Ш.Эрдэнэдаваа: Мод тарихад улсаас нэг ч төгрөг зарцуулдаггүй

10-р сарын 11, 2012 1:13 pm Нийтлэгч: Ангилал Уул уурхай , Эдийн засаг Уншсан: 441

Э.ӨНӨР

 

Ерөнхийлөгч Мод тарих үндэсний өдрийг зарласнаас хойш хоёр жилийг үдэж байна. Энэ хугацаанд зургаан удаа бүх нийтээрээ мод тарьжээ.  Ирэх амралтын өдрөөр нийтээрээ мод тарина. Энэ талаар Байгаль орчин, ногоон хөгжил яамны Ойн хамгаалал, ойжуулалтыг зохицуулах хэлтсийн ахлах мэргэжилтэн Ш.Эрдэнэбаяраас тодрууллаа.

 -Ерөнхийлөгчийн зарлиг гарснаас хойш улсын хэм­жээнд хэчнээн мод тарьсан бэ. Хүмүүсийн идэвх санаачлага хэр нэмэгдэж байна?

-Өнгөрсөн хоёр жи­лийн хугацаанд бүх ний­тээрээ мод тарих, ойжуу­лалтын ажлын хүрээнд 3000 гаруй мод тарьжээ. Энэ оны хагас жилийн байдлаар 900 гаруй мод тариад байна. Ерөнхийлөгчийн зарлиг гарснаас хойш иргэдийн мод тарих идэвх эрс нэ­мэгдсэн. Зарлиг гарахаас өмнө жилд 70 мян­га гаруй мод тарьдаг байсан бол 2010 онд 220 мянга болж өссөн. Энэ оны хагас жилийн байдлаар 99 мян­ган хүн мод тариад байна.

-Иргэн, албан байгуул­лагууд тарьсан модоо хэр арчилдаг вэ?

-Тарьсан модоо ядаж гурван жил арчлах хэрэг­тэй. Гэтэл зарим байгуул­лага тарьсан модоо дахин арчилж, сэргээхгүй байгаагаас болж үр дүнд хүрэхгүй байна.

-Мод тарихад зардал хэр гарч байна. Бүх нийтээрээ мод тарихад улсаас мөнгө төсөвлөдөг үү?

-Өнгөрсөн онд иргэд, албан байгууллага өөрсдийн 700 мянга гаруй төгрөгөөр мод тарьсан. Энэ онд 900 гаруй мянгыг зарцуулаад байна. Мод тарих ажилд улсын төсвөөс нэг ч төгрөг гардаггүй. Энэ нь Ойн тухай хуультай холбоотой. Хуульд Бүх нийтээр мод тарих ажлыг аймаг, дүүргийн Засаг дарга нар зохион байгуулна. 16 насанд хүрсэн иргэн бүр нэг мод, албан байгууллага, аж ахуйн нэгж таваас доошгүй  мод тарина. Ингэхдээ өөрсдийн зардал, хөрөнгө мөнгөөр тарих боломжгүй бол зардал хандивлана гэж заасан байдаг.

-Бүх нийтээрээ тарьсан мод хэр ургаж байна вэ?

-Мод сөөгний ургал­тыг улсын хэмжээгээр дүгнэвэл 60 гаруй хувьтай байна. Өвөрхангай, Дархан-Уул, Сэлэнгэ, Завхан, Дундговь аймгийн иргэдийн тарьсан мод тодорхой шалгуурт тэнцсэн учир урамшуулах ажлыг зохион байгуулж байна.

 

Нийт: 2 Сэтгэгдэл

Egypt
2016 оны 4-р сарын 29

It’s really great that people are sharing this inooamrtifn.

Karinthia
2016 оны 5-р сарын 4

Hahaha. &qGti;uutlo." So true.And that skirt was for sure a great buy. With all it's got going on, I'm sure you'll find a million ways to style it.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *