“Сонголтыг ард түмэн хийнэ”

3-р сарын 13, 2018 9:44 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тойм Уншсан: 28
29066801_2028199167439106_6140671917419397120_o

Х.ОЮУНБОЛД

 ОХУын Ерөн­хийлөгчийн сонгууль энэ сарын 18-нд болно. Энэ сонгуульд  ерөнхийлөгч Владимир Путин бие дааж өрсөлдөнө гэж мэдэгдсэнГэвч тэрээр 2000 оноос ерөнхийлөгчөөр сонгогдсоноос  хойш хэн түүний залгамжлагч болох талаар бодсоор ирсэн гэжээ. Ерөнхийлөгч Владимир Путин “NBC” телевизийнхэнтэй  хийсэн уулзалтын үеэр түүнээс залгамжлагчийн талаар юу бодож байгаа эсэхийг асуухадБи 2000 оноос хойш энэ талаар бодож ирсэн. Бодох бол муу зүйл бишГэхдээ сонголтыг ОХУын ард түмэн хийнэгэж хариулжээ. Мөн сонгуульд өрсөлдөхөд давуу талтай байх нь огт хамаагүй. Надад таалагдсан,таалагдаагүй ч  нэр дэвшигчид  сонгуульд оролцоно. Харин эцсийн шийдвэрийг  ОХУын ард түмэн гаргана гэж он­цолжээТэрээр “NBC” телевизийн сэтгүүлч  Меган Келлид  бол­зошгүй сөрөг үр да­гаврыг харгалзан үзэж Кремлийг орхих боломжгүй гэж хариулсан байнаЕрөнхийлөгч Владимир Путин түүнийг залгамжлагчид  ОХУын бэхжүүлэх болон түүний ирээдүйг бүтээхээс гадна хойч үеийнхэндээ зо­риул­сан хөгжлийн мөрийн хөтөлбөрийг  үлдээнэ гэдэгт итгэж байгаагаа илэр­хийлжээ. Харин  тэ­рээр сэтгүүлчээс  “Миний залгамжлагчид  сүүлийн жилүүдэд миний хийсэн бүхнийг устгахыг хүсч бол­зошгүй талаар та юу бодож байнагэж асуу­сан байнаВладимир ПутинАНУ ОХУыг хүчтэй, тогтвортой болон хөгжсөн орон болоосой гэж сонирхож байх ёстой. Бид хамгийн багадаа 25-50 жилийн хөгжлийг харж байна гэж нэмж хэлсэн байна. ОХУын ерөнхийлөгч нь  зургаан жилээр сонгогддог. Тэрээр энэ талаар нэмэлт өөрчлөлт үндсэн хуульд оруулахыг хүсээгүй ажээЭнэ сонгуульд 65 настай ерөнхийлөгч Владимир Путин дахин сонгуульд өрсөлдөнө. Хэрэв ялалт байгуулбал 2018-2024 он хүртэл одоогийн албан тушаалаа хаших юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *