ШХАБ-ын хэвлэл мэдээллийнхний анхны чуулга уулзалт

6-р сарын 7, 2018 7:16 pm Нийтлэгч: Ангилал Дэлхийд Уншсан: 28
z5z5z65z5z5z5z5z5z5-550x300

Д.ЭНХЭЭ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин чуулга уулзалтад оролцогчдод мэндчилгээ ирүүлснийг ХКН-ын Төв Хорооны суртал ухуулгын хэлтсийн эрхлэгч Хуан Куньмин чуулга уулзалтын нээлт дээр уншиж танилцуулав.

“ШХАБ-ын улс орнуудын хооронд хүмүүнлэгийн солилцоо, хамтын ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор нэг жилийн өмнө би ШХАБ-ын хэвлэл мэдээллийхний анхны чуулга уулзалтыг зохион байгуулах санал дэвшүүлж байсан билээ. Энэхүү чуулга уулзалт байгууллагыг бэхжүүлэхэд нааштай үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна”хэмээн Ши Жиньпин мэдэгдэв.

ШХАБ-ын улс орнуудын хооронд харилцан үйлдэл, хамтын ажиллагаа хөгжүүлэхэд чухал гүүр болохын хувьд олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд ард түмнүүд хоорондын найрамдал нөхөрлөлийг сурталчлах, практик хамтын ажиллагааны үндэс суурийг тавихын төлөө хичээж чармайх ёстой хэмээн тэрээр онцлон тэмдэглэв.

“Хятад улс ШХАБ-ыг хөгжүүлэхийг эрс шийдвэртэй дэмждэг бөгөөд бүх улс орнуудтай хамтарч бүс нутгийн илүү нягт хамтын ажиллагаа бий болгоход бэлэн байна” БНХАУ-ын дарга онцлоод чуулга уулзалтад оролцогчдод амжилт хүсэв.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн хэвлэл, мэдээллийн албанаас зохион байгуулсан уг чуулга уулзалт “Шанхайн үзэл санааг хөгжүүлж, хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны шинэ эрин үеийг нээх” сэдвийн дор болж байна.

Чуулга уулзалтад ШХАБ-ын оролцогч, түншлэгч, ажиглагч улс орнуудын томоохон олон нийтийн мэдээллийн хэрэгслийн удирдагчид, холбогдох улс орнуудын дипломат төлөөлөгчид оролцож байна. ОХУ-аас чуулга уулзалтад телевизийн RT, “ВГТРК” суваг, “Российская газета” болон “Sputnik” агентлагийн удирдлага оролцож байна гэж РИА Новости агентлаг мэдээллээ.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *