Шилмүүст моддоор гоёсон Улаанбаатар дэлхийн ногоон нийслэл болно

5-р сарын 16, 2017 9:42 am Нийтлэгч: Ангилал Ногоон мэдээ , Эдийн засаг Уншсан: 23
5-16-2

Ж.ЦОГЗОЛМАА

Хүүхэд байхад ээж минь мод шуугих чимээг чих тавин сонсч бай гэж хэлдэгсэн. Салхины исгэрээ мододтой нийлэндуулахад хүний сэтгэлийн цог жавхаа сэргэдэг гэж учрыг нь тайлбарлаж билээ…

Сүүлийн олон хавар нэг наст цэцэгсээр зуурхан гоёл хийж явсан нийслэл маань энэ зуныг мөнх ногоон моддооругтаж байна. Агаарын бохирдол, яндан, машин тэрэгний утаа, тоос гээд хотынхныг байх суух аргагүй болгосонсуурьшмал соёлын бэрхшээлийг шийдэх гарц нь цэцэрлэгжүүлэлт, мод, бутны тарималжуулалт гэдгийг дэлхийнжишиг бидэнд харуулсан билээ. Зуун дамжин наслахдаа тэнгэр өөд тэмүүлдэг мөнх ногоон модод хүчилтөрөгчийнэх ундарга гэдэг утгаараа агаарыг шүүгч, угаагч, бас эрүүлжүүлэгч юм.

Үүнийг хүн бүр шахам мэддэг ч өнөөдрийг хүртэл идэвхтэйгээр мод тарьж, ургуулж, арчилж чадаагүйн шалтгаан юубайсан юм бол… Өөрөөр хэлбэл бид экологийн боловсрол, мод тарих арга ухаанд шимтэн суралцаагүйнх билээ. Самрыг замын хажуухнаас худалдаж аваад идэх дуртай мөртлөө ямар модноос ургадаг, яаж түүдгийг мэддэг хүнхэр олон байдаг юм бол. Модыг хөрсөнд шилжүүлэн суулгасны дараа хэдэн цагт усалж, хэрхэн арчлах ёстойталаарх мэдээлэл бидний дунд огт байхгүй гээд хэлчихэд хилсдэхээргүй. Ингэхээр мод тарих, ургуулах, түүний үршимийг хүртэх төлөвлөгөө утгаараа хэрэгжээгүй нь ийм л шалтгаантай байсан биз ээ.

Тоймлоод хэлэхэд, хамгийн бага арчилгаа шаарддагаараа Улаанбаатарт улиас л ургаж байна. Гэтэл шилмүүстмодод тарьж ургуулах нь нийслэлийн ногоон байгууламжид чухал ач холбогдолтой. Жишээ нь, манай улсад таванзүйлийн шилмүүст мод ургадгийн нэг нь Нарс. Шилмүүст мод бол дэлхийн сэрүүн бүсийн ойн цөм хэсэг ч гэгддэг. Сэрүүн бүсийн хамгийн урт насалдаг, том хэмжээтэй болж ургадаг мод ч гэж хэлж болно.

Иймд энэ хавар Нийслэлийн засаг Даргын санаачилгаар, Улаанбаатар хотын  Захирагчийн ажлын  албанаасганцхан жилийн настай алаг цэцэгсээр биш, мөнх ногоон шилмүүст модтой, ирээдүйн үр удам, хойч үед эрүүламьдралын орчныг  бүрдүүлсэн Улаанбаатар хот болох ажлыг эхлүүлсэн нь нийслэлчүүдийн сайшаалыг хүртэжэхлээд байна.

Өнгөрсөн намар зүүн дөрвөн замаас Улсын их дэлгүүр хүртэл 200 гаруй том нарс мод шилжүүлэн суулгажэхэлснийг та бид харсан. Дэлхийн жишиг нийслэл, бизнес экологийн төв болохоор тэмүүлж буй Улаанбаатархотын хувьд энэхүү үйл ажиллагаа ач холбогдолтой гэдгийг судлаачид хэлж байна.

Тухайлбал, Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан, биологийн ухааны доктор, профессор, дендрологичБ.Чимид “Том мод шилжүүлэн хотоо чимдэг нь дэлхийн жишиг. Шилмүүст мод хотын нөхцөлд жилд 2-3 см өсөлт өгчбайна. Тэр мод таван метр болоход хэдэн жил шаардагдах вэ. 30-40 жил болж байж 5 метр өндөр болно. Та, бидний нас гүйцэхгүй шүү дээ. Харин авч ирсэн модоо ургуулах ёстой. Тийм технологи, арга бүгд бий болжээ. Дэлхийн жишигт хүрсэн технологиор, нийгмийн хариуцлагатай компаниуд энэ ажлыг хийх ёстой. Хэдэн мянга, саяга-аар нь ойгоо шатаачихдаг мөртөө цөөхөн мод аваад яаж ийгээд ургуулчихвал манай хот 2-3 жилдээ ногоонболно” хэмээн өнгөрсөн баасан гаригт “Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Ер нь том мод шилжүүлэн суулгах нь дэлхийн ногоон хотуудын гол авч хэрэгжүүлдэг ажил юм. Жишээ нь, өнгөрсөн 2015 оны хоёрдугаар сарын 4-нд Английн 10 дахь том хот гэгддэг Бристолын мээр Жорж Фергусон болон байгальорчны асуудал хариуцсан яамны Төрийн нарийн бичгийн дарга Элизабет Трасс нар том мод ургуулж, сая модтойногоон хот болох төлөвлөгөөндөө хэрхэн хүрч байгаа талаар http://thegreencity.com-д мэдээлсэн байв. “Европынногоон нийслэл болох үйл хэрэг маань том мод ургуулж сая модтой болох төлөвлөгөөний хэрэгжилт болж буйдмаш их сэтгэл хөдөлж байна. Бристол хотын ирээдүй болсон хүүхдүүд ногоон моддын дунд тоглож, тэдний эргэнтойронд өсч торнино гэдэг маш чухал ач холбогдолтой зүйл юм” хэмээн мээр Жорж Фергусон хэлсэн байна.

Дэлхийн хотууд ногоон байгууламжаа нэмэгдүүлэх ажлын хүрээнд том моддыг шилжүүлэн суулгах туршлагыгхэрэгжүүлж байгаа ба 200-300 настай модыг хүртэл шилжүүлэн суулгаж байна. Ийм настай модны шилжүүлэнсуулгах технологи ч хүртэл бий болоод хэдэн жилийн нүүр үзэж байна. Ойрын жишээ, манай урд хөршӨвөрмонголчууд Далан хар уулаа бүгдийг нь уулнаас мод авч ирээд ойжуулчихсан байдаг.

Ийнхүү Улаанбаатар хот дэлхийн ногоон нийслэлүүдийн нэг болох ТОМ амбиц том моддыг шилжүүлэн ургуулах их үйл хэргээр эхлэлээ тавьж байна. Бас тун удахгүй нийслэлийнхээ гудамжаар алхаж явахдаа бид моддын дуулах чимээг сонсоно. Тэр эгшиглэнт аялгуу нийслэлчүүдэд урам зориг, аз жаргал бэлэглэнэ гэдэгт итгэж байна. Яг л ээжийн минь хэлсэн шиг…

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 8 Сэтгэгдэл

2017 оны 5-р сарын 20

… [Trackback]

[…] There you will find 86602 more Infos: zms.mn/shilmuust-moddoor-goyoson-ulaanbaatar-delhiin-nogoon-niislel-bolno/ […]

2017 оны 5-р сарын 26

… [Trackback]

[…] Read More here: zms.mn/shilmuust-moddoor-goyoson-ulaanbaatar-delhiin-nogoon-niislel-bolno/ […]

2017 оны 5-р сарын 30

… [Trackback]

[…] Informations on that Topic: zms.mn/shilmuust-moddoor-goyoson-ulaanbaatar-delhiin-nogoon-niislel-bolno/ […]

Kelgrorge
2017 оны 6-р сарын 26

Zithromax And Drinking Alcohol Generic Levitra Pill Cialis Ubersetzung

Kelgrorge
2017 оны 6-р сарын 30

Donde Puedo Comprar Lexapro En Canada cialis Kamagra Criticas

Kelgrorge
2017 оны 7-р сарын 3

Profesional Viagra generic viagra Prix Propecia Pas Cher

Chasadvito
2017 оны 8-р сарын 2

Kamagra With Alcohol cialis price Keflex For Staph

Kelgrorge
2017 оны 8-р сарын 25

O Posso Comprare Kamagra online pharmacy Stendra Where To Buy

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *