Шингэн нэвтрэхгүй нано бүрхүүл

2-р сарын 19, 2016 9:42 am Нийтлэгч: Ангилал Технологи , Энтертайнмэнт Уншсан: 137
2-19-8h

Д.ОЮУНЧИМЭГ

“Новелти” компанийн захирал Б.Болормаа Японд сурч байхдаа Токио хотод болсон нанотехнологийн томоохон үзэсгэлэнг үзэж, хүний амьдралд чухал хэрэгтэй технологи юм хэмээн бизнесийнхээ санааг олсон ажээ. “Новелти” компаниа 2008 онд байгуулсан ч нано бүрхүүл үүсгэх технологийг нэвтрүүлэх судалгааны ажлыг дөрвөн жил орчим хийсэн байна.  Ийнхүү “Нано протект” бүтээгдэхүүн 2014 оны есдүгээр сараас худалдаанд гарч эхэлсэн хэмээн Б.Болормаа захирал ярилаа.

Энэ технологи нь өндөр төвшинд судлагдан, хүний биед хор нөлөөгүйг тогтоосон, стандарт нь батлагдсан технологи юм. Нано хэмжээст нунтаг агуулсан түүхий эдийг Герман улсаас импортоор авдаг аж. Ийм төрлийн түүхий эдийг монголчууд импортоор авч байгаагүй учраас тусгай зөвшөөрөл авах, болон үйлдвэрлэлийн зөвшөөрлийг гаргуулахад хугацаа их шаардсан байна.

ДОЛООН ЦУВРАЛААС ХОЁР НЬ ХУДАЛДААНД ГАРДАГ

“Новелти” компанийнхан цахиур агуулсан түүхий эддээ нэмэлт боловсруулалт хийн, нано уусмал гарган авдаг. Нанопротект нь өнгөгүй, үнэргүй тул гадаргууны харагдах байдалд нөлөө үзүүлэхгүй. Гадаргууд нано бүрхүүл үүсгэх энэ технологи нь олон улсын стандарт нь батлагдан, хүний биед хор нөлөөгүй болох нь тогтоогдсон байна. АНУ, Герман, Япон зэрэг шинжлэх ухаан, технологи өндөр хөгжсөн улс орнууд хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ч хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг ажээ. Нано бүрхүүл буюу уусмалыг аливаа гадаргуу дээр суулгахад өөрийгөө цэвэрлэдэг, вирус бактерийг устгаж, дахин үүсэхээс сэргийлдэг, ойр орчмынхоо агаарыг цэвэршүүлж, үнэрийг дардаг байна. Жишээлбэл, нано протектыг хана гэх мэт гадаргууд суулгахад тухайн хана тамхины утаа, хорт нэгдлүүдийг задалж хоргүй нэгдэл үүсгэх агаар цэвэршүүлэгч болох аж.

Долоон цуврал бүтээгдэхүүн болж гарах юм байна. Одоо Ш хамтран мод болон чулуулаг материалд зориулсан бүтээгдэхүүнээ гаргахаар ажиллаж буй гэнэ. Модон эдлэлд ашиглана гэхээр мэдээж их хэмжээгээр шүрших шаардлагатай тул савлагаагаа яаж шийдэх вэ гэсэн асуудал бий. Мөн шил болон автомашинд зориулсан бүтээгдэхүүнээ гаргах дөхөж байгаа хэмээн Б.Болормаа захирал хэллээ. Түүний дараа керамик, металл, композит материалуудад зориулсан цуврал бүтээгдэхүүнийг хийх аж. Эдгээрийн бизнес төлөвлөгөөг хийчихсэн, гагцхүү хөрөнгө оруулалтын болон бойжуулах асуудал үлдсэн байна.

Нано протект уусмал нь гадаргууг цахилгаанжихгүй болгодог тухай “Новелти” компанийн захирал Б.Болормаа хэллээ. Энэхүү уусмалыг цаас, мод, төмөр, шил, даавуу гээд бүх л төрлийн гадаргуу дээр хэрэглэж болдог. Нано технологийн тусламжтайгаар даавууг бэхжүүлж, өнгөө алддаггүй, агаар, хөлс үнэрийг гадагшлуулж, гаднаас тоос, шороо, ус чийг нэвтрүүлдэггүй, галд тэсвэртэй  нано даавуу гаргасан. Үүгээр гэрийн бүрээс, ногооны байгууламжийн дээвэр, майхан зэргийг хийх боломжтой хэмээн ШУТИС-ийн Нэхмэлийн хүрээлэнгийн профессор, доктор Р.Мядагмаа хэлж байсан юм.

НАНОПРОТЕКТ Тextile БА Hybrid

-Нанопротект “Тextile” нь даавуу болон торгон материал дээр хэрэглэдэг. Үүнийг хэрэглэснээр нано хэмжээст учраас гадаргуугийн үндсэн шинж чанарт нөлөөлөхгүйгээр хамгаалалтын бүрхүүл үүсгэнэ. Ингэснээр шингэн бохирдлоос хамгаалж буй хэрэг. Мэдээж хир болох хувийг тодорхой хэмжээгээр бууруулж өгснөөр эдийн засгийн ач холбогдолтой. Мөн тухайн бүтээгдэхүүний эдэлгээг уртасгах боломжтой ажээ. Нэг удаагийн түрхэлтийн дараа механик нөлөө үзүүлэхгүй бол тогтвортой байдаг тухай үйлдвэрлэгчид онцоллоо. Түүнчлэн “Hybrid”-ийг нь элэг, нэхий, арьс, ноос болон ноолууран бүтээгдэхүүнд хэрэг­лэдэг юм байна.

Цаашид үндэсний брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудтай хамтарч ажиллахаар төлөвлөж байгаагаа Б.Болормаа захирал хэллээ. Бүхий л төрлийн бүтээгдэхүүнд ашиглаж болох учраас туршилт хийж буй аж. Бидний очиход Дархан нэхий компанийн бүтээгдэхүүнд нано технологийг хэрхэн ашиглаж болох талаар туршилт хийж байсан юм. Мөн барилгын материал, замын хашлага, явган хүний замд ашиглах материал зэрэгт хэрэглэж болох эсэхийг туршиж байгаагаа дуулгалаа.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 3 Сэтгэгдэл

Xandy
2016 оны 12-р сарын 2

Never seen a betetr post! ICOCBW

2017 оны 5-р сарын 28

… [Trackback]

[…] Read More: zms.mn/shingen-nevtrehgui-nano-burhuul/ […]

2017 оны 6-р сарын 7

… [Trackback]

[…] There you will find 62275 more Infos: zms.mn/shingen-nevtrehgui-nano-burhuul/ […]

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *