Сэтгүүлчдийн эсрэг хүчирхийллийг буруушаажээ

1-р сарын 10, 2018 9:33 am Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд Уншсан: 5
1-10-7

Х.ОЮУНБОЛД

Олон улсын сонины холбоо өнгөрсөн онд хэвлэл мэдээлэл болон палестин сэтгүүлчдийн эсрэг хүчирхийлэл үйлдэх нь 2016 онтой харьцуулбал  37  хувиар нэмэгдсэн гэж мэдэгджээ.  Холбоо гаргасан мэдэгдэлдээ  өнгөрсөн онд Йордан болон Газын зурваст сэтгүүлчдэд халдсан 909 тохиолдол бүртгэгдсэн гэж дурдсан байна. Тухайлбал,  сэтгүүлчдийг баривчилсан, ажлын байрыг нь хаасан, санхүүгийн хориг тавих болон цахимыг нь блоклож байжээ. Мөн Палестины сэтгүүлчдийн холбоо тус оронд болсон хүчирхийллийн  81 хувийг Израйлийн зэвсэгт хүчнийхэн үйлдсэн гэв. Түүнээс  гадна энэ хоёр байгууллага Палестины эрх баригчдын зүгээс үзүүлэх хүчирхийлэл 2016 онтой харьцуулахад 61 хувиар нэмэгдсэнд санаа зовж буйгаа илэрхийлжээ. Палестины сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Насер Абу Бэкер  манай сэтгүүлчдийн  эсрэг израйлчуудын үйлдсэн хүчирхийлэл нэмэгдсэн. Мөн орон нутгийн эрх баригчдын зүгээс адилхан зөрчил гарч  байгаа нь  харамсмаар юм гэжээ.  Тэрээр  Израйлийн эрх баригчдын хүссэнээр Палестины 158 сайт болон фэйсбүүкийг хаах шийдвэрийг буруушаасан байна.  Үүнээс гадна Палестины сэтгүүлчдийн холбоо эх баригчид саяхан баталсан  цахим ертөнцийн гэмт хэргийн нөлөөний тухай хуулийг дурдлаа. Тухайлбал, өнгөрсөн зургадугаар сараас 29 цахимыг  хааж, сэтгүүлчдийг баривчилсан.  Олон улсын сонины холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Энтони Беллангер “Палестины сэтгүүлчдийн эсрэг хүчирхийлэл үйлдэх нь ихэссэнд санаа зовж байна” гэж  онцлон тэмдэглэв.  Тэрээр бид  Изралийн болон палестины эрх баригчдаас  мэргэжил нэгт нөхөд болон бүх  хэвлэл мэдээллийн эрх чөлөөг Йордан, Газын бүс нутагт баталгаажуулж, хамгаалж өгөхийг хүсч байна гэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *