Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа

4-р сарын 19, 2018 8:49 am Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 62
2-2

 

Шүүхийн шинжилгээ­ний үндэсний хүрээлэн 2018 оны дөрөвдүгээр сарын 18-ндНээлттэй хаалганы өдөрлөгзохион байгуулж, үйл ажиллагаагаа иргэд, олон нийтэд сурталчлав. Нээлттэй хаалганы өдөрлөгт Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Билгүүн, “УАЗ МегаХХКны захирал Н.Мягмаржав, “МедимпексХХКийн Төслийн албаны дарга С.Цэлмэг, ОХУын “Agilent technologies” компаний мэргэжилтэн Александр Петрович Кравченко болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Өдөрлөгийн үеэр явуулын лабораторийн зориулалт бүхий таван ширхэгУАЗФургонмаркийн автомашин, хүний биеийн био­мате­риалд /цус, шээс, үс, хумс/ шинжилгээ хийх ман­сууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис тодорхойлох гурван төрлийн “6530 QTOF шингэний хроматографмасс спектрометр, 1290 HPLC өндөр мэдрэмжит шингэний хроматограф, 5977 загварын хийн хроматограф масс спект­ромет­рийн аппаратболон гэрэл зураг боловсруулах “Fujifilm Frontier LP7700” маркийн шинэ тоног төхөөрөмжийг тус тус хүлээн авчээ.

Мөн өдөрлөгөөр хү­­рэл­­цэн ирсэн хэв­лэл мэ­дээл­лийн ажилт­­нууд болон иргэ­дэд байгууллагын үйл ажиллагааг танилцуу­лахаас гадна тэдний санал хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авч, хууль эрх зүйн болон сэтгэл зүйн зөвлөгөө өгсөн байна.

Үүнээс гадна гэмт халдлагад өртсөн, бие махбодид нь ямар нэг гэмтэл учирсан тохиол­долд хэрхэн тус хүрээ­лэнгийн Шүүх эмнэлгийн шинжил­гээний газарт үзүүлж, шин­жилгээ хийлгэх талаар танил­цуулж, иргэдийн галт зэвсгийн хонгио хо­шууг мэдээллийн нэгд­сэн санд бүртгэж, тэдний цусны даралт, бүлгийг тодорхойлж, гарын хээний дардсыг нь авч, дурсгал болгон өгсөн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *