Ш.Батчимэг: Хосолсон даатгалын системийг хөгжүүлэх нь чухал

9-р сарын 21, 2017 9:03 am Нийтлэгч: Ангилал Банк, санхүү , Хөрөнгийн зах зээл , Эдийн засаг Уншсан: 10
9-21-4

Ц.МЯГМАРБАЯР

 

Жижиг дунд бизнес эрхлэгчид Монголын ард түмний амьдрал, эдийн засгийн  40 хувийг үүрч яваа хэсэг. Ямар нэгэн эх үүсвэрээс тэжээгдэж тасралтгүй үргэлжлэх ёстой. Тэд дэд бүтэц, зам дагасан, уул уурхайг түшиглэсэн олон төрлийн жижиг бизнес эрхэлж байна. Мөн тоног төхөөрөмж нийлүүлэх, боловсон хүчин бэлтгэх, хоол  хүнсний ханган нийлүүлэлт хийх, амарч алжаал ядаргааг нь тайлах орчин бүрдүүлэх гээд манайд энэ бүх тогтолцоо бий болсон. Гэхдээ тэдэнд даатгалын хамгаалалт байхгүй байгаа нь  ямар нэгэн байгалийн давагдашгүй хүчинд автах, гэнэтийн осолд өртөх зэргээр хохирох явдал байсаар байна. Даатгалын хамгаалалт авахгүй байна гэдэг нь нөгөө л зардал төсөв мөнгөтэй холбоотой. Үүнээс болж даатгал авах сонирхол бага. Гэтэл саяхан Завхан аймагт химийн бодис ачсан машин осолдож, хүний амь нас эрсдээд зогсохгүй, ханган нийлүүлж байсан компанийнхаа  химийн бодисыг нь асгаж, улмаар байгаль орчин, агаар мандлыг  бохирдуулж, автомашин  нь эвдэрч дааж давашгүй том асуудал үүсдэг. Харин энэ үед даатгал тусалдаг. Манайхан хэдийгээр даатгалын ач тусыг ойлгож байгаа ч сайндаа жолоочийн, автомашины хариуцлагын даатгалд даатгуулахаас өөрөөр даатгалд хамрагдаж чаддаггүй. Энэ тухай Санхүүгийн зохицуулах хорооноос Жижиг, дунд бизнесийн эрсдлийг даатгалаар бууруулах асуудлыг Азийн зохицуулагчид хувийн хэвшлийнхэнтэй хамтран хоёр өдөр хэлэлцэж байна. Монгол Улсад анх удаа ХБНГУын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс хэрэгжүүлж буй энэхүү хэлэлцүүлэгАзийн орнуудад хүртээмжтэй даатгалын зах зээлийг хөгжүүлэхэд байгууллагын оролцоосэдвийн хүрээнд болж байна. Монгол, Вьетнам, Индонез, Филиппин зэрэг улсын даатгалын зохицуулагч байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцож байна. Энэ үеэр Даатгалын зуучлагчдын  холбооны ерөнхийлөгч Ш.Батчимэгтэй уулзаж ярилцав.

 

Ш.Батчимэг300 САЯ ТӨГРӨГ ХҮРТЭЛХ ЗЭЭЛД ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГЫН ЗОХИЦУУЛАЛТ ХЭРЭГТЭЙ

 

Хосолсон даатгалын зарчимын талаар мэдээлэл өгнө үү?

-Жижиг дунд бизнест зориулсан даатгалын талаар цаг үеэ олсон чухал хэлэлцүүлэг явагдаж байна. Жижиг дунд үйлдвэрийн даатгалын бүтээгдэхүүнийг хөгжүүлж, зах зээлд нийлүүлэх байдлаар даатгалтай болгох эргээд  хүмүүс даатгал, нөхөн төлбөрөө авахад нь эх үүсвэрээр хангах бодлоготой байх хэрэгтэй. Жишээлбэл, Солонгос улсад будаа бол үндэсний аюулгүй байдлыг хангасан баялаг. Тиймээс Засгийн газраас нь  будаа тарьдаг иргэддээ үрийн будааны дэмжлэг үзүүлдэг. Түүнчлэн заавал даатгуулдаг. Даатгалын төлбөрийн 50 хувийг төрөөс даадаг. Энэ мэтээр даатгалын хамгаалалтыг манайд бодлогоор бий болгох шаардлагатай байна. Олон сайхан бүтээгдэхүүн бий болголоо гэхэд даатгалын хамгаалалт авч чадахгүй. Бодлого байхгүй болохоор мэргэжлийн даатгалын  байгууллагын хажуугаар банкны даатгал, зуучлал гэж ярьж байна. Банк бол зээл олгодог байгууллага. Өөрөөр хэлбэл, жижиг дунд бизнесийг хөгжүүлэхэд зээл, эх үүсвэрээр хангадаг. Харин даатгалын үйлчилгээг зэрэгцээд хангаад явах эрх зүйн орчин манайд бүрэлдээгүй. Тухайлбал, том худалдааны төвүүдэд найман удаагийн гал гарсан байдаг. Тэнд бизнес эрхэлсэн бүх хүн банкны зээлтэй байсан. Мэдээж анх зээл авахад нь давхар даатгалыг санал болгодог байх. Гэвч үүнд ашиг сонирхолын зөрчилдөөн явагдаж байна. Галд бүтээгдэхүүнээ шатаасан иргэдээс  банк  зээлийг нь яаж төлүүлэх вэ гэдэгт л анхаарахаас биш энэ хүнд  даатгалыг хэрхэн төлүүлэх вэ гэдэгт  анхаардаггүй. Үүнд л мэргэжлийн даатгалын байгууллагын оролцоо чухал. Манай Улсад  даатгалын 40 байгууллага байна. Харин бусад оронд хосолсон даатгалын системээр үүнийг зохицуулдаг. 300 сая төгрөг хүртэлх зээлд мэргэжлийн зуучлагч заавал байх ёстой. Мэргэжлийн зуучлагч гэдэг нь банкны ажилтан биш тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий даатгалын байгууллага юм. Зөвөлгөө өгдөг,нөхөн төлбөр хангуулж үйлчлүүлэгчийнхээ төлөө гүйж чаддаг мэргэжлийн хүнийг хэлдэг. Бусад улсад энэ зарчмаар асуудлыг шийдвэрлэдэг.

medee-dund

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *