Шаардлага хангахгүй байгаа нийтийн тээврийн компанийн гэрээг цуцлахаар болжээ

12-р сарын 23, 2015 4:33 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 41
adb8eaf259393012original_500x500

Ц.ХАНДЖАМЦ

Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг компаниудын зарим автобусыг техникийн үзлэгт хамруулдаггүй байсан нь илэрчээ. Тодруулбал, энэ оны намрын техникийн хяналтын ээлжит үзлэгээр 38 тээврийн хэрэгслийг хамруулахаас 18 тээврийн хэрэгслийг шалтгаангүйгээр үзлэгт хамруулаагүй байжээ. Мөн энэ  онд “Тэнүүн дэлгэр” компанитай холбоотойгоор 24 зам тээврийн осол гарснаас 18 хүн гэмтэж, гурван иргэн амь насаараа хохирчээ. “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн өгсөн мэдээллээр өглөө эх авалтыг  өдөр бүр 4-12 тээврийн хэрэгслээр тасалж  гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэлгүй иргэдийг хохироосон  “Сутайн буянт” ХХК-иудад нийтийн тээврийн үйлчилгээний сахилга хариуцлагыг дээшлүүлж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахыг анхааруулж шаардлага хүргүүлжээ. Хэрэв өгсөн хугацаанд асуудлыг шийдэж тодорхой үр дүнд хүрэхгүй бол “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай гэрээ”-г цуцлах эсвэл тус компанийн нийтийн тээврийн үйлчилгээний зарим  чиглэлийн үйлчилгээг зогсоохыг Нийслэлийн тээврийн газраас анхааруулжээ.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *