Шотландад тусгаар тогтнолын талаарх санал асуулга болно

10-р сарын 17, 2012 10:33 am Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд Уншсан: 339

Н.МӨНХЖИН

 Шотландын Эдинбург хотод тус бүс нутгийг Их Британийн бүрэлдэхүү­нээс гаргах талаар бүх нийтийн санал асуулга явуулах хууль дүрмийг зохицуулах баримт бич­гийг баталлаа. Шотландын салан тусгаарлагч үзэлтэй нам, хөдөлгөөнүүд үүнийг “Ялалт боллоо” хэмээн баярлан тэмдэглэж байна. Санал асуулга 2014 оны намар болох юм. Эдин­бургийн тохиролцоонд гарын үсэг зурах ёслол төгөлдөр арга хэмжээнд Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон, Шотландын Ерөнхий сайд Алекс Салмонд оролцжээ. Салмонд нь Шотландын Үндэсний намын (Scottish National Party, SNP) ээлж халаагүй лидер бөгөөд салан тусгаарлах эсэх бүх нийтийн санал асуулга нь түүний сонгуулийн өмнөх кампанийн нэг чухал ам­лалт байсан юм.

Батласан баримт бичиг ёсоор британи иргэдэд (англи, шотланд, уэльс, хойд ирландууд) “Та Шот­лан­дыг Их Британийн бүрэлдэхүүнээс тусгаар­лаж салахыг дэмжиж бай­на уу” гэсэн ганцхан асуулт тавих ажээ. Иргэд зөвхөн “тийм”, “үгүй” хоёрын нэгийг нь сонгоно. Өмнө нь санал асуулгын хуудсан дээр Шотландын автономит эрхийг нэмэг­дүү­лэх эсэх тухай бас нэг асуулт байсан ч хэлэлцээ­ний явцад Британийн эрх баригчдын шахалтаар энэ асуултыг хассан байна. Шотландын Үндэсний нам ч буулт хийсэн аж. Бүх нийтийн санал асуул­гад хүн амын хамгийн радикал, үндсэрхэг үзэл­тэй бүлэг болох 16 наст­нуудыг оролцуулахаар шийд­вэрлэжээ. Санал асуул­гын бусад нарийн ширийн зүйлийг дахин ярилцаж тохирохоор болс­ныг ВВС уламжиллаа.

Шотланд, Англи хоёр 1603 онд нэг хааны мэдэл дор нэгдэж, 1707 онд Их Британийн нэгдсэн улс байгуулагдаж байв. Тэр үед Англи, Шотландын үндэсний парламент тарж, нэгдсэн хууль сахиулах бүтцийг бий болгосон ажээ. Гэвч бараг гурван зууны дараа буюу 1997 оны бүх нийтийн санал асуулгаар Их Британийн иргэдийн 60 хувь нь Лондоны засаг захир­гаа­ны эрх мэдлийг Шотланд, Уэльс, Хойд Ирландын бүс нутгуудад хэсэгчлэн буцааж өгөхийн төлөө саналаа өгсөн байна. Ийн­хүү Шотландын пар­ла­ментыг байгуулах шийд­­вэр гарч шүүх, эрүүл мэнд, боловсрол, тээвэр зэргийг захирах эрх мэд­лийг бүс нутагт шилжүү­лэн өгчээ. Шотландын шинэ парламент 1999 оноос хойш ажиллаж байна.

Шотландын парла­мент оршин тогтноод арав гаруй жил болсны дараа өнгөрсөн оны тавдугаар сард Шотландын Үн­дэс­ний нам анх удаа олон­хи болсон аж. Үндэсний на­мын зорилго бол Шот­лан­дын тусгаар тогтнол хэ­мээн удирдагчид нь да­хин сануулж байна. Тус бүс нутагт энэ онд тусгаар тогтнолыг дэмжиж буй иргэдийг гарын үсгийг цуглуулах ажил эхэлжээ.

Шотландын эрэг ор­чимд Европын холбоон дотор маш томд тооцогдох нефтийн орд газар бий. Алекс Салмонд “Шотлан­дын нефтийн ихэнх ашгийг Лондон авсаар байгааг зогсооно” хэмээн амласан билээ. Жилд 20 тэрбум долларын ашиг өгдөг энэ баялаг Шот­ландийг татаас, туслам­жийн бүс нутгаас өөрс­дийгөө хангагч бүс нутаг болгон хувиргах ажээ.

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *