Шадар сайд Өмнөговь, Дундговь аймагт ажиллав

12-р сарын 2, 2015 9:03 am Нийтлэгч: Ангилал Парламент , Улс төр Уншсан: 40
12-2-5

Ч.ЗОТОЛ

Шадар сайд Ц.Оюунбаатар, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгчийн  хувиар хийж буй анхны албан томилолтоороо Өмнөговь, Дундговь аймагт ажиллаад ирлээ.

Шадар сайд эмнэл­гийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, хүндрэл бэрхшээл, санал хүсэлтийг сонсч, иргэдтэй уулзан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж  холбогдох хүмүүст үүрэг даалгавар өгсөн юм. Мөн “Өмнөговь аймгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх нь” сэдэвт стратегийн уулзалтад оролцож, холбогдох албаныханд зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, хүчил төрөгчийн өтгөрүүлэгч, өвчтөний монитор зэрэг шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг холбогдох албаны хүмүүст гардуулж,  амьдралын баталгаажих төвшнөөс доогуур орлоготой зарим өрхийн  хүүхдүүдэд дүрэмт хувцас өглөө.

Өмнөговь аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төв болон зарим сумын Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд зориулж  “Nissan” маркийн  суудлын автомашиныг Шадар сайд Ц.Оюунбаатар энэ үеэр хүлээлгэн өгөв. ЭМСЯ-наас өгч буй эмнэлгийн зориулалттай уг автомашин нутгийн иргэдийг ихээхэн баярлуулсан юм. Учир нь зарим сумын эмнэлгийн ажилтнууд хувийнхаа автомашинаар дуудлаганд явж байсан ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *