Сонгинохайрханд дахин санал хураалт явуулахгүй байхыг үүрэгдсэн үү?

11-р сарын 1, 2012 11:12 am Нийтлэгч: Ангилал Сонгууль , Улс төр Уншсан: 250

Хөшигтэй улс төр

Ө.СОНОР

Нийслэлийн Сонгинохайрхан  дүүргийн төлөөллөөс УИХ-д нэг  гишүүн дутуу  өнөөг хүрч байна. Нийт  сонгогчдын 28  хувийн саналыг  авч чадаагүй учир 26-р  тойрогт МАН-аас  нэр дэвшсэн Д.Сумъяабазар, АН-аас нэр дэвшсэн Л.Эрхэмбаяр нарын хооронд  дахин санал  хураалт  явуулах шийдвэрийг СЕХ-ноос  гаргасан юм. Дахин сонгуулийг  энэ сарын 21-нд орон нутгийн хурлын сонгуультай  хамтад  нь  явуулах тов гарсан.  Гэтэл Д.Сумъяабазарын өрсөлдөгч Л.Эрхэмбаяр санал  хураалтыг  дахин явуулахгүй байхаар бүх  талын  арга хэмжээг авч байгаа гэнэ. УИХ-ын сонгуулийн дараа  26 дугаар Тойргийн хороо 48 тоот тогтоол  гаргаж нэр дэвшигч Д.Тэрбишдавга, Л.Эрдэнэчимэг нарыг УИХ-ын гишүүн болсонд тооцон түр  үнэмлэх  өгч, босго  оноо хүрээгүй учир Д.Сумьяабазар, Л.Эрхэмбаяр хоёрын дунд  дахин санал  хураалт  явуулахаар болсон. Гэтэл Тойргийн хорооны Нарийн бичгийн дарга Б.Ганцэцэг АН-ынхны  даалгавараар 43 тоот хуурамч тогтоол гаргаж  түүнийгээ хүчин  төгөлдөр  хэмээн хоёр  ч шатны  шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Энэ асуудлын  талаар хэлэлцэхээр өчигдөр тус Тойргийн   хорооныхон хурал зарласан ч  АН-ын  гишүүд  ирээгүй байна. “Тэд  хуурамч тогтоолоо  шүүх  байгууллагыг ашиглан зөв  болгохоор улайрч байна. Энэ бол  төрийн эрхийг хууль  бусаар авахыг оролдсон  явдал. Судалгаагаар дахин  санал хураалтад Д.Сумъяабазар ялах  нь тодорхой байгаа.  Гэтэл Л.Эрхэмбаяр үүнээс үхтэлээ  айж, АН-ын  удирдлагаас санал  хураалт ямарч  байсан  явуулахгүй  байж, шүүхийн тогтоолоор  Л.Эрхэмбаярыг  УИХ-ын  гишүүн  болгох  үүргийг СЕХ-ны  дарга Ц.Содномцэрэнд  өгсөн”  хэмээн МАН-ын гишүүд  ярьж  байна. АН-ынхан Засгийн эрхийг тогтвортой барихын тулд  ямар ч  хамаагүй аргаар Сонгинохайрханы нэг суудлыг авах  том  улс төр  явж  байна хэмээж буй юм.

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *