Шүүхийн хүрээлэнгийн мэдэгдэл ба Д.Гантулга

4-р сарын 13, 2018 1:33 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 29
zd-1-550x300

С.САРУУЛ

Хүчингийн хэрэгт орооцолдож үг, үйлдэл нь сунжирч явсаар сүүлдээ яллах тогтоол гардаад буй энэ парламентын хамгийн залуу гишүүн Д.Гантулгыг тойрсон дуулиан мөддөө намжихгүй нь. Хэрэг нь сунжрах тусам түүнд бухимдсан олны дургүйцэл газар авах шинжтэй. Угаас Д.Гантулгыг хүчингийн хэрэг хийсэн гэдгийг эд мөрийн баримтад анхны шинжилгээг хийсэн Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн тусгай шинжээч О.Даваасүрэн гэх бүсгүй бараг л нотолчихсон гэж хэлж болно. Хууль хяналтын байгууллага ч гэсэн хэргийн мөрөөр мөрдөн шалгаад яллах тогтоол гаргасан нь Д.Гантулгын бурууг хангалттай нотоллоо гэдгийг хуулийн хүрээнийхэн хэлж байна. Д.Гантулга ч гишүүнээсээ түдгэлзэх хүсэлт өгсөн боловч эрх баригч намын 65 гишүүн хуулийн мухардалд орчихоод байгааг олон нийт мэднэ.

Тэгвэл Д.Гантулга гишүүнтэй холбогдуулан Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс өдөр тутмын сонинуудаар дамжуулан мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд “…Шүүхийн шинжилгээний тухай Монгол улсын хуульд “Шүүхийн шинжилгээний байгууллага нь эрүү, иргэн, захиргааны болон бусад хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг илрүүлж, бэхжүүлж авах, ул мөр, эд мөрийн баримтад үзлэг, шинжилгээ хийж, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий төрийн байгууллага мөн” гэж тодорхойлсон байдаг бөгөөд уг хуулинд зааснаар шинжээч нь “шинжилгээ хийх явцад илэрхий болсон төр, байгууллага, хувь хүний нууцыг хадгалах” үүрэгтэй байдаг.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2018 оны Б/125 дугаар тушаалаар “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, сурталчлах, хэвлэл мэдээллийн бага хурал зохион байгуулах” үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.

Тус байгууллагын болон шинжээчдийн зүй бус үйл ажиллагаатай холбоотой өргөдөл гомдол, санал хүсэлтийг хүлээн авах 94124666, 264018 дугаартай 24 цагийн үйлчилгээтэй утас ажиллуулж эхэлсэн бөгөөд иргэд, албан байгууллага, албан тушаалтан Та бүгдийг хуулийн хүрээнд хамтран ажиллахыг Уриалж байна” гэжээ.

Эх сурвалж: www.polit.mn

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 14

Kamagra Kaufen Erfahrungen Cialis Vidal cheapest cialis 20mg Macrobid Urinary Tract Infections

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *