Шашинлаг рокийн дууч Боб Марлигийн өдөр

2-р сарын 6, 2017 10:59 am Нийтлэгч: Ангилал Зууны нэг өдөр , Энтертайнмэнт Уншсан: 9
16523694_10211221980041956_1138889810_o

Б.БАРС

Карибын тэнгис дэх арал-улс Ямайк өнөөдөр тус улсын бэлгэдэл, домог нь болж мөнхөрсөн  рок хөгжмийн рэгги урсгалыг үндэслэгч Боб Марлийн өдрийг тэмдэглэж буй. Рок ертөнцийг өөрийн гэсэн давтагдашгүй арга барилаараа байлдан дагуулсан тэрээр 1945 оны хоёрдугаар сарын 6-нд Ямайкийн Найнмайлс тосгонд төрсөн бөгөөд түүний эцэг цагаан арьстан байсан аж. Эцэг нь түүний ээжээс салсан ч санхүүгийн тусламж үзүүлэн үе үе хүүгээ эргэдэг байжээ.

Багаасаа дуу хөгжим сонирхсон Боб Марлигийн “Би цагдаа алсан” дууг хэдийнэ нэрд гараад байсан Эрик Клэптон дуулсны дараа рок ертөнц авъяаслаг ямайк залууд үүд хаалгаа нээн тосч авсан гэдэг. Боб Марлигийн “Catch a fire” цомог нь шуугиан тарин түүнийг жинхэнэ од болгожээ. Сонин хэвлэлд урьд өмнө байгаагүй цоо шинэ хэмнэл, аялгуу, агуулгатай стиль үүссэн тухай бичиж байв.

Боб Марлигийн ихэнх дуу протестант шашны агуулгатай байсан тул түүнийг шашны томоохон зүтгэлтэн хэмээн дагагсад сая саяар гарч ирэх болжээ. Тэрээр хөлнийхөө гэмтсэн хурууг олигтой эмчлэлгүй орхисноос үүдэн хөл нь тэр чигтээ хавдаж, эцэстээ хорт авдар болох нь тогтоогдсон байна. Түүнийг 36 насандаа АНУ-ын Майамигийн эмнэлэгт өөд болоход Ямайк даяар гашуудлын өдөр зарлаж, төрсөн тосгонд нь босгосон бунханд хүндэтгэлтэйгээр оршуулсан ажээ.

1901 он

Парисын төмөр за-мын буудлуудад анх удаа гудамжны утас­тай бүхээгүүдийг байрлуулжээ.

1912 он

Нацист Германы удирдагч А.Гитлерийн эхнэр Ева Браун төржээ. А.Гитлер олон жилийн турш амрагласан түүнтэй 1945 оны дөрөвдүгээр сарын 29-нд албан ёсоор гэрлэж маргааш нь хамт амиа хорлосон аж.

1911 он

АНУ-ын 40 дэх Ерөнхийлөгч Р.Рейган төржээ.

1971 он

Саран дээр буусан дөрөв дэх хүн, АНУ-ын сансрын нисгэгч А.Шеппард саран дээр гольф тоглохыг оролджээ. Хоёр дахь цохилтын дараа гольфын бөмбөг таталцлын хүчгүй орчинд  маш хол унаснаар тоглоом дууссан аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *