Шалгалтын дүнг автоматаар гарган, цахимаар шууд мэдээллээ

6-р сарын 19, 2018 9:10 am Нийтлэгч: Ангилал Боловсрол , Нийгэм Уншсан: 192
6-19-6

Б.БАЙГАЛЬ

2017-2018 оны хичээлийн жилд анагаах ухааны боловсрол олгох  12 их, дээд сургуулийг  есөн чиглэлээр  3092  оюутан суралцан төгсөж байна.

Төгсөгчдийн мэргэж­лийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн буюу лицензийн шалгалтыг Эрүүл мэндийн хөгж­лийн төв хэд хэдэн шинэ дэвшилтэт онцлог­тойгоор, шалгалтын комиссын бүрэлдэхүүнд  ЭМЯ, Эрүүл мэндийн яамны дэргэдэх мэр­гэж­лийн салбар зөвлөлүүд, нийгэмлэг холбоод, анагаах ухааны боловсрол олгох их дээд сургуулиудын сургалтын алба, ЭМХТ гэсэн тал бүрийн төлөөллийг оролцуулан  амжилттай зохион байгуулсан  байна.

Энэ жилийн тухайд  шалгалтын сорилын сан болох  8707 сорилыг ЭМХТ-ийн сайт дээр байршуулснаас  гадна бүх сорилыг ЭМЯ-ны дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөлүүдээр хянуулан, дүгнэлт гаргуулсан тул шалгалтад алдаатай,  буруу сорил ашиглаагүй байна.   Ингэснээр өмнөх жилүүдэд оюутнуудад тулгарч байсан  сорилын ном хайх,  худалдан авах зэрэг санхүүгийн дарамтыг үгүй хийн, шалгалтын сорилуудын тодорхойгүй байдлыг халжээ.

ЭМХТ-ийн ерөнхий захирал Д.Ганцэцэг энэ удаагийн шалгалтын талаар “Энэ жилийн хувьд шалгалтын дүнг төгсөгчдийг шалгалтаа өгч дууссан даруйд шалгалтын комиссын бүрэлдэхүүн болон оюутнууд, сургуулиудын сургалтын алба, мэргэжлийн салбар зөвлөлүүдийн төлөөлөл хамтран скантрон машинаар  уншуулан, дүн нь шууд автоматаар ЭМХТ-ийн сайт дээр байршсан. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн хувь хүний оролцоогүйгээр дүн автоматаар гарсан тул шалгалтын үр дүнд эргэлзэх зүйлгүйгээр зохион байгуулсан гэж үзэж байна”  хэмээн онцоллоо.

Ийнхүү шалгалтын дүнг гаргах үйл ажиллагааг оролцогч бүх талуудыг байлцуулан “Realtime” технологийг ашиглан автоматаар гарган, тэр дороо дүн сайт дээр байршихаар зохион байгуулсан нь энэ жилийн шалгалтын гол онцлог, дэвшил  болсон төдийгүй дээрх бүх үйл ажиллагаануудын үр дүнд шалгалт ил тод болж  стандартын дагуу явагдлаа хэмээн  шалгуулагчид сэтгэл ханамжтай байна.

Түүнчлэн шалгалтад тэнцсэн төгсөгчдөд мэргэж­лийн үйл ажил­лагаа эрхлэх зөвшөөрөл гартал сайт дээр тавигдсан дүнг ашиглан ажлын байранд очих боломжийг бүрдүүллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *