Скрипаль нарыг НАТО -гийн бодисоор хордуулсан байж болзошгүй гэв

4-р сарын 18, 2018 9:51 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Халуун цэг Уншсан: 71
30725622_2046989682226721_4774802141820747776_n

Д.ЭНХЭЭ

 Солсберид болсон хэрэг явдалтай холбоотой нууц мэдээллийг Москва хүлээж авчээ. Энэхүү мэ­дээ­лэлд дурдсанаар Сергей болон Юлия Скрипаль нар АНУ, Их Британи болон НАТОгийн орнуудын зэвсэглэлд байдаг BZ хэмээх химийн бодист хордсон, тэдний эдгэрч байгаа клиник шинж төлөв Швейцарийн эрдэмтдийн дүнэлтийг баталгаажуулж байна хэ­мээн өнгөрсөн бямба гарагт Оросын гадаад хэр­гийн сайд Сергей Лавров ярьжээ.

Гадаад болон батлан хамгаалах бодлогын Зөв­лөлийн хуралдаан дээр Лавров үг хэлэхдээ Шпиц хот дахь радиологийн болон химирадиологийн шинжил­­гээний Швейцар­ийн төв­ийн тайлан илтгэлийг Москва нууцлах нөхцөлтэйгөөр хүлээж авсан тухай мэдээл­­жээ. Энэхүү төвийн мэргэжилтнүүд гурав­дугаар сарын 27-нд Химийн зэвсгийг хо­риг­лох олон улсын байгуул­лагаас Солсберид болсон хэрэг явдлын газраас авсан дээжээс тэдэнд ирүүлснийг шинжилж дууссаныг сайд онцолсон гэжРИАНовостимэдээл­сэн байна.

ЛАБОРАТОРИЙН ДҮГНЭЛТ

Химийн зэвсгийг хо­­риг­лох олон улсын бай­гууллагад тэдний явуулсан дүгнэлтийг би нэг ч үг гээлгүй эш татъя.  “Сорьцуудад хийсэн магад­­лан шинжилгээний үр дүнд химийн зэвсгийг хориглох тухай Конвенцид заасны дагуу хоёрдугаар ангиллын (категорийн) химийн зэвсэгт хамаарах BZ химийн хорт бодис, түүний дагалдах хэсгийн ул мөр илэрсэн. BZ нь хүнийг түр хугацаанд ухаан мэдрэлгүй болгодог тархи мэдрэлийг хордуулагч бодис мөн. Үүнийг хэрэглэсний дараа гучаас жаран минутын дараа сэтгэцийг хордуулах үр дагавар илэрч, дөрөв хүртэл хоног үргэлжилнэ. Ийм жороор бүтээсэн бодис АНУ, Их Британи болон НАТОгийн орнуудын зэвсэглэлд байсан. ЗСБНХУ болон ОХУд химийн ийм нэгдлийг боловсруулах ажил хийг­дэж байгаагүйхэмээн Лавров мэдэгдэв.

Үүний зэрэгцээ Швейца­­р­ийн төвийн мэ­дээл­­с­нээр, Солсбери­­гээс ирүүлсэн сорьцуудаас тархи мэд­рэлийг хор­дуулдаг А234 хэв шин­ж­ийн бо­дисэх төлөвөөрөө, түү­ний задралын хэс­гүүд, нэ­лээд өндөр концент­­рацитайгаар илэр­сэнболохыг сайд тодот­госон байна.

Мэргэжилтнүүдийн дүгнэлтээр, А234-ийн олж тогтоосон өндөр кон­­центраци гарцаагүй шууд үхэлд хүргэх байсан, хордуулсан, сорьц авсан цагийн хооронд нэлээд урт хугацаа өнгөрсөн болохоор Шпиц хотын төвийн мэргэжилтгүүдийн олж илрүүлсэн энэхүү бодис цэврээрээ, эх төлөвөөрөө, эх концент­рацитайгаа байгаа нь амархан дэгдэмхий шинж чанартай энэ бодис маш их эргэлзээ төрүүлж байгаахэмээн Лавров онцлон тэмдэглэжээ.

МОСКВАГИЙН АСУУЛТУУД

Сергей болон Юлия Скрипаль нарын клиник төлөв байдал BZ химийн бодис ашигласан тухай Швейцарийн лаборатор­ийн дүгнэлттэй дүйцэж байна хэмээн сайд онцлов.

Юлия Скрипаль болон цагдаагийн ажилтан эмнэлгээс аль эрт гарсан, Сергей, Юлия нартай огт уулзуулалгүйгээр бидэнд өгсөн британчуудын мэ­­­дээл­­­лээр Сергей Скрипалийн биеийн бай­дал дээрдэж байгаа зэргийг анхааралдаа авч үзэх юм бол тэдний клиник төлөв байдал чухамхүү BZ хордуулагч бодис хэрэглэхтэй дүйцэж байнахэмээн Лавров онцлов.

Шпиц хотын ла­бора­­тор­ийн мэргэжилтнүү­дийн дүг­нэлтийг тусга­сан мэдээлэл эцсийн тайлан­гаас яагаад хасагдсаныг тодруулахаар бид химийн зэвсгийг хориг­лох олон улсын бай­­гууллагад хан­даж бай­нахэмээн Лавров нэмж хэлжээ. Шпиц хотын лаборато­рийн мэ­дээллийг ашигласнаа химийн зэвсгийг хориг­­лох олон улсын байгуул­лага үгүйсгэсэн тайлбар хийхийгсонс­вол сонир­холтойбайх болов уу гэж тэрээрхошиг­носонбайна.

Гуравдугаар сарын 4-нд Британийн Солсберид Их Британид ашигтай тагнуул хийсэн хэргээр шүүгдсэн тагнуулын ажилтан асан Сергей Скрипаль, түүний охин Юлия нар хордсон бөгөөд энэ нь олон улс­ын томоохон дуулиан бол­сон юм. Эцэг, охин Скрипаль нарыг А234 бодисоор хордуулсанд ОХУ холбоотой гэж Лон­дон буруутгасан бө­гөөд Москва үүнийг эрс эсэргүүцэж байгаа билээ.

Скрипаль нарын халд­лагад химийн хорт бодис хэрэглэсэн байна гэдгийг химийн зэвсгийг хориглох олон улсын байгууллагын шинжээчид тодорхойлсон. Тайлан дүгнэлт бичсэн шинжээчид химийн бодис элдэв хольцгүй цэврээрээ байсан гэдгийг онцолж тэмдэглэсэн. Мөн түүнчлэн тайлан­гийн баримт бичигтИлрүүлсэн химийн хорт бодисын нэр, бүрэл­дэхүүний та­лаар зөвхөн байгуулла­гын гишүүд үзэх боломж­тойгоор нарийн бичгийн дарга нарын газрын маш нууц илтгэлд байгааболохыг дурдсан.

Химийн зэвсгийг хо­риг­лох олон улсын бай­гуул­лагын хийсэн шинжилгээний үр дүнСолсберид химийн хорт бодисын улмаас гурван хүн хордсон тухай Нэгдсэн Вант улсын дүгнэлтийг баталгаажуулж байнахэмээн уг баримт өгүүлсэн байна.

ШВЕЙЦАРИЙН ЛАБОРАТОРИ BZ ХИМИЙН БОДИСЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ТАЙЛБАРЛАХААС ТАТГАЛЗАВ

АНУ, Их Британи болон НАТОгийн ор­нуудын зэвсэглэлд байдаг химийн зэвсгийн ул мөр Солсберид болсон хэрэг явдалтай холбоотой химийн бодисыг магад­лан шинжлэх явцад илэрсэн тухай Москва шударгаар нийтэд ил болгосонд Швейцарийн Шпиц хотын лаборатори булзамхай хариу үзүүлэв.

Хийсэн шинжилгээ­ний талаарх мэдээллийг бие дааж тайлбарлах бо­ломжгүй, зөвхөн химийн зэвсгийг хориглох олон улсын байгууллага энэ мэдээллийг тайл­барлах боломжтой хэмээн тус лабораторийн төлөөлөг­чид мэдэгдсэн байна. Британийн ПортонДауны лаборатори ч гэсэнНовичокбай­гааг тогтоосон гэдэгт эр­гэлзэхгүй байна хэмээн тэд онцолсон байна. “ПортонДаун, Шпиц хоёр бол химийн зэвсгийг хориглох олон улсын байгууллагаас томилогдсон лабораториуд. Нягтлан шалгах стандар­тууд маш хатуу чанд болохоор гарсан дүгнэлтэд итгэж болнохэмээн   “Twitter”-т байрлуулсан мэдээнд дурджээ.

Химийн зэвсгийг хориг­лох олон улсын байгууллага Солсберид эцэг, охин Скрипалийг хордуулахад химийн хорт бодис хэрэглэсэн болохыг баталгаажуулсан магадлан шинжилгээний тайланг өнгөрсөн пүрэв гарагт нийтлүүлсэн. Гэхдээ хордуулагч бодисын нэр, гарал үүслийн талаар тайланд дурдаагүй ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *