Шинзо Абэгийн нам тэргүүлж байна

10-р сарын 3, 2017 12:45 pm Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тойм Уншсан: 17
10-3-8

Х.ОЮУНБОЛД      

Японы өдөр тутмын сонин “Kyodo News”-д нийтэлсэн судалгаанд тус улсын ерөнхий сайд Шинзо Абэгийн Либерал Ардчилсан нам есөн хувийн саналаар Юрико Койкегийн тэргүүлсэн Итгэл найдварын намыг манлайлж байна. Энэ сарын 22-нд болох сонгуулиас гурван долоо хоногийн өмнө утсаар хийсэн судалгаагаар түүнд хамрагсдын 24.1 хувь нь Либерал Ардчилсан намыг, харин 14.8 хувь нь Юрико Койкегийн намд саналаа өгөхөөр төлөвлөсөн байна.

Шинзо Абэ ерөнхий­лөгчийн сонгуулиар доод танхимыг татан буулгахыг мэдэгдсэн өдөр буюу өнгөрсөн сарын 25-нд Койке шинэ намаа байгуулсны дараа эхний санал асуулга болсон. Сүүлийн судалгаагаар сургуулийн эзэд Моритомо Гакуэн, Каке Гакуэн нартай холбоотой хэргийн улмаас нэр хүнд нь унаад байсан Шинзо Абэгийн Засгийн газрын дэмжлэг авсан үзүүлэлт мэдэгдэхүйц дээшилсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *