Ш.Абэгийн айлчлал дөрвөн цаг үргэлжилнэ

10-р сарын 20, 2015 10:34 am Нийтлэгч: Ангилал Ерөнхийлөгч , Улс төр Уншсан: 58
154387-21012015-1421805325-2051270790-kojrdntl

Х.ХАТАН

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсад энэ сарын 22-ны өдөр айлчлахаар болжээ. Энэ удаагийн айлчлал ердөө дөрвөн цаг үргэлжлэх бөгөөд айлчлалын зорилго, ач холбогдол нууц байгаа аж.

Энэ нь Ерөнхий сайд Шинзо Абэгийн хувьд Монгол Улсад хийж буй хоёр дахь айлчлал юм. Тэрээр хоёр жилийн өмнө манай улсад ажлын айлчлал хийж байсан билээ.

Өнгөрсөн хоёрдугаар сард Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Японд айлчлах үеэрээ Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурж баталгаажуулсан нь түүхэн үйл явдал байсан. Харин Ш.Абэгийн Монгол дахь энэ удаагийн богино хэмжээний айлчлалын үр дүн ихээхэн анхаарал татаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *