Ш.Долгор: Бидэнд Монголын гэх нэг л эрх ашиг бий

3-р сарын 5, 2018 8:58 am Нийтлэгч: Ангилал Бизнес хөгжил , Ярилцах цаг Уншсан: 35
1

Т.БАТСАЙХАН

Зууны мэдээсонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл  санаануудыг уншигчдадаа хүргэж  байгаа билээ. Энэ удаа Биеийн тамир, спортын газрын  Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны мэргэжилтэн, доктор, дэд профессор Ш.Долгорыг урьж ярилцлаа.

БЛИЦ

Ширнэндоржийн ДОЛГОР

Хөнгөн атлетикийн багш, дасгалжуулагч  мэргэжилтэй

 1999-2000 онд Удирдлагын академийн төрийн  удирдлагын магистр

 2013 онд Хүмүүнлэгийн Их сургуулийн дэргэдэх Эрдмийн сургуулийн доктор

 2015 онд Дэд профессор цол хүртсэн.

2

 СПОРТ БОЛ ӨӨРТӨӨ ХИЙЖ БУЙ ХАМГИЙН ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Би нийгэм солигдох давалгаанд тэнцэж үлдэх гэж тэмцсэн 13 жилийг хасвал өдгөө 23 жил спортоор амьсгалж байгаа хүн. Миний ээжХоршоололнийгэмлэгт  волейбол тоглодог, аав маань хүндийн өргөлтөөр хичээллэдэг байлаа.

Сурагч байхад ангийн хүүхдүүд хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцдог байсан ч би спортыг ойлгодоггүй байсан юм.   Гэхдээ битүүхэндээ өөртөө тохирох спортын эрэлд гарсан. 16 настайдаа багшийн сургуулийн бага ангийн багшийн ангид элсэн орсон. Биеийн тамирын багш маань надад зээрэнцэг шидэлт, бөөрөнцөг түлхэлтээр хичээллэхийг зөвлөсөн нь миний тамирчин болох замыг заасан. Ийнхүү 16 насандаа спортын ертөнцөд хөл тавьжээБи юугаа ч мэдэхгүй Спортын төв ордонд ирж, энэ төрлийнхөө ухааныг нь олчих санаатай хичээл, бэлтгэл, гэр гэсэн нэгэн тойрогт орсон нь намайг спортод шимтэхэд хүргэсэн. Цаг бол алт гэдэг. Цаг яагаад алтаар хэмжигддэг вэ гэвэл дэлхий ертөнц мянга мянган жилээр тоологдсон ч оршин тогтносоор байгаатай зүйрлэхэд хүний амьдралд өчүүхэн хугацаа оногдсон байдаг. Иймээс бид амьд байхдаа ямар нэгэн зүйлд тэр ховорхон цагаасаа зарцуулж байгаа нь өөрөө өөртөө хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт юмЭнэ бол миний спортыг хайрлах нэг илэрхийлэл болжээ.

СПОРТЫН САЛБАРТ  ХУВЬСАЛ, ӨӨРЧЛӨЛТ ГАРЧ БАЙГАА НЬ САЙШААЛТАЙ

Спортын ертөнцөд  амьдарсан 23 жилийн хугацаанд нэлээд зүйл амжуулжээХөнгөн атлетикийн зээрэнцэг шидэлтээр 1985-1989 онд хичээллэж спортын мастер цол хүртсэн. Монгол Улсад 14 удаа энэ төрлийн спортын тэмцээн уралдаанд түрүүлсэн.   Үүний дараа Биеийн тамир,спортын салбарын мэргэжилтнүүдийн хандлагыг эерэг болгох, судалгаанд суурилсан үйл ажиллагаа явуулах сэтгэлгээний суурийг тавихын тулд 2013 оноос эхлэн өнөөдрийг хүртэл судалгааны ажил хийж ирлээЭнэ явцад судалгаанд суурилан ажиллах, мэргэжил мэдлэгээ тэлэх хэрэгцээг салбартаа ойлгуулж чадсандаа урамшиж ажилладаг.   Мөн спортын салбарт  олон талын хувьсал, өөрчлөлт гарч байгаа нь сайшаалтайТамирчдын спортын амжилт бүх насанд өмнөхөөсөө нэмэгдэж, дасгалжуулагч нарын өөртөө итгэх итгэл сайжирч байна. Мэргэжилтнүүд болон биеийн тамирын багш нарын судалгаа хийх эхлэл тавигдлааМанай салбарын талаарх судалгааг сонирхож хамтарч ажиллах салбар хоорондын уялдаа сэргэж эхэлж байна. Нийгмийн шаардлагыг мэдэрч тамирчин бие бялдрын хөгжил, спортын амжилтыг онцлохоос гадна хүнийхээ хувьд хөгжих сэтгэлгээний хувьд хувьсал авчрах сайн алхам манай салбарт нэмэгдэж байнаҮүний зэрэгцээ манай  салбарт зарим нэг ёс зүйгүй байдал илэрч байгаа нь маш харамсалтай санагддаг. Үүнийг бууруулахын тулд  Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа спорт холбоод, мэргэжилтнүүдийг ёс зүйтэй байх, хамт олонч байх сэтгэлзүйн үндсийг бүрдүүлэхэд анхааран ажиллаж байна.

СПОРТЫН ТАЛБАР БОЛ ЭР ЗОРИГИЙН ТӨГС ШИЙДЛИЙГ ХАРУУЛЖ ЧАДДАГ

 БиТамирчны амжилтыг эр зоригийн чанартай холбож судалсан ньсэдвээр  докторын зэрэг хамгаалсанГавьяат дасгалжуулагч, шинжлэх ухааны доктор, профессор Г.Лхагвасүрэн багш маань судалгааны ажлыг удирдсан нь надад итгэл, урам зориг өгч байлааСудлаачид тэр бүр ороод байдаггүй, спортын сэтгэл судлал гэх салбарыг тууштай хөгжүүлэх хүнд үүргийг би зориг гаргаж өөртөө хүлээж ажиллах болсонМанай тамирчид  зоригтой  хэрнээ яг ямар шинж чанар дутаад амжилтад хүрэх боломжоо алдаад байгааг тодорхойлохыг зорьсон. Энэ салбарыг судлаагүйгээс спортын салбарт амжилт авчрах боломж олон жил алдагдсан гэж хардаг.   Дасгалжуулагч нар үүнийг зарим нь ойлгодоггүй, зарим нь ойлгоод байгаа хэрнээ томъёолоход хүндрэлтэй сэдэв болоод байсанҮнэндээ эр зоригийн сэтгэл зүй ганц тамирчдад биш бүх хүмүүст маш чухал чанар байлаа.   Эрдэмтэд эр зоригийг  34 ангилж,философичид олон янзаар тодорхойлсон байдаг. Бие хүний зоригийг эерэг болон сөрөг шинжид хуваадаг. Зоригийн эерэг шинжүүд нь зорилгоо ухамсарлах, санаачлагатай байх, өөрийгөө эзэмдэх, бие даасан, зарчимтай, эрч хүчтэй, уйгагүй, шийдэмгий, итгэлтэй, тэсвэр хатуужилтай, өөртөө шүүмжлэлтэй, ажил хэрэгч, оролдлоготой сайн гүйцэтгэгч, баатарлаг гэх мэт шинжийг хүн өөртөө төлөвшүүлэх хэрэгтэй юм. Спортын талбар бол эр зоригийн төгс шийдлийг харуулж чаддагаараа олны анхаарлыг татажхайрыг булаадаг. Хүмүүс зоригтой хүнийг биширдэг нь гайхалтай. Яагаад гэвэл өөрөө тийм зоригтой байж чадахгүй байгаагаа мэдэрдэгСудалгаанаас үзвэл тамирчдыг зоригтой байхад нөлөөлдөг олон хүчин зүйлс байдагТэр нь бие бялдрын бэлтгэл, тусгай бэлтгэл хангагдсан байх, техникийг сайн эзэмшсэн байх, дасгалжуулагчтайгаа харилцан ойлголцол маш сайн байх, эцэст нь тамирчин өөрөө энэ бүхнийг нэгтгэсэн сэтгэл санааны хувьд бэлэн байх нь эрэмгий зоригтой байх үндэс болдог. Түүнээс эдгээрээс аль нэг нь дутахад зоригтой байх боломж буурдаг.

БИЕ БЯЛДРЫН БОЛОВСРОЛ, СПОРТЫН ХӨГЖЛИЙГ ХАМТАД НЬ АВЧ ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ

Бид хөгжлийн талаар ярихаасаа өмнө ямар ирээдүйд зориулж хүнээ бэлтгэж байгаагаа том зургаар нь харах хэрэгтэй. Өнөөдөр болж байгаа эсэхдээ анхаарах нь хэтэрхий харалган байх болно. Дэлхий биднээс хэнийг хүлээж байна вэ. Бидний үр сад болох монгол хүүхдүүд дэлхийн хаана ч очиж ажиллаж, амьдрах чадвар сууж байгаа эсэхэд бид анхаарах хэрэгтэй болж байнаМөн бие бялдрын боловсрол,спортын хөгжлийг хамтад нь авч үзэх хэрэгтэй. Монгол Улсын хөгжлийн хэтийг тодорхойлогч нь хүний хүчин зүйл  бөгөөд, тэр дундаа иргэдийн эрүүл мэндийн суурь асуудал билээ. Баялаг бидэнд бэлэн байлаа ч тархины чадамжаар бүтээгддэг баялгийг бий болгох нь чухал байнаБиеийн тамир, спортын нийгмийн хөгжилд гүйцэтгэх үүрэг хэмжээлшгүй их юм. Үүнийгээ дагаад Биеийн тамир, спортын салбарт ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадвар өндөр хэмжээнд байхаас гадна тэдэнд үзэл бодлын төлөвшил нь бусдад давхар эерэг нөлөө үзүүлэхүйц жишиг хэлбэрт орох хэрэгтэй юм. Улсын төсвөөс биеийн тамир, спортыг хөг­жүүлэхэд хуваарилагдсан төсөв боломжийн хэрээр нэмэгдэж, нэг олимпийн медальтан тамирчныг бэлтгэх зардал Риогийн  олимпоос эхлэн хангалттай нэмэгдсэн байдаг. Бидний бэлтгэсэн тамирчин амжилтад хүрч чадаж байгаа нь сайн. Олон жилийн туршид манай улсад олимпоос медаль авах ньболомжгүйзүйлийн нэг байсан. Дэлхийн аварга болох нь маш том амжилт байлаа. 2014 онд хийсэн судалгаагаар Үндэсний шигшээ багийн  тамирчдын 50 хувь нь Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль авсан байсан нь  манай тамирчид  ямар ч гэсэн азийн тавцанд гарчихсан байна гэж дүгнэхэд хүргэсэн юм.  Тэгээд  дэлхийн тавцанд гарах зорилгоо 2014 онд тавьж ажилласан.    Харамсалтай нь улсын төсвөөс монгол хүнд багаас нь эхлэн насан туршдаа бие бялдрын боловсрол олгох идэвхитэй хөдөлгөөний зуршил бий болгоход зарцуулагдах хөрөнгийн хуваарилалт хэтэрхий бага байгаа. Энэ нь монгол хүний суурь хөгжил, зөв эрүүл төлөвшилд сөрөг нөлөө үзүүлсээр байна. Монгол хүний дундаж наслалт сүүлийн арван жилд нэмэгдээгүй нь амьдралын чанар, иргэндээ хандсан нийгмийн бодлого ямар байгаа харуулж байна.   Бид иргэдийнхээ эрүүл мэндийн асуудлыг багаас нь хамгаалахад анхаарал хандуулж, идэвхтэй хөдөлгөөнийг хэрэглээ болгоход анхаарах хэрэгтэй. Өнөөдрийн нийгэмд халдварт бус өвчлөлд хэт өртөмхий байгаагийн шалтгаан нь хөдөлгөөний хомсдол, иргэд бие бялдрын боловсролгүй байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл бидэнд хуучин арга барилаар биш шинэ цаг үед тохирсон шинэ маягийн арга зүй хэрэгтэй болж байгааг судалгаа харуулж байнаБиеийн тамир, спортын салбар бол иргэдийг амьдралын зорилгоо ойлгоход сэдэлжүүлж, амьдралаас аз жаргалыг мэдрэх эрүүл мэндийн суурь нь болдог хамгийн үнэ цэнэтэй салбар. Тиймээс  ямагт хөгжлөөрөө тэргүүнд нь явах ёстой. Иргэдийг өвчилсөн хойно нь халаглах биш өвчлөхөөс сэргийлж ажиллах нь манай салбарын гол зорилгын нэг байх ёстойХүн өөрийн биеэр амссан мэдрэмжээрээ асуудалд ханддаг тул спорт нь  аливааг олон талаас нь нягтлан шийдвэр гаргах чадварыг нэмэгдүүлдэг.

МОНГОЛЫН НҮҮР ЦАРАЙ БОЛДГИЙН ХУВЬД ТАМИРЧИД ӨВ ТЭГШ ХӨГЖИЛТЭЙ, ХҮМҮҮЖИЛТЭЙ БАЙХ ЁСТОЙ

-Монгол Улс хөгжих эс хөгжихөд спорт түүхэн үүрэг гүйцэтгэх болно. Бид спортыг хүний хөгжлийн боломжоо таниулах хэрэгсэл, монгол хүний чадамжийг шалгах хэмжүүр, дэлхийд гарах гүүр болгон ашиглаж байгаа ч хамгийн гол үүрэг болох нийгмийг дагуулагч хүч, ард түмний хүсч хүлээж байгаа жинэхэнэ бахархалт баатар хүнийг бэлтгэхэд сайн анхаарч чадахгүй байна. Мөн бид тийм баатрыг төрүүлчихээд дараа нь тэднийхээ аясаар намирч, чирэгдэх хандлагатай байгаа нь тийм их хөрөнгө оруулалт хийж бүтээсэн хүн нь эргээд спортыг үнэгүйдүүлж байна.  Төрөөс хэчнээн өндөр алдар цол хүртсэн хэрнээ хувийн сэтгэл хөдлөлөөр асуудалд хандаж нийгмийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх, допинг хэрэглэж шударга бус өрсөлдөөнд ялна гэдэг ард түмнийг илт хуурч байгаа явдал байхад уучлал гуйдаггүй, амжилтыг нь төр үнэлсний дараа биеэ тоох хандлага гаргах гэх мэт сөрөг нөлөө үзүүлж байгаа нь эргээд тамирчдад олон талын боловсрол дутаж байгааг харуулж байна. Мөн спортын залгамжлагчдад маш муу үлгэр дууриал үзүүлж байна.  Хэрэв тэд энэ янзаараа байвал мэдээллийн шинэ эринд хүндлэгдэхээс илүүтэй хоцрогдох, хаягдах магадлалыг нэмэгдүүлж байгаа билээ. Бидэнд нэг л эрх ашиг бий. Энэ бол Монголын эрх ашиг билээ. Тамирчин бид Монгол Улсын нүүр царай болдгийн хувьд өв тэгш хөгжилтэй, хүмүүжилтэй нэгэн байх ёстой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *