Шөнө дунд болсон чуулганаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг дэмжлээ

1-р сарын 11, 2019 1:21 pm Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 4
712-1538100504493f4ec3_0365_4690_a737_c4fdf4926bf7_1
Т.САЙХАН
УИХ-ын чуулган өнөө шөнө 02.30 цагт хуралдаж, зарим асуудлыг шийджээ. Тухайлбал Ерөнхийлөгчийн зүгээс өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэн дэмжсэн байна.
ЕТГ-ын дарга З.Энхболд : Гадаа талбайд үймээн самуун үүсгэхгүйн тулд өнөөдөр ҮАБЗ хуралдсан гэж ойлгосон. Хуулийн төслийг яаралтай батлаад өгнө гэж гишүүдэд итгэж байна.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: “З.Энхболд дарга та УИХ-ын дарга байсан хүн. Таныг ийм албан тушаал хашиж байх үед уг хуулийн төслүүд орж ирвэл та хэрхэх байсан бэ.  УИХ тогтворгүй болох эрсдлийг хуулиар үүсгэх гэж байгаагаа та ойлгож байгаа юу. Ерөнхийлөгчийн үгээр ийм хуулийн төсөл бариад гүйж байгаад тань гайхаж байна. Парламентын засаглалыг ийм хүчгүй болгочихоор та бүхэн хэн ч биш болж, бөлдөгдүүлнэ шүү.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Маш чухал хууль орж ирэхээр ярих хүнгүй болчих юм. Ардчилсан төрийг бид өнөөдрийг хүртэл авч ирчихээд эрх баригч намын талцлаас үүдэн, Монгол Улсын төрийн эрх барих дархлааг сулруулж байна. Би үүнд харамсаж байна. Би Монгол Улсын ардчиллыг хамгаалж энд сууж байгаа. Үнэмлэхүй олонх шийдвэрээ гаргаад, М.Энхболдыг огцруулна. Гэхдээ Монголын түүхэнд эрсдэл дагуулах вий” гэлээ.
Ингээд хэлэлцэж буй хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжих эсэхээр санал хураахад хуралдаанд оролцсон 50 гишүүний 94.7 хувийн саналаар дэмжлээ.  Харин УЕП-оос ирсэн  дөрвөн гишүүнийг эргүүлэн татах асуудлаар АН-ын бүлэг завсарлага аваад байна.
Эх сурвалж:www.polit.mn