Сонгодог урлагийн анхдагчууд-2

3-р сарын 12, 2018 10:32 am Нийтлэгч: Ангилал Урлаг , Урлаг, спорт Уншсан: 32
29025588_2058182744394224_7179964276889616384_n

Ч.ГАНТУЛГА

 БидСонгодог урлагбулангаараа дэлхийн дүрийг анхлан амилуулсан Монголын уран бүтээлчдийн тухай хүргэж байгаа билээ. Энэ удаагийн онцлох дуучин гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг. Тэрээр Монголын анхны Аида юм.

Өнгөрсөн онд Монголын театр дэлхийн дуурийн урлагийн хуудсанд нэрээ мөнхөлсөн юм. Учир нь Ж.Вердийн алдартАидадуурийг нэг групп хоёр өдөр дараалан тоглосон. Хоолойны цар хүрээ шаардсан энэ бүтээлийг өмнө нь дэлхийн ямар ч оронд дараалан тоглосон удаагүй. Харин Монголын театр, уран бүтээлчид чадсан юм. Энэ удаагийн Аида гавьяат жүжигчин, дуурийн жүжигчин Б.Эрдэнэтуяа байсан юм. 2010 ондАидадуурийг анх тавихад 16 настай эрх хонгор охинд дуурийн театрын залуухан гоцлооч С.Мөнгөнцэцэг тоглосон байдаг.

Этиопийн гүнж Аида. Түүний цөхрөл шаналал. Жижигхэн биедээ баймгүй сэтгэлийн хат, зориг тэвчээр. Тэр дурласан. Дурлалдаа үнэнч үлдсэн. Хэдийгээр хааны удмын гүнж ч харийн оронд олзлогджээ. Боолын амьдралаар амьдарсан ч, гүнж хэмээх омог бардам зан түүний цусанд бий. 16-хан настай ч зоримог алхам, зоригтой шийдвэрийг гаргаж чадах юм. Боол болж амьдрахдаа хайр сэтгэлдээ үнэнчээр амиа золин эх орон, газар шороо, дайн дажингүй амьдралын төлөө тэмцэхдээ огтхон ч бууж өгөөгүй, хүчирхэг бүсгүй

Суут хөгжмийн зохиолч Ж.ВердийнАидадуурийг УДБЭТын уран бүтээлчид 2010 оноос тайзнаа эгшиглүүлж байна. Энэ бүтээлийг дэлхийн томоохон театрууд тавихаасаа зүрхшээдэг ажээ. Дөрвөн бүлэгт долоон үзэгдэл бүхийАидадуурийг анх 1871 оны арванхоёрдугаар сарын 24-нд Дж.Боттезинигийн удирдлагаар Каирт, мөн 1872 оны хоёрдугаар сарын 24-нд Ф.Фаччогийн удирдлагаар МиланыЛа Скалатеатрт тоглосон байдаг. Харин 1875 оны арваннэгдүгээр сарын 19-нд Петрбургийн Марийнскийн театрт тоглосноор жинхэнэ утгаараа дэлхийд алдаршсан гэдэг. Монголын анхны Аидатай цөөн хором ярилцлаа.

Монголын театрАидадуурийг хоёр өдөр дараалж тоглосон. Та догдолж байв уу?

Театрынхаа уран бүтээлчдээр бахархах сэтгэл төрсөн. “Аидадуучнаас асар их чадвар шаарддаг дуурь. Энэ бүтээлийг амралтгүйгээр хоёр өдөр дараалж дуулна гэхэд тэр дуучныг, уран бүтээлчдийг ямар төвшний хүмүүс вэ гэдгийг илтгэнэ.

Таныг анх энэ дуурьт дуулж байхад хүмүүс хэрхэн хүлээж авсан бэ?

АнхАидадуурийг тавихад дуучин Ш.Наранчимэг бид хоёр дуулж байсан юм. Тайзнаа гарахад догдлолтой байсан. Хүмүүс их сайхнаар хүлээж авч, урмын үгийг хэлж байлаа.

Аидад дуулахад бэрхшээлтэй зүйл хэр байсан бэ?

Би Аидадаа хайртай. Энэ дууриар өөрийнхөө онцлогийг илүү гаргаж чаддаг гэж боддог. Дуулахад ч хоолойд минь илүү тохирдог юм. Аргагүй л дэлхийн агуу дуурь шүү дээ.

Та дүрээ юу гэж дүгнэдэг вэ?

Аида бол 16 настай эрх жаахан охин. Тэр хайрлаж дурладаг, шаналдаг. Насны хувьд хэдий бага ч дуулахад хоолойн цар хүрээ шаарддаг онцлогтой бүтээл. Би тайзан дээр гарах бүртээ жүжиглэлтдээ анхаарахыг хүсдэг. Энэ бүтээлд ч ялгаагүй Аидагийн онцлогийг гаргахыг хичээж байсан.

Та Болгарт боловсрол эзэмшсэн цөөхөн уран бүтээлчийн нэг. Энэ ховорхон азыг хэрхэн атгаж байв?

Болгарт ма­най ахмадуу­даас Б.Жамъяан­ жав, Б.Урт­насан, А.Бүтэд, Б.Жаргалсайхан, Ц.Ерөө гээд алтан үеийнхэн боловсрол эзэмшсэн байдаг. Үүнээс хойш 20 гаруй жил оюутан яваагүй байсан. Намайг СУИСд сурч байхад улсын зардлаар хоёр оюутан явуулна гэсэн мэдэгдэл ирлээ. Оюутнуудын дунд сонгон шалгаруулалт зарлахад нь шалгарч Болгарыг зорьж байлаа. Намайг төгссөнөөс хойш дахин оюутан явсангүй.

 –Та яагаад Болгарт үлдээгүй юм бэ?

-Сургуулиа төгсчихөөд Болгарын театрт гурван жил ажилласан. Олон улсын багт орж, Европын 10 гаруй орноор “Богема” дуурийн Мимид дуулж явлаа. Энэ мэдээж сайхан он жилүүд. Энэ үед гэр бүлийнхээ хүнтэй Болгарт анх танилцсан юм. Эмэгтэй хүн, цагаан зээр хоёр нутаггүй гэж монголчууд ярьдаг даа. Нөхөр маань сургуулиа төгсөөд Монголдоо ирж, гэр бүлийн бизнесээ эхлүүлэх болсон. Тиймээс ханиа дагаад эх орныхоо театрт ирж, 2007 онд дуурийн театртаа гоцлол дуучин болсон.

Эх сурвал: “Зууны мэдээ” сонин

Нийт: 2 Сэтгэгдэл

Ellgync
2018 оны 6-р сарын 12

Viagra Belgique Prescription Medicale Generic Propecia 10mg Tomar Viagra Para Eyaculacion Precoz [url=http://cheapciali.com]buy generic cialis[/url] Orlistat Best Price Acheter Viagra Legalement How Much Cephalexin For Canines

Ellgync
2018 оны 6-р сарын 13

Keflex Headache [url=http://tadalaffbuy.com]canadian cialis[/url] Nexium Online Price Amoxicilina Usa Direct

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *