“Шил авъя” гэдэг үгтэй хамт гээгдсэн шилнүүдийг яах вэ?

8-р сарын 28, 2015 9:05 am Нийтлэгч: Ангилал Ногоон мэдээ , Эдийн засаг Уншсан: 161
P8210470

Ч.ОЛДОХ

Хог дээр хэвтэж байдаг архи, пивоны шил “Хоёрдогч түүхий эд авах цэг”-т очиж, тэндээсээ бага ч гэсэн эдийн засгийн эргэлтэд ордог байсан үе өнгөрчээ. Шуудай үүрсэн нэгэн “Шил авъя, шил авъя” хэмээн гэр хорооллын гудамжаар хашгиран явж, хүүхдүүд гэртээ байгаа томчуудын хоосолсон ганц нэг гож юмны шилийг аваачиж өгөөд ширхэгийн чихэр, бохь  авчихсан гүйж явдаг сан. Гэтэл өнөөдөр “шил авъя” гэдэг үг монгол хэлний сангаас хасагдсан мэт хэрэглэхээ больж. Шуудай үүрсэн нэгэн орон сууц, гудамжны хогийн цэгээр чимээгүйхэн  явж харагдах ч, тааралдсан шил болгоныг авахгүй байгаа нь бас анзаарагдана. Харин ундааны хуванцар  савыг бол том, жижиг, өнгөтэй өнгөгүй, таглаатай, таглаагүй  гэж  ялгалгүй  түүх  аж. Ингээд архи, пивоны шил хог болоод үлдчихэж байна. Байгальд шингэдэггүй, дахин эргэлтэд ордоггүй  энэ хог өдөр, сар, жилээр нэмэгдсээр л…

ОРОН НУТГИЙН ЗАМД “СОГТУУГИЙН ОВОО”  НЭРТЭЙ ШИЛЭН ОВООЛГО ОЛШИРЧЭЭ

Сүүлийн жилүүдэд хаягдал шилнүүд хотоос хаяа тэлж, орон нутаг явах замын хажуугаарх чулуун овоонуудад базаахгүй чимэг нэмэгдсээр бай­на. Нэг үгээр хэлбэл, овоонууд архи, пивоны  ши­лэн чимэгтэй бол­чихож. Зарим газар дан архи, пивоны шилээр бос­госон согтуугийн овоо­нууд ч байх. Бага байхад аав, ээж ахмад наст­нуудын “Овоон дээр амтай сав, шил, лонх тавь­даггүй, салхи үлээж муу ёр” гэхчлэн захиж ирсэн сургааль өдгөө ул болж.

Хөдөө, орон нутгийн зам даган “бэлчсэн” архи, пивоны шил, нэг үгээр хэлбэл тийнхүү тараасан хогоо хумиж яагаад болдоггүй юм бол. Архи үйлдвэрлэгчдийн нийгмийн хариуцлага гэх гоё уриа хаачив. Нэг хэсэг нийгмийг хөөрхөн бужигнуулж асан хаягдал шилний бизнес  ямар учраас хумигдав, янз бүрийн шийдлээр ашиглаж болохгүй юу  гэсэн асуултад хариу нэхэж, саяхны нэг өдөр нийслэлийн дөрвөн зүгт бяцхан сурвалжлага хийсэн юм.

Нийслэлээс баруун, зүүн аймгууд руу зорчих замд хаягдал шил ямар байгааг сонирхлоо.  Хотоос 200 км-ээс цааш архины шилнүүд үргэлжилдэг юм байна. Баруун, зүүн чиглэлийн замд адилхан ийм л дүр төрх угтана. Өөрөөр хэлбэл, хотоос гарч 200 км яваад архидалт эхэлдэг гэж ч хэлж болохоор.  Бидний замд Хэнтий аймгийн замд тааралдсан “Фургон” автомашинаас буусан найман хүний тав нь согтуу байсан. Бас болоогүй ээ, архины шилний зураг авч байсан  бидэн рүү агсрах янзтай.  Нэг нь уусан ундааныхаа савыг шидтэл хамт явсан эмэгтэй аваад машиндаа хийчихсэн атлаа пивоныхоо лаазыг авсангүй. Дөхөж очоод “Адилхан хог биз дээ аваач” гэвэл “Сүү хийх гэж байгаа юм” гээд жишим ч үгүй машиныхаа хаалгыг хаачихав. Хөдөөгийнхөн сүү, айраг хийж болдог болохоор орон нутгийн замд ундааны сав, пивоны 1-1.5 литрийн савнууд тэр болгон харагддаггүй. Сүү хийсэн сав хаа нэг газар очоод айлын гал руу ороод алга болдог гэлцэнэ. Төв аймаг, Эрдэнэсант, Лүн   сум орох чиглэлийн зам архины шил бүү хэл, ундаа, усны сав ч харагдахгүй, хамгийн цэвэрхэн нь байв. Замд таарсан хүнээс энэ талаар  сонирхоход “Авто зам, засвар ашиглалтын  /“АЗЗА”/ компани зам дагуух газрыг цэвэрлэж, хоёрдогч түүхий эдийг хот руу аваачиж тушаадаг болохоор цэвэрхэн байдаг  юм” гэв. Төв аймгаас цааш баруун чиглэлийн замуудад бол  уусан архи, пивоныхоо шилийг овоон дээр овоолсон нь цөөнгүй. Пивоны төмөр лааз ч арвин байна лээ. Үүний дараа нийслэлээс холгүй оршдог амралтын газрууд орчим байдал ямар  байгааг сонирхоход  хөдөө орон нутгийн замаас ч долоон дор дүр төрх угтав. Ногоон байгалийг бохирлож, гутааж, өөрсдийгөө болоод амрагч, аялагчдыг доромжилсон үйлдлүүд, голын зах, модны хаяа бараадан бөөнөөрөө архидан согтуурч байгаа  явдал амралтын газрын ойр орчимд наад захын үзэгдэл болж. Бидний очсон Мойлтын тохойд машин, машинаар  хүмүүс очиж, эцэст нь  уусан архины шил, идсэн хоолныхоо үлдэгдлийг цэвэрлэлгүй машиндаа суугаад явчихаж байх юм.

ҮЙЛДВЭРЛЭГЧИД БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ШИЛИЙГ ЭРГҮҮЛЖ АВАХАА БАРАГ БОЛЬСОН  

Шил дагасан сурвалж­лагын явцад бид гурван уутанд архи, пивоны шил түүж ирсэн юм. Тэр дотор “Ерөөл” 0.75-ийн шил 10, “Сархад” 0.75-ийнх 13, “Улаанбаатар” 0.5 архиных 20, “Хараа” 0.75-ийнх 17, “Vivo” 0.75-ийн шил 8, “Чингис”/хар/ 0.75-ын шил 11, “Чингис”/шар” 0.5 шил 14, “Стандарт” 0.5-ийн шил 18, “Арвай” 0.5 архины шил 7, “Боргио” пивоны шил 13, “Сэрүүн” 9, “Сэнгүр” 6, “Соёолж” пивоны шил 5-ыг тус, тус түүсэн. Шампанск, “Алтай” дарсны шил нийт 10-ыг авчирсан. Зарим нь шуудайд багтаагүй. АПУ компанийн үйлдвэрлэдэг “Экс” архины шил хамгийн олон таарсан ч дандаа хагархай байв. Ингээд бид “Хүчит шонхор” хүнсний захын хажууханд байрладаг “Хоёрдогч түүхий эдийн цэг”-т шилээ тушаалаа.

“Ерөөл” 0.75 шил 10 ш х 50 төгрөг

“Сархад” 0.75 шил  10 ш х 30 төгрөг

“Улаанбаатар” 0.5 шил 20 ш х 50 төгрөг

“Хараа” 0.75  шил 17 ш х 50 төгрөг

“Vivo” 0.75 шил 8 ш х 30 төгрөг

Хар “Чингис” 0.75 шил 11 ш х 30 төгрөг

Шар “Чингис” 0.5 шил 14 х 100 төгрөг

“Стандарт” 0.5 шил 18 ш  х 30 төгрөг

“Арвай” 0.5 шил 7 ш  х 30 төгрөг

“Боргио” пивоны шил 13 ш х 30 төгрөг

“Сэрүү” пивоны шил 9 ш х 20 төгрөг,

“Сэнгүр”, “Соёолж” нийт 11 ш х 20 төгрөг

Шампанскийн 6 шил х 20 төгрөг, нийт 6280   төгрөг болов.

Ер нь бол манай улсад зам дагуу дэд бүтэц муутай, тэрийг дагаад ямар ч менежмент  байдаггүй учраас  хотоос гараад шил авдаг цэг алга.  Ганц нэг замын цайны газар орчим “Хоёрдогч түүхий эд авна” гэсэн зар байсан ч зориод очиход шил авахаа болиод удаж байна гэж байв. Яагаад гэдэг асуултад дотоодын үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ шилийг эргүүлж авахаа бараг больсон гэв. Иймээс доторхийг нь уугаад гаднах савыг нь хаядаг болчихож. Байгальд шингэдэггүй архи, пивоны шил хэмээх энэ хогийг дотоодын үйлдвэрлэгчид маань ийнхүү газар сайгүй тарааж байгаа ажээ. “Шил авъя” гэж хашгирдаг хүмүүс, шил авдаг цэг аль аль нь цөөрсөн нь ч ийм учиртай аж.

А.Амарсанаа: ШИЛНИЙ БИЗНЕСТ ТӨР АНХААРААСАЙ

Хүчит шонхор” хүнсний захын хажууд “Хоёрдогч түүхий эдийн цэг” ажиллуулдаг Чингэлтэй дүүргийн иргэнА.Амарсанаатай шилний бизнесийн талаар цөөн хором ярилцав.

Шил авдаг цэгүүд яагаад цөөрсөн юм бол?

-2000 оны эхээр 1000 гаруй цэг байдаг байлаа. Одоо 500 хүрэхтэй үгүйтэй болсон. Дотоодын үйлдвэрүүд архи, пивоны шилээ импортоор авдаг. Эргүүлээд гар дээрээс авах нь цөөрсөн. Цөөн хэдэн төрлийн архи, пивоны шилийг л буцааж авдаг.

Хүмүүс ямар үйлд­вэрийн шилийг авчирч тушааж байна?

-Голдуу хувийн үйлдвэрийн архины шилийг тушаадаг. Бас АПУ-ийн пивоны шил эргэлт сайтай байдаг.

Шилээ цэвэрлэж тушаадаг байх. Хаана өгдөг юм бэ?

-Бид  шил цэвэрлэдэг хувийн цехтэй, “100 айл”-д байдаг юм. Тэндээ хувийн үйлдвэрүүдийн архины шилний бөглөө, логог авч цэвэрлээд 1000-2000 ширхэг болохоор нь тухайн үйлдвэрт нь өгдөг. Харин АПУ бол авдраа авчраад өгчихдөг, дүүрэхээр нь ирж авдаг.

Та бүхэн архины шилийг 30-50 төгрөгөөр авдаг юм байна. Үйлдвэрт буцааж тушаахдаа хэдэн төгрөгөөрөгдөг вэ?  

-Хувийн үйлдвэрүүд бол бидний иргэдээс авдаг үнэ дээр 10 төгрөг л нэмж боддог. АПУ, Спирт бал бурам компани 10-20 төгрөг нэмж тооцдог.

Ашиг байна уу?

-Нэгдүгээрт, улсдаа тустай хөдөлмөр юм. Хоёрдугаарт, олны олноос бага ч гэхгүй ашиг олоод амьдралаа болгоод л байдаг. Ер нь улс маань бодлогоор энэ асуудалд анхаараасай. Авдаггүй шилнүүд гадуур хог болж, байгальд шингэхгүй учраас дээр дээрээсээ улам л нэмэгдээд байгаа шүү дээ. Эх орондоо шил үйлдвэрлэдэг  үйлдвэртэй бол ийм байхгүй л байх.

МОНГОЛДОО  ШИЛНИЙ ҮЙЛДВЭРТЭЙ БОЛ….

Архи, пиво үйлд­­­вэрлэгчид бүтээг­дэхүү­нийхээ шилийг заримыг эргүүлж авдаг, заримыг дахин ашиглах боломжгүй учраас авдаггүй  юм байна.  “Жем интернэшнл”-ийн марктенгийн менежер, борлуулалтын албанаас бүтээгдэхүүнийхээ шилийг эргүүлж ав­даг, эсэхийг асуухад “Цөөхөн нэр, төрлийн бүтээгдэхүү­ний шилийг буцааж  авдаг. Манайх шил, лонхоо Герман, Хятад, Итал улсаас импортоор авдаг. Дотоодын аль ч ком­панийн хувьд пивоны бор өнгийн шилийг бүгд эргүүлж авч ашиглаж байгаа” гэв. Гэтэл тэрхүү бор өнгийн шил нь гар дээрээс авахад, түүхий эдийн цэгт тушаахад 20 төгрөг л байдаг юм байна.

Манай улсын хэм­жээнд Налайхын шил лонх­ны үйлдвэр гэж бай­гаад ундаа, тараг, сүү, архины шил үйлдвэрлэж байсан цаг саяхан. Ардчилал, зах зээл, хувьчлал нэрийн дор алга болгочихсон. Өнөөдөр  дотоодын үйлдвэрлэгчид  гадаадын аль нэг улс ор­ноос шил, лонхоо им­пор­тоор оруулж ирдэг бол­сон. Эргүүлээд авдаггүй, байгальд шингэдэггүй хог хаягдал ийм замаар нэмэгдсээр байна.

Архи, пивоны шилийг эргүүлж авахгүй бай­лаа гэхэд ямар нэгэн байд­лаар түүхий эд бол­гон ашигладаг газар бай­даг, эсэхийг лавлаж ши­лэн хийц, шил үйлдвэр­лэлийн цөөнгүй ком­панийн үүдийг татав. Орон сууцны цонх, ши­лэн фасад, шилэн хий­цүүдийг хийж байгаа  “Шилэн хийц”, Макс шил”, “Шилмэл шил” зэрэг 10 гаруй компани Мон­голд байна. Түүхий эд болох шилийг бүгд гаднаас импортоор авдаг. Зөвхөн хийц, цонх, хаалга, хаалт үйлдвэрлэлийн  чиг­­лэлд үйл ажиллагаа явуулдаг  ажээ. Цонхны шил үйлдвэрлэдэггүй юм гэхэд ядаж л өмнө нь ажил­лаж болоод байсан, эх орны хэрэгцээ шаардлагыг биелүүлж явсан Налайхын шил, лонхны үйлдвэрийг эр­гээд сэргээх сэн. Ядаж л пиво, архиныхаа шилийг толгой өвдөхгүй хийчих боломж, тэр зэргийн түүхий эд нь бий дээ, Монголд.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 20 Сэтгэгдэл

Kelgrorge
2017 оны 6-р сарын 26

Cephalexin Metformin How To Order Cialis Canada Prescription Drugs

Kelgrorge
2017 оны 6-р сарын 30

Legally Macrobid 100mg On Sale Low Price Pharmacy cialis Cialis Apotheke Holland

Kelgrorge
2017 оны 7-р сарын 2

Propecia Itch Skin online pharmacy Comprare Cialis Con Postepay

Chasadvito
2017 оны 8-р сарын 2

Cheap Viagra India cialis Cialis Que Cantidad

Kelgrorge
2017 оны 8-р сарын 19

Sale generic isotretinoin c.o.d. website cialis buy online Amoxicilina Amk Medicine

LarCisk
2017 оны 9-р сарын 25

Topical Propecia Uses Dijon Acquisto Kamagra Cialis Dapoxetina cheap cialis Secure Bentyl With Free Shipping Us No Doctors Consult Viagra Tempo Effetto Amoxicilline Posologie Stomatologie

LarCisk
2017 оны 10-р сарын 1

Sildenafil A Buon Mercato 120 Mg generic cialis Detrol

LarCisk
2017 оны 10-р сарын 5

Buy Real Xenical Kamagra 100 Mg generic viagra Zithromax While Trying To Conceive Donde Comprar Cytotec

LarCisk
2017 оны 10-р сарын 9

Achat De Clomid Pharmacies En Ligne viagra Worldwide Clobetasol In Australia Discount Without A Script Kamagra 100mg Berichte

LarCisk
2017 оны 10-р сарын 11

buy claravis accutane levitra en ligne canada Viagra Fa Male

LarCisk
2017 оны 10-р сарын 12

Cialis Rezeptfrei Auf Rechnung Synthroid No Prescription Cialis Tadalafil Wirkung levitra and cialis online Discount Programs For Accutane Fastest Cialis Delivery

LarCisk
2017 оны 10-р сарын 15

Buy Doxycycline Online Overnight Buy Prevacid In Canada Vente Lioresal 25mg viagra online Propecia Cure Treat Itch Itching

LarCisk
2017 оны 10-р сарын 22

Kamagra Oral Jelly How Long Does It Last Buy Sildenafil Canada cialis buy online Viagra Und Andere Potenzmittel Flagyl Buy Online

LarCisk
2017 оны 10-р сарын 27

Priligy Uk Prevacid Buy One Get One Free Coupon online pharmacy Lasix Side Effect

LarCisk
2017 оны 10-р сарын 27

Amoxicillin Antibiotics In Otitis Media best price on levitra Que Es Viagra Soft Secure Ordering Levaquin Where Can I Buy Kamagra Alcohol

LarCisk
2017 оны 10-р сарын 31

Order Cipro Cialis 5 Mg Mutuabile levitra 10 mg generic Amoxicillin And Your Appetite Cialis 10mg Anwendung

LarCisk
2017 оны 11-р сарын 7

Cipa Canadian Pharmacy Accutane Viagra Bestellen Per Rechnung Levitra Cost buy levitra Viagra Online Canada Pharmacy Buy Viagra Taiwan 49

LarCisk
2017 оны 11-р сарын 8

Viagra Soft Tablets Viagra Acquistasi cheapest levitra Viagra Medicina Cialis Viagra Comparatif

LarCisk
2017 оны 11-р сарын 19

Did Propecia Work For You Drug Interactions Cialis O Levitra Mejor cialis Fabricacion De Propecia Purchasing Trazodone Buy Cheap Zocor Without Prescription

EveDalo
2018 оны 2-р сарын 22

Acheter Kamagra Generique cialis price Cialis E Dolori Muscolari Propecia Cost No Prescription Priligy In Johor

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *