Сирийн босогчид нефтийн орд газрыг эзэлжээ

11-р сарын 7, 2012 2:19 pm Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд Уншсан: 324

Н.МӨНХЖИН

 

Сирийн босогчид Дейр-эз-Зор муж дахь неф­тийн чухал орд газрыг эзлэн авлаа хэмээн Asso­ciated Press агентлаг Лон­донд төвтэй Syrian Obser­vatory for Human Rights хүний эрхийн байгуул­лагын эх сурвалжаас иш татан мэдээлэв. Босогчид Иракийн хилээс холгүй орших “Эль-Вард” хэмээх стратегийн чухал ордыг эзлэн авчээ. Сирийн Зас­гийн газрын армийн 40 орчим цэрэг хамгаалж бай­сан байгууламжийг сөрөг хүчний дайчид бү­сэлж гурван өдөр тулалд­саны эцэст буулгаж авсан байна. Сирийн армийн хэд хэдэн цэргийг олзолж ав­сан аж. Нефтийн орд газ­рыг хамгаалж байсан цэр­гүүдийн ихэнх нь алуулж, шархдаж, үлдсэн нь бо­согчдод олзлогдоод байгаа тухай ВВС мэдээлэв. Ха­рин Сирийн сөрөг хүч­нийхэн ямар хохирол амс­сан тухай мэдээлэл алга.

“Эль-Вард” нефтийн орд нь Ерөнхийлөгч Ба­шар Асадын дэглэмийн цэр­гийн техник, машинд түлш нийлүүлдэг байсан юм. Тиймээс босогчид уг бай­гуу­ламжийг эзлэн авах тө­лөвлөгөөг сайтар төлөв­лөж бэлд­сэний эцэст ийн­хүү зорилгодоо хүрчээ. Тулал­даанд орд газрын бай­гуу­ламж бага зэрэг өртсөн ч олборлолт явуу­лахад саад болохоор зүйл биш хэмээн Сирийн сөрөг хүчний тө­лөө­лөгч мэ­дэгдлээ.

Дамаскийн эрх бариг­чид нефтийн чухал орд газраа алдсан талаар ямар нэг мэдээлэл хийсэнгүй. Сөрөг хүчнийхэн улс орны дэд бүтцийг устгах тактик баримталж байна хэмээн эрх баригчид мэдэгдэж байгаа ч босогчид хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

Европын холбоо болон АНУ хориг арга хэмжээ авахаас өмнө Сири улс өдөрт 150 мянган баррель нефть экспортлож байсан юм. Хориг арга хэмжээ хэрэгжиж эхэлснээс хойш Дамаск гол худалдан авагч­даа алдаж, 2012 оны эхний улиралд гэхэд л неф­тийн экспортын нийт хэмжээ нь 7.5 мянган тн болж буурчээ. Үүний өм­нөх улиралд нефтийн экс­порт нь 13.5 мянган тн-д хүрч байв.

“Арабын хавар”-ын “давалгаа”-нд өртсөн Сирийн ард түмэн 2011 оны эхнээс Ерөнхийлөгч Башар Асад тэргүүтэй дэглэмийг огцрохыг шаар­даж эсэргүүцлийн цуг­лаан хийж эхэлсэн билээ. Энэ нь явсаар иргэний дайнд хүргэж, жил хага­сын өмнөөс Сирийн ард түмэн хоёр тал болон ху­ваагдаж байлдсаар байна. Observatory for Human Rights байгууллагын тоо­цоолж буйгаар, Сири дахь дайн, мөргөлдөөнд 36 мян­ган хүн амиа алдаад байгаа аж.

Өчигдөр Катарын Доха хотод Сирийн сөрөг хүч­ний төлөөлөгчид уулзалтаа эхлүүлжээ. Тэд цөллөг дахь Сирийн Засгийн газ­рыг байгуулах зорилгоор уулзаад байгаа юм. Дөрвөн өдөр үргэлжлэх энэхүү уулзалтаар мөн Башар Асадын дэглэмийн эсрэг тэмцлээ эрчимжүүлж, нэгд­­сэн стратеги боловс­руу­лахаар төлөвлөж байна.

Хамгийн сүүлд ирсэн мэ­дээллээр, нийслэл Да­маск хотын төвд хүчтэй дэлбэрэлт болжээ. Үйлд­вэрч­ний эвлэлийн байрны орчимд болсон халдлагад хэд хэдэн хүн өртөж хүнд шархадсан аж. Сөрөг хүч­ний­хэн уг дэлбэрэлтийг зохион байгуулснаа хү­лээн зөвшөөрчээ.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *