

12-р сарын 3, 2015 5:39 pm Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 50
12-3-11

Ц.БАЯР

АН-ын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар нар өчигдөр олон нийтэд мэдээлэл хийхдээ  ДНБ-ийн өсөлт буурч, гадаад зээл өсч хүмүүсийн амьдралын түвшин доройтож байгаа нь 2012-2016 онуудад засгийн эрх барьж байгаа намын үйл ажиллагаатай шууд холбоотой. Тиймээс АН-ын нэрийн өмнөөс ард түмнээс уучлалт гуйж байна гэлээ. Тус холбоо Монгол орны улстөр эдийн засаг, өнөөгийн нийгмийн тулгамдсан асуудлаар судалгаа хийсэн байна. Судалгааны үр дүнд хэд хэдэн дүгнэлтэд хүрсэн ажээ. Тухайлбал, улстөрийн амьдралд шинэ нөхцөл байдал үүсч байгаатай холбогдуулан сонгогч түмэнд 2016 онд сонгуулийн хувьсгал хийхээр болсон гэж үзжээ. Мөн ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс дөрөвдүгээр сарын 1-ний хооронд гишүүдийн дунд санал асуулга явуулж  АН-ын гишүүнчлэлтэй улстөрчдийг УИХ-ын сонгуульд дэвшүүлж болохгүй гэдгийг олон нийтэд зарлана гэдгээ мэдэгдлээ. Санал асуулгыг эхлээд УИХ-д сууж буй АН-ын төлөөлөл, Засгийн газрын гишүүдээс  авч сонгуульд нэр дэвшиж болохгүй гишүүдийг санал асуулгаар тодруулна гэв.

Эх сурвалж:www.zms.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *