Ш.Раднаасэд: Төрийн өмчийн компаниудад хариуцлага тооцно

2-р сарын 17, 2017 11:49 am Нийтлэгч: Ангилал Парламент , Улс төр Уншсан: 29
7vv4a9be6c9pnajvgjuncj5q67

С.УЯНГА

 

Хууль зүйн байнгын хороо намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнав. Энэ үеэр Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

 

Хуульзүйн байнгын хороо чуулганы хугацаанд хэр үр дүнтэй ажиллав?

УИХын намрын чуулганы хугацаанд манай байнгын хороо бие даасан найм, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 72, УИХын 13 тогтоолыг хэлэлцэн, батлуулсан. Хийсэн ажил тогтоол шийдвэр цөөнгүй байгаа ч Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг батлуулсан нь бидний онцлох ажлуудын нэг байлаа. Мөн Цагдаагийн албаны тухай болон Дотоодын цэргийн тухай хуулийг чуулган хаахаас өмнө амжиж батлуулсан. Арбитрын тухай хуулийг шинэчлэн батлуулснаас гадна  Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлуулж чадлаа. Эдгээр хууль, тогтоолуудыг боловсруулахын тулд 12 ажлын хэсэг байгуулж, 66 удаа, 49 цаг хуралдлаа.

-“Эрдэнэт”-ийн 51 хувьтай холбоотой шүүх хуралд ямар хүмүүс оролцох вэ?

Гуравдугаар сарын 20-ны шүүх хурлын талаар мэдэхгүй байна. 49 хувийг эзэмшиж байгаа хүмүүс шүүх, хяналтын бүх газраар явах байхгүй. Тэр эрхийг нь хэн ч хааж чадахгүйӨнөөдөр хуулиар ямар боломж бололцоо байна. Ерөнхийлөгч хориг тавьж болно, Үндсэн хуулийн цэцэд УИХын тогтоолыг өгч болно. Бүх эрх нь нээлттэй. Эрхээ хэрэгжүүлэх боломжийг хэн нэг албан тушаалтан хаах эрхгүй. Бид хараад сууж байна.

-“Эрдэнэт”-ийн 51 хувь барьцаанд байгаад Лондонгийн шүүх дээр эхний шатанд ялагдчихсан гэдэг асуудлыг  ярьж байгаа. Энэ талаар танд мэдээлэл бий юу?

-“Эрдэнэт”-ийн захирлаас асуухад нийтдээ найман сая ам.долларын асуудал Арбитрийн шүүх дээр яригдаж байгаа юм билээ. “49” хувьтай хийсэн уулзалтаар 100 сая орчим ам.долларын шийдвэр хийгдсэн гэж байсан. Үүнээс илүү мэдээлэл алга байна.

Төрийн өмчит компаниуд сүүлийн хэдэн жил алдагдалтай ажилласан нь тогтоогдсон. Хариуцлага тооцох уу?

Төрийн өмчит компаниуд олноор байгуулсан. Өөрсдөд нь хэрэггүй зүйл худалдаж авсан, ашиггүй зүйл хийдэг асуудал төрд тогтчихоод байна. Үүнийг болих хэрэгтэй. Байнгын хорооноос чиглэл өгсөн. Манай ГовьАлтай аймагт 8х12 хэмжээтэй ус савладаг үйлдвэр 1.9 тэрбум төгрөгөөр баригдсан байна. Орон нутгийн өмчит компани байгуулчихсанИймэрхүү жишээ олон байгаа. Төр бизнес хийх гэж оролдсон ч  өөрсдөө идэхийн тулд их хэмжээний мөнгөөр хийсэн байна. Хариуцлага тооцох нь гарцаагүй. Одоо цэвэрлээд явахгүй бол ирээдүйд эвгүй байдалд хүрнэ.

ГовьАлтай аймагт зам барихаар болсон ч төсөвлөсөн мөнгө нь байхгүй болсон гэдгийг та хэлж байсан. Энэ асуудал юу болсон бэ?

-30 гаруй тэрбум төгрөгийг зам тавина гээд авчихсан. 2008-2012 онд ГовьАлтай аймгаас Дэлгэр сум хүртэл 100 км хүртэл зам орсон. Энэ бол төсвөөс тендер зарлаж барьсан зам. 2012 оноос хойш 100 км байтугай зургаан  км зам ч тавиагүй. Аймгаараа бид замаа хайгаад олохгүй байгаа.

 

 

Нийт: 5 Сэтгэгдэл

Kelgrorge
2017 оны 6-р сарын 25

Methylprednisolone Interact With Keflex Sildenafil Que Es Cialis

Kelgrorge
2017 оны 6-р сарын 29

Achat Cialis Paiement Paypal buy cialis Force

Kelgrorge
2017 оны 7-р сарын 2

Buy Generic Levitra cialis Amoxicillin Side Effects Toddler Black Stools

Chasadvito
2017 оны 7-р сарын 31

Propecia Work On The Temples viagra Dutasteride Duagen In Internet Price

Kelgrorge
2017 оны 8-р сарын 1

Generics 4 U viagra Acheter Viagra Generique France

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *