Сэтгүүлзүйн салбарт эрүүл, ёс зүйтэй орчныг бүрдүүлнэ

10-р сарын 4, 2017 9:48 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 19
10-4-10й1

Б.ТУУЛ

Туушин зочид буудлынСоёмботанхимд өчигдөр  сэтгүүлзүйн салбарынхан  “Сэтгүүл зүйн ёс зүйн форум-2017” сэдвийн дор өдөржин хуралдаж өнжив.

Монголын хэвлэл мэ­дээл­лийн зөвлөл /МХМЗ/ байгуулагдаад гурван жил болж буй. Харин тус байгууллага энэ форумыг хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа нь энэ юм. Энэ хуралд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй сонин, телевиз, сайт, сэтгүүлийн удирдлагууд оролцлоо. Тэд энэ өдөр сэтгүүлзүйн салбарын ёс зүй, сэтгүүлчийн ёс зүйг сайжруулах, хууль эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

10-4-10й2

Хэдийгээр сэтгүүлзүйн салбарынхан энэ чиглэлээр олон удаагийн хурал цуглаан, хэлэлцүүлэг өрнүүлдэг ч сошиал медиа, цахим сэтгүүлзүй, техник технологи хурдтай хөгжихийн хэрээр сэтгүүлчид бичсэн нийтлэл, дэлгэсэн баримтынхаа төлөө шүүхийн хаалга татах, хууль хяналтын байгууллагад дуудагдах, сэтгүүлчийг дарамтлах байдал түгээмэл ажиглагдах болсонТиймээс энэ сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, сэтгүүлзүйн салбарынхан санал бодлоо солилцож, сэтгүүлчийн ёс зүйг сайжруулах тухай ярилцах нь цаг үеэ олсон чухал сэдэв. Энэ нь цаашлаад сэтгүүлзүйн салбарын хөгжилд чухал нөлөөтэй гэдгийг оролцогчид хэлж байв. Мөн энэ удаагийн форумд олон гадны төлөөлөгч оролцож, сонирхолтой илтгэлүүдийг тавьж байв. Тухайлбал, “Сэтгүүлзүйн ёс зүйн форумсэдвийн хүрээндХэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтыг төлөвшүүлэх”, “Сэтгүүлчийн мэргэжлийн  ёс зүйн анализ”, “Ёс зүй ба сайн сэтгүүлзүйн баталгаа”, “Хууль эрх зүйн шинэчлэлтагуулгын зохицуулалтгэсэн сэдвээр олон хүн, илтгэл хэлэлцүүлж, байр сууриа илэрхийлсэн юм. Мөн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагынхан олон улсын зөвлөх, хууль эрх зүйн судлаач, мэргэжилтнүүдээс сонирхсон асуултдаа хариулт авч, сэтгүүлчийн ёс зүйг хэрхэн сайжруулах, мөн цаашид юунд анхаарахцаашлаад хэвлэл мэдээллийн байгууллагасэтгүүл зүйн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, сэтгүүлзүйн салбарт эрүүл орчныг бүрдүүлэх энэ удаагийн форумаас гарах уриалга нь  бас нэгэн  гарц болж өгнө гэсэн хүлээлттэй байсан юмФорумд, МХМЗийн Удирдах зөвлөлийн дарга Ч.Номин, “Фридрих Эбертийн сан”-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Др.Нийлс Хегевиш, МХМЗийн Удирдах зөвлөлийн дэд дарга У.Тамир, Хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүлзүйн багш, судлаач Ц.Тамир, Олон улсын зөвлөх Манфред Протфе, Хуульчдын холбооны гишүүн, хуульч судлаач Л.Галбаатар, “Глоб интернэйшнл төв”-ийн тэргүүн Х.Наранжаргал болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлагууд, сэтгүүлчдийн төлөөлөл оролцсон юм. МХМЗийн Удирдах зөвлөлийн дарга Ч.Номин форумын зорилгыг тодорхойлохдоо  “Чөлөөт, хараат бус, хариуцлагатай хэвлэл мэдээлэлтэй байхын тулд эрх зүйн орчноо сайжруулах, өөрийн зохицуулалтаа төлөвшүүлэх замаар хүний эрхийг дээдэлсэн, ардчилсан хэвлэл мэдээллийг хөгжүүлэх нь энэ форумын зорилго юмхэмээн тодорхойлсон.

Монголын сэтгүүлчид  нийгмийг цэвэршүүлэхийн төлөө, бусдын сайн сайхны төлөө өдөр шөнөгүй ажилладагХэдийгээр сэтгүүлчдийн  хувьд ажил үүргээ явуулах тийм ч таатай орчин нөхцөл, нийгэмд алга. Гэсэн ч  сэтгүүлзүйн салбарынхан өөрсдийгөө өмөөрөөд, гар хумиад суусангүй.

Сэтгүүлчийн мэргэжлийг эзэмшээд төгсч байгаа бол ур чадвартай байх хэрэгтэй. Энэ шалгуурыг давсан тохиолдолд ёс зүйн алдаа дутагдал гаргахгүй ажиллах шаардлага тавина. Үүнийг биелүүлж чадаагүй сэтгүүлч, уран бүтээлчид  зохих арга хэмжээг нь авч ажиллаж чаддаг байх ёстой гэдэг асуудлыг мөн ярьж байв. Мөн сэтгүүлчийн мэргэжил  бол аль нэгэн нам, нэг талыг барьж туйлширч болдоггүй мэргэжил. Тиймээс  сэтгүүлч хүн төвийг сахиж ард түмэнд, нийгэмд бодит үнэн мэдээлэл өгөх ёстой. Сэтгүүлчийн дамжуулсан  мэдээллийг ард түмэн хүлээж аваад өөрсдөө дүгнэлт хийдэг. Тиймээс тухайн сэтгүүлч болон хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн энэ тал дээр анхаарч ёс зүйгээ баримталж ажиллах ёстой гэдгийг нухацтай хэлэлцэв. Түүнчлэн энэ оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн  Зөрчлийн тухай хуульдХүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон, худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсвэл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хувь хүнийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 10 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоногэсэн заалт бий. Энэ нь хэвлэл мэдээллийн байгууллагуудын эрэн сурвалжлах үйл ажиллагааг бусдын нэр хүндэд халдах, гутаах зорилготой зохион байгуулалттай  ажиллагаанаас  хэрхэн ялгаж, салгаж үзэх вэ. Энэ зүйл заалт нь хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид  хэрхэн нөлөөлөх вэ. Мөн ямар тохиолдолд хариуцлага  хүлээлгэх вэ  гэдгийг мэргэжлийн хуульчаас  асууж, сонирхож байгаа нь форумын бас нэгэн гол сэдэв байвХэлэлцүүлэг болон асуулт хариултаас харахад, тухайн сэтгүүлчийн эх сурвалж баталгаатай, сэтгүүлч болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл өөрөө ёс зүйн зарчим, удирдамжаа баримталждагаж мөрдөж ажиллаж чадвал бид  сэтгүүлзүйд эрүүл орчныг бүрдүүлж чадна гэсэн байр суурийг илэрхийлж байв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *