Сонгинохайрханчууд  Дээд хуулийг дэмжлээ

4-р сарын 16, 2018 8:46 am Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 7
махн 12

М.БААСАНДЭЛГЭР

 МАХНаас  БНМУын Дээд хуулийн төслийг батлах гарын үсэг цуг­луулах ээлжит аяныг  өчигдөр Сонгинохайрхан дүүрэгт  зохион байгуулав. МАХНын дэд дарга С.Ган­баатар, Тамгын газрын дарга Н.Уламбаяр, Гүй­цэтгэх товчооны гишүүн Л.Мөнхсайхан нар иргэдтэй уулзаж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Сонгинохайрхан дүүр­­гийн  МАХНын дэд дарга С.ОрхонбаярБНМУын  Дээд хуулийг өнгөрсөн гурав хоногийн турш дүүргийнхээ  иргэ­дэд танилцууллаа. Одоо­гоор манай дүүргийн  10 мянга орчим иргэн дэмжиж, гарын үсгээ зураад   байна. Ард түмэн эх орондоо эзэн болоход, баялагтаа эзэн сууж ахуй, амьдралаа сайжруулах, ирээдүйгээ гэрэл гэгээ­тэй, баталгаатай болгоход  Үндсэн хуулийн өөрчлөлт зайлшгүй юм. Ийм  учраас иргэд санал  нэгдэн  дэмжиж байна. 1992 оны Үндсэн хуульдМал сүрэг төрийн хамгаалалтад байнагэж заасан байдаг. Тэгвэл Дээд хуулийн тө­сөлдМонгол хүн төр­ийн хамгаалалтад байнагэж оруулж өгсөн. Өнөө­гийн улс оны өмнө тулгамдаад буй бэрхшээл, хямрал нь тогтолцооны гажуудлаас эхтэй. Дээд хууль тогтолцоог өөрчилж, энэ бүх хүндрэл бэрхшээлийг давна гэсэн зорилгыг өмнөө тавьсан. Тийм учраас ашигт малт­малын баялаг ард түмний мэдэлд байна. Шүүх засаглалыг нэг хүн томилдог, тэр хүнээсээ хараат байдаг байдлыг болиулж, ард түмнээс сонгох заалтыг оруулсан. Төрийн нэр дээр байгаа ард түмний өмчийг  шам­ши­гдуулахгүй байлгах үүднээс хянал­тын тогтолцоог бий болгохоор хуульчилсан. Иргэдийн  эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг үнэ төлбөргүй болгох, хөгжлийн бэрхшээлтэй болон 20 жил тогтвортой амьдарсан. Түүнчлэн олон хүүхэдтэй залуу гэр бүлийг орон сууцаар үнэгүй хангах гэсэн Дээд хуулийн заалтуудыг  оновчтой болсон гэж иргэд үзэждэмжиж  байгаа”-г онцлон тэмдэг­лэв.

Уулзалтын үеэр Сон­­гино­­хайрхан дүүр­гийн IX хорооны иргэн Г.ДашмягмаржавТөсөл боловсруулж эхлэхээсээ өгсүүлээд ард түмэн, олон туршлагатай хуульч эрдэмтдийн санал зөв­лөгөөг тусгасан  Дээд хуулийн төслийг дэмжиж байгаа. Ард иргэдийн аж амьдралыг дээшлүүлэх, тэдний нөхцөл байдалд ихээхэн  анхаарсан, маш нарийн хууль. Миний ойр дотны бүх хүн энэ хуулийн төсөлтэй танилцаад са­налаа өгөхөөр ирсэнхэмээн ярьж байв.

Тус дүүргийн 76 дугаар хо­рооны Мянгатын дарга Ч.ЦэвээндоржСанал авах, гарын үсэг цуглуулах аянд  иргэд идэвхитэй оролцож бай­на. Энэ ажлын хү­рээнд зах болон том худалдааны төвөөс эхлээд бүх хорооны айл өрхтэй уулзаж саналын хуудсаа бөглүүлсэн. манай дүүр­гийн хэмжээнд бүх иргэн энэ хуулийн гол заалтыг ойлгож мэдсэн байгаа. Өмнөх хоёр өдөр 3200 орчим иргэн дэмжиж санал өгсөнгэлээ.

Энэ үеэр МАХНын Гүй­цэтгэх товчооны ги­шүүд иргэдийн санал хүсэлтийг сонсч, сонирх­сон асуултад хариуллаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *