Шинээр элссэн гишүүдээ хүлээн авч уулзав

11-р сарын 20, 2015 6:35 pm Нийтлэгч: Ангилал Ерөнхийлөгч , Улс төр Уншсан: 58
11-20-1h

Ч.Зотол

МАХН-аас  БНМАУ тусгаар тогтнолоо дэлхий дахинд зарлах, түүхэн сонголтоо хийсэн Бүх ард түмний санал асуулгын 70 жилийн ойн өдрийг тэмдэглэж  “Ардчилсан хувьсгалт сонголтын өдөр” арга хэмжээг улс орон даяар зохион байгуулах үеэр  тус намд хөдөө орон нутгаас 3000, Улаанбаатар хотоос 1000 гаруй гишүүн шинээр  элсч, намын батлахаа гардан авсан. Тэгвэл МАХН-ынхан өнөөдөр шинээр элссэн гишүүдээ  хүлээж  авч уулзлаа.Тус уулзалтын зорилго нь  2016 оны парламент болон орон нутгийн сонгуульд МАХН хэрхэн оролцох, шинээр гишүүнээр элссэн хүмүүсийн оролцоо ямар түвшинд байх тал дээр санаа бодлыг нь сонсоход чиглэжээ. Мөн тус намын үзэл баримтлал, үйл хэргийг сонгосны хувьд цаашид намынхаа өдөр тутмын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох арга замуудын талаар ярилцлаа. Энэ хүрээнд МАХН-ын удирдлагуудын зүгээс шинэхэн гишүүдийнхээ хүсэлтийг харгалзан үзэж мөрийн хөтөлбөр зорилтууддаа ч тусгах бололцоотой гэж харж байна гэв.

МАХН-ын боловсон хүчний асуудлыг олон нийт  шүүмжилж байсан удаатай. Тэгвэл тус нам удаа дараагийн гишүүн элсүүлэлтийн хүрээнд салбар салбарын эрдэмтэн, судлаач зэрэг  боловсон хүчнээр хүрээгээ тэлж чадсан. МАХН-ын дарга Н.Энхбаярын уулзаж буй эдгээр  шинэ гишүүд дотор МАН-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, Ардын жүжигчин Д.Самбуу, Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, гавьяат тамирчин О.Энхтайван, нэрт зураач Ц.Энхжаргал, Эдийн засгийн ухааны доктор А.Даваасүрэн, тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор Хайруллагийн хүү  Хусаян, Тэнгэр нар  байлаа.

Эх сурвалж: Polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *