“Шударга ёсны аян” өмнийн говиос эхэллээ

3-р сарын 20, 2013 7:45 am Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 391
МАХН-аас зохион бай­гуулж байгаа “Шудар­га ёсны аян 2013” бүс нутгийн их хуралдай Өмнө­говь аймгаас эхэллээ.

МАХН-аас зохион бай­гуулж байгаа “Шудар­га ёсны аян 2013” бүс нутгийн их хуралдай Өмнө­говь аймгаас эхэллээ. Говийн бүсийн их хуралдайд УИХ-ын дэд дарга Л.Цог, МАХН-ын дэд дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хо­рооны дарга Ц.Цолмон, МАХН-ын Ерөнхий на­рийн бичгийн дарга Г.Шийлэг­дамба нар оролцож байгаа юм. “Шударга ёсны аян 2013” говийн бүсийн их ху­ралдайг Өмнөговьд товлон хуралдуулж байгаа нь учиртай гэнэ. Баягалийн баялаг, нутаг орны хөг­жил, уул уурхай, түүнийг дагасан хөндөх асуудал ихтэй учраас сонгосон гэж албаныхан онцлов.  Өмнөговьчууд өнгөрсөн онд мал сүргээ 0.4 сая болгон өсгөж 17 мянган төл авч 100 хувь бойжуулж байгаа ажээ. Мөн төсөвт төвлөрүүлсэн мөнгөн дүн­гээрээ 78 хувьтай, үүнээс 11 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийсэн байна. Хэдийгээр ололт, амжилт арвинтай байгаа ч хүн амын өвчлөл, уул уурхайн салбар, газар нутаг, Оюу­толгойг тойрсон асуудлууд гээд тулгамдсан сэдэв олон байгааг иргэд тооч­лоо. Тухайлбал, иргэн Х.Янж­маа “Бидний төрсөн нутаг харийнхны гарт хэрхэн сүйрч байгааг харах эмгэнэлтэй байна. Дээр уул уурхайгаас үүдэл­тэй тоосжилт нут­гийн хүн амын дийлэнхэд нөлөөлж харшил, амьс­галын дээд замын өвч­лөлтэй болоход нөлөөлж байна. Тоосжилт гэдэг хүний уушгийг ямар их гэмтээдэг төдийгүй зүрх судас, үе мөчний өвчний шалтгаан болж байгааг Эрүүл мэндийн сайд Н.Удвал мэдэж байгаа. Гэхдээ энэ бүхэнтэй тэр хүн ганцаараа тэмцээд нэмэргүй. Тиймээс сон­гууль болохоор ирдэг, бу­сад үед биднийг мартдаг УИХ-ын гишүүдийг би­дэн­тэй ирж уулзаач гэж хэлмээр байна” хэмээн ярьсан юм. 

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *