Ш.Галсанбаатар: Би амьдралынхаа турш бөхийн дунд яваа хүн дээ

2-р сарын 7, 2017 11:09 am Нийтлэгч: Ангилал Бөхийн мэдээ , Урлаг, спорт Уншсан: 229
11th

_MG_7192_anonsД.ЦЭРЭННАДМИД

 Бөх судлаач Ш.Галсанбаатартай ярилцлаа.

 Сайн байна уу. Өвөлжөө сайхан уу. Уран бүтээл их үү?

Сайхаан. Яахав хө. Нөгөө үзэг, цаастайгаа ноцолдсоор л өвгөрч байна. Юун төлөө шог зохиолч, дээр нь бөхийн сэдвээр голчлон бичдэг байснаа бодоход бас тэр бүхнээ эргээд үзэхэд бас ч их юм цоохорложээ. Би чинь бас сэтгүүлч хүн. 4000 гаруй мэдээ, сурвалжлага, тэмдэ:глэл сонин хэвлэлд нийтүүлсэн юм байна. Түүний 1200 гаруй нь бөх судлалын чиглэлтэй байгаа. Одоо бүтээлээ нэгтгэж таван боть ном болгох гэж оролдож байна. Урьд ньАмлуулж байж аварга болдог”, “Дархан аварга Дарийн Дамдин”, “Пүг зааны удам”, “Этээтэй, егөөтэй инээд”, “Тохуутай, тонгороотой инээд”, “Аархахаас аргагүй Архангайн бөхчүүдгээд хэдэн ном гаргасан юм л даа. Миний зүтгэлийг үнэлсэн биз Монголын Үндэсний бөхийн холбооны хүндэт өргөмжлөл хүртээж байлаа надад.

Угаасаа л бөх үздэг байв уу?

Бүр багаасаа л бөх үзэх хорхойтой нэгэн байлаа. Бага нас маань ч бөхчүүдийн дунд өсч. Намайг дөрөв, таван настай байхад манайх сумын начин Банзрагч гуайнхтай айл байлаа. Дараа нь улсын начин Г.Халзан, Н.Дэндэв, улсын арслансуудагСодов гуайнхантай цуг зусч, намаржиж байлаа. Тийм том бөхчүүдийн дэргэд өссөн болохоор бөх гэж ийм сайхан хүн байдаг юм байна гэсэн ойлгоц суусан шиг байгаа юм. Тэгээд л сүүлд нь тэднийхээ тухай бичиж эхэлсэн дээ. Одоогоос 43 жилийн өмнөХүчтэн олонтой сумгэсэн мэдээгээСпортын мэдээсонинд гаргаад бөөн баяр болж байв даа. Хүн чинь ойроос үзэж харсан, сайн мэддэг юмаа л илүү бичдэг юм байна лээ. Тэгээд дунд сургуулиа төгсөөд оюутан болсон хойноо бүр бөхийн жинхэнэ хорхойтон болсон юм.

Барилдаж байв уу?

Бараг үгүй дээ. Гэхдээ миний хүүхэд байхдаа барилдсан түүх ёстой паянтай. Хүүхэд юм хойно үеийнхэнтэйгээ л ноцолдож дээлээ урж байлаа. Арванхоёртойдоо хүүхдийн барилдаанд оролцож М.Пүрвээ гэдэг хүүд тархиа дүйртэл тонгоруулаад дахиж барилдаагүй. Сүүлдээ техникумуудын аварга шалгаруулах тэмцээнд чөлөөтөөр 52 кгын жинд барилдсан чинь хоёрдугаар тойрогтоо цэвэр тавиулдаг байгаа. Бас болоогүй найз охинооБи барилдана. Чи очиж үзгэчихсэн байв. Цэвэр даруулчихаад булангаа мэдэхгүй амьтан салганаж босч ирээд нөгөө охиноо харсан чинь аль хэдийнэ гараад явчихсан байж билээ. Уг нь намайг гарахад үзэгчдийн нүүрэнд хараад зогсож байсан юм. Намайг унахаар ичээд гараад явчихаж л дээ. Бас нэг паян бий. Сумынхаа наадамд шахалтаар нэг гарсан чинь улсын начин Бадрах гэдэг 56 настай өвгөнд хага шидүүлсэн удаатай. Ийм л давах дургүйхэн бөхөнцөр байж дээ. Түүнээс хойш бөхийн байнгын үзэгч бас бичигч нь болсон доо.

Бөх үзэхийн сайхан нь юу вэ?

Угаас нэг сонирхол байна. Цаана нь үзсэн харснаа бичих гэж нэг том санаа байж. Намайг оюутан байхад бэр эгч спортын ордонд ажиллаж байлаа. Тийм болохоор барилдаан болгоныг үзнэ. Бас барилдаанаас тэртээ өмнө ороод нэг өрөөнд цоожлуулчихаж байгаад үнэгүй орно. Ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуай бөх алгасахгүй үздэг хүн байсан. Түүнтэй ойр суух бас л нэг сонин доо. Үзсэн барилдаан бүхнээ тэмдэглэнэ. Одоо түүнийгээ үзэж байхад сайхан. Бичих сэдэв ч баяжина. Чөлөөт бөхийнИнтернационалтэмцээний бүх тэмдэглэл хүртэл байдаг юм.

Тэгвэл дэлхийн том бөхчүүдтэй хүртэлтанилбайх нь ээ дээ?

Тийм гэж болно. Олимп, тив, дэлхийн олон аваргуудыг дэргэдээс нь харсан даа. Оросын Роман Дмитрев, Али Алиев, Сослан Андиев, Иван Ярыгин, Германы Вольфанг Ничке, Бютнер, Польшийн Кбигнев Жиденски, Унгарын Йозеф Чатари, Болгарын ах дүү Тодров, И.Петров гээд л алдартнуудыг харж бахархаж байлаа. Тэдэнтэй чинь манай О.Энххтайван, Г.Хишигбаатар, Д.Ганбат, З.Ойдов, Б.Намжим, Ц.Нацагдорж, Д.Сэрээтэр, М.Хойлогдорж, Ч.Дамдиншарав, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх нар барилдаж байлаа. Монголын баг 10 жинд аваргалж байхыг харж байсаан. Нэг удаа монгол бөхчүүдээ Канадад тэмцээнд яваад ирэхэд онгоцны буудал дээр очиж угталцаж байж билээ. Тэгэхэд мексик бүрх малгайтай Хадаа, мустанг жинсээр гангарсан Х.Баянмөнх, итали гутал жийсэн Ж.Мөнхбат нарыг хараад ёстой нүд хужирлаж явав даа.

Бөхийн өргөөний бол байнгын зочин биз?

Тэгэлгүй дээ. Бөх хаана байна би тэнд гэгчээр л. Бөхийн холбооны Р.Нямдорж, Д.Данзан нар чинь хэн хэн маань зохиолч, яруу найрагч талаараа дотно. Бөх их бичдэг надад хэзээд элгэмсүү байдаг. Тэгэхээр би тэндхийн албан хаагч шиг л байж. Аваргуудын Г.Самдан, Н.Жамъян, Б.Түвдэндорж, Ш.Батсуурь нараас бусадтай нь уулзаж сурвалжилж байв. Бас улсын арслангуудын тэн хагастай уулзсан байдаг юм. Улсын заан Ө.Тулгаа, Ц.Баярсайхан нарын олон том бөхтэй үй зайгүй найзалж дээ.

Бөхийн талаар ЮНЕСКОд нэг захидал илгээж байсан гэл үү?

Захидал биш юмаа. Мон­гол бөх бол эсгий туургатны соёлын үнэт өв болох нь гэсэн өгүүлэл бичиж явуулсан юм. Түүнийг маань Францын нэг анд Жак орчуулаад тэндхийн нэг сэтгүүлд нийтлүүлсэн байсан. Үүнийгээ олон улсад хүргэсэн бүтээл гэж үздэг. Уг нь би чинь бөхийн сэдвээр асар олон юм бичиж. Даанч эрдэм шинжилгээний чиглэлээр болгох санаа төрөөгүй алдсан юм. Уг нь сэдэв бэлэн байж. Одоо бодоход.

Одоо та ямар бүтээл хийж байна даа?

Яруу найраг, өгүүллэг болон бөх судлал, сэтгүүл зүйн чиглэлийн юмсаа цэгцэлж хэдэн боть ном болгох гэж л сууна. Энэ маань миний насны тайлан болох юм. Бас болоогүй жар хүрэхээрээ бурхны ном руу орно гэж боддог. Бөхөө бол үзээд л байна даа.

Бөхийн хөгжлийн талаар ямар бодолтой явдаг вэ?

-Манай монгол үндэсний бөх шиг сайхан юм, гойд соёл хаа байна. Би боддог юм. Бөхөө жалга довын гэх байдлаас гаргаж Монголдоо биш монгол туургатнаар дамжуулаад дэлхийн бөх болгох юмсан гэж. Манай бөхөд нас, жин харгалздаггүй, цаг хугацаанд баригддаггүй гэж олон өвөрмөц тал бий. Үүнийг алдагдуулж болохгүй. Улиг болгон ярьдаг начны найраа зэрэг элдэв завхарлыг л дахиж ярихаааргүй арилгахсан. Харамсалтай нь зөвхөн улсын наадам биш аймаг, сумын наадмаар бөхчүүд найрч нэр хүндээ бараад байгаа нь үнэн. Мөн бөхчүүд сэргээш гэдэг юмыг таягдан хаяасай билээ. Өөрт нь хортой шүү дээ. Бөх уул нь хөгжиж л байна. Энэ том “армийг” чинь аяндаа нийгэм, цаг үе авч яваа юм шүү дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

Kelgrorge
2017 оны 6-р сарын 26

buy brand name accutane Levitra Buy Generic Novo

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *