Шатахууны үнэ нэмэгдэх нь тодорхой боллоо

11-р сарын 4, 2015 9:21 am Нийтлэгч: Ангилал Парламент , Улс төр Уншсан: 76
075c1bcf6b47454bbig

Б.БОЛОР

Ирэх пүрэв гаригт болох  УИХ-ын чуулганаар 2016 оны төсвийг хэлэлцэх бөгөөд энэ хуралдаанаар гишүүд шатахууны үнийг 100 хувь нэмэх нь тодорхой боллоо гэсэн яриа өчигдөр Төрийн ордноор түгж эхэллээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн “Төсвийн алдагдлыг яаралтай нөхөх арга хэмжээ ав” гэсэн даалгаврын дагуу Сангийн сайд Б.Болор өнгөрсөн аравдугаар сард төсвийн тодотголыг боловсруулан Төсвийн байнгын хороогоор хэлэлцүүлсэн бөгөөд тогтоолын төсөлд дурдсанаар “Өнгөрсөн оны сүүлийн хагас жилээс эхлэн дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ тогтмол буурч, үүнийг дагаад ОХУ-аас импортоор авдаг автобензин, дизелийн түлшний хилийн үнэ төлөвлөсөн хэмжээнээс буурч байгаа нь аж ахуйн нэгжүүдийн ашигт ажиллагааг огцом өсгөж байгаа тул УИХ-аас баталсан татварын дээд хувь хэмжээг нэмэгдүүлэх таатай нөхцөл бүрдээд байна” гэжээ. Сангийн яамныхны төлөвлөснөөр 2015 оны үлдэх хугацаанд 17.8 тэрбум төгрөг, 2016 онд 60 тэрбум төгрөгийн орлого нэмж төвлөрнө гэж үзэж байгаа юм. Өөрсдийнх нь булзааруулж байгаагаар “Энэ бол бөөний үнэ дээр тавьж байгаа татвар” гэсэн хэдий ч нефть импортлогчид харин эсрэгээрээ уг шийдвэр хэрэгжиж эхэлбэл шатахццны  үнээ нэмэхээс өөр аргагүй гэсэн яриа яаман дээр болсныг тэд ихэд нууцалж байгаа аж. Шатахууны үнэ ийнхүү 100 хувиар нэмэгдэх нь өргөн хэрэглээний барааны үнэ өсөх шалтгаан болж, тэртэй тэргүй хүнд байгаа ард түмний аж амьдралд бас нэгэн хүнд ачаа буюу “гэнэтийн бэлэг” болж очих нь ээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 3 Сэтгэгдэл

Jaclyn
2016 оны 12-р сарын 1

This info is the cat’s pamasaj!

Adele
2016 оны 12-р сарын 3

Fiinndg this post has solved my problem

Keylon
2018 оны 11-р сарын 8

Thanks for writing such an eausdto-sn-erytand article on this topic.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *