Сонгууль угтсан хатуу болзол

1-р сарын 16, 2013 10:02 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тэд бидний тухай Уншсан: 232
“Файнэншл таймс” сонинд ийм гарчигтай нийтлэл хэвлэгдсэнийг орчуулан хүргэж байна.

Б. БАРС

“Файнэншл таймс” сонинд ийм гарчигтай нийтлэл хэвлэгдсэнийг орчуулан хүргэж байна.

Монгол орон зэс, нүүрс, алт, мөнгө зэрэг төрөл бүрийн ашигт малтмалаар баян. Хэдий тийм ч тус улс өмнөхөөсөө илүү хатуу Ашигт малтмалын тухай шинэчилсэн хуулийн төсөл боловсруулж, парламентаараа батлуулах гэж байна. Хуулийн төслийг Монголын Засгийн газар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард нийтэд ил болгосон бөгөөд ашигт малтмалын хайгуул болон олборлолтын лиценз олгох дүрэм журамд уршиг, үр дагавар ихтэй эрс шинэчлэл хийжээ. Тус хуулийн төслөөр бол Монгол Улсын иргэд аливаа уул уурхайн төслийн 34 хувийг эзэмшихээс гадна төрийн өмчит компаниуд хайгуул, олборлолтын лицензийг нэг нэгжээс нөгөө шилжүүлэх эрхийг бүрэн эдлэхээр байгаа юм.

Монголын бизнесийн ертөнц шинэ хуулийн төслийг маш дурамжхан хүлээж авчээ. Хэд хоногийн өмнө Монголын бизнесийн зөвлөл улсынхаа Ерөнхийлөгчид илгээсэн захидалдаа “Шинэ хуулийн төсөл Монголын уул уурхайн салбарыг тэр чигт нь уналтанд оруулах аюултай” гэж цохон дурджээ. Тус захидалд түүнчлэн, “Парламентад өргөн барьж буй шинэ хуулийн төсөл улс орны ашигт малтмалын хайгуул, уул уурхайн салбарын хөгжлийг зогсоон ирээдүйн хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр багасгахад хүргэхээр байна… Энэ нь түүнчлэн барилга, үл хөдлөх хөрөнгө зэрэг эдийн засгийн бусад салбарт муугаар нөлөөлөн гинжин урвалаар банк, санхүүгийг салбарыг ч доош татаж, нийт эдийн засгийн хямралыг даамжруулах үр дагавар дагуулж болзошгүй” гэжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн шинэ төсөлд батлахаас нь өмнө өөрчлөлт оруулах боломж бий тул Бизнесийн зөвлөл парламентын гишүүд тэдний сэрэмжлүүлгийг анхааралдаа аван зөв шийдвэр гаргана гэдэгт найдаж байгаа юм.

Гэвч парламентын ги­шүүд тэдний сэрэмжлүүл­гээс гадна өөрсдийг нь сонгосон ард иргэдийнхээ хүсэл бодлыг анхаарах нь тодорхой. Өнгөрсөн жилийн зургадугаар сард болсон УИХ-ын сонгуулиар тус улсын ард иргэд уул уурхайн салбарын хөгжил жирийн иргэдийн амьдралд эерэг нөлөө үзүүлээгүйд сэтгэл гонсгор байсан тул олон нэр дэвшигч уул уурхайн салбар дахь гадаадын хөрөнгө оруулагчдад илүү хатуу болзол тавихаа амлаж байсан билээ.

Түүгээр ч үл барам хэдэн сарын өмнө УИХ-ын 20 гаруй гишүүн “Рио Тинто” корпорацийн барьж буй аварга том Оюутолгойн зэс-алтны уурхайн тухай гэрээг шинэчлэхийг зорьж шуугиан дэгдээсэн юм.

Ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгууль ч тус хуульд ихээр нөлөөлөх биз ээ. Парламентаа хянаж, эвслийн Засгийн газрыг тэргүүлдэг АН Ерөнхий­лөгчийн сонгуульд Ц.Элбэгдоржийг дахин ялуулахыг эрмэлзэж байгаа нь мэдээж. Түүний зөвлөхүүд Монголын бизнесийн зөвлөлөөс өөр зүйл хэлж байж ч болох.  

Нийт сонгогчдын дунд хэт үндсэрхэг үзэл давамгайлж, чөлөөт эдийн засгийн зарчмаар хөгжихийг эрмэлзэж буй бизнес эрхлэгчдийн дунд гарч эхэлсэн ан цав улам өргөжсөөр. Парламент энэ зөрчлийг хэрхэн намжааж, аль талд ашигтай хууль батлах нь тодорхойгүй байна.          

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *