Сирийг улс төрийн шийдвэр гаргахад нөлөөлнө гэв

4-р сарын 16, 2018 9:51 am Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд Уншсан: 35
30709538_2046089478983408_196223711290851328_n

Х.ОЮУНБОЛД

 АНУ,Их Британи бо­лон Франц Сирийн цэр­гийн байгууламжуудад цо­хилт эхэлсэн. Тэгвэл Арабын нэгдсэн Эмират улсын Засгийн газарЭд­гээр орнуудын хийж байгаа ажиллагааг өчигдөр дэмжихээ илэрхийлсэнгэж Эми­ратын “WAM” агентлагаас мэдээлэв. Мөн Арабын нэгдсэн Эмират  улс  “Сирид үүссэн нөхцөл байдал дордож байгаад санаа их зовж байна гэдгээ илэрхийлсэн. Түүнчлэн энгийн иргэдэд химийн зэвсэг хэрэглэж байгааг буруутгажээ. Эмиратын Гадаад хэргийн яамныхан гаргасан мэдэгдэлдээХо­рио­той зэвсгийг устгахад чиглэсэн олон улсын бүх арга хэмжээг дэмжинэгэж онцолжээ. Мөн мэдэгдэлд дурдсанаарАрабын нэгдсэн Эмират улсын Засгийн газар Сири дэх алан хядагчдын гарт химийн зэвсгийг орохоос урьдчилан сэргийлэх шаардлагатайгэжээ. Харин АНУын ерөнхийлөгч Дональд Трамп  Франц болон Их Британид Сирийн Засгийн газрын цэргийн байгууламжийн  эсрэг өчигдөр үүрээр хийсэн ажиллагаанд хамтарсны хүчээр энэ ажиллагаа хэрэгжсэнд  талархаж байнагэв. Үүнээсилүү үр дүнд хүрэх боломжгүй. Үйл ажиллагаа амжилтай биелэгдлээгэж цахим хуудастаа жиргэжээ.

 УЛС ТӨРИЙН  ШИЙДВЭР ГАРГАХАД НӨЛӨӨЛНӨ 

 НҮБ-д ОХУ-ыг төлөөлж буй элчин сайд Василий Небензиа “АНУ, Франц болон их Британийн Сирид хийсэн халдлага нь тус улсын улс төрийн шийдвэр гаргах үйл явцад нөлөөлнө” хэмээн мэдэгджээ. Мөн тэрээр энэ халдлагад оролц­сон орнуудыг бод­ло­гогүй үйлдлээсээ тат­галзана. Түүнчлэн Сирийн эсрэг чиглэсэн цэргийн үйл ажиллагаагаа зогсооно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байна.  Харин АНУ-ын зэв­сэгт хүчний нэгд­сэн командлалаас мэдэгд­сэнээр эдгээр гурван орон өнгөрсөн бямба гаригийн үүрээр  Хомс болон Дамаск хотод явуулсан цэргийн ажиллагаа нь Сирийн нууц химийн зэвсэгтэй холбоотой гэлээ. Мөн Пентагон ОХУ болон Сири зохион байгуулалттайгаар өдөөн хат­гасан үйлдэл гэж дүг­нэсэн Дума хотод  бол­сон химийн зэвс­гийн халд­лагын хариу гэв. Харин Бээжин “АНУ болон түүний холбоот­нуудын Сирид үйлдсэн халдлагыг буруушааж байгаагаа илэрхийлсэн” байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *