Сэтгүүлчийн амийг хөнөөсөн сэжигтнийг баривчилжээ

10-р сарын 10, 2018 5:33 pm Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тойм Уншсан: 31
1038037695

Х.ОЮУНБОЛД

Болгарын 30 настай сэтгүүлч Викториа Мариноваг гэрт нь хөнөөсөн хэрэг гарсныг тус улсын эрх баригчид мэдээлсэн. Үүний дараа цагдаагийнхан энэ хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтэн Румынийн 27 настай иргэнийг баривчилсан ч хангалттай батлах нотолгоогүйгээс сулласан юм. Харин үүнтэй холбоотой өөр сэжигтнийг Германы Гамбург хотод барьж саатуулжээ. Тэрээр зугтсан боловч баригдсан гэж  энэ хэргийг мөрдөж байгаа эх сурвалжийн хэлснийг Болгарын “Нова” телевиз мэдээлэв.  Эх сурвалжийн хэлснээр сэтгүүлчийн амийг хөнөөсөн газраас олдсон ДНК-тай сэжигтний ДНК 100 хувь таарч байгаа аж. Үүнээс гадна орон нутгийн иргэд хэвлэлийнхэнд сэжигтнийг таньж байгаагаа мэдэгдсэн байна. Хэдийгээр цагдаагийнхан батлаагүй ч үүний өмнө түүний эхнэр, авга эгчийг орон нутгийн цагдаагийнхан баривчилсан гэж нэмж хэлжээ.  Сэтгүүлчийн амь насыг хөнөөсөн хэргийг түүний ажилтай холбоотой гэж үзэж байгаа юм. Учир нь тэрээр Европын холбооны мөнгөн сангаас хөрөнгө завшсан хэргийг судалж байжээ. Энэ хэргийн талаар Болгарын ерөнхий сайд Бойко Борисов дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна.

эх сурвалж: mundo.sputniknews.com

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *