Сэтгүүлч олон нийтийн сүлжээнд бодолтой хандах ёстой гэв

5-р сарын 10, 2017 10:27 am Нийтлэгч: Ангилал Боловсрол , Нийгэм Уншсан: 18
5-10-2

Б.ЭНХ

Сэтгүүлчид олон нийтийн сүлжээнд байр сууриа илэрхийлэхдээ хэрхэн хандах вэ. Хувь хүний орон зай учраас ямар байр суурь илэрхийлэх нь сэтгүүлчийн хувийн асуудал уу, эсвэл… Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, сэтгүүлчдийн нийгмийн сүлжээнд илэрхийлж байгаа байр суурь, хандлага нь нийгэмд хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, сэтгүүлчид ёс зүйн кодоо баримтлан ажиллах цаг үе ирснийг тодруулсан “Цахим орчин дахь бидний араншин” сургалтыг “Сэтгүүлч Батдорж сан”, “Хэвлэлийн эрх чөлөө” ТББ, Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс хамтран зохион байгуулав. Нэгэнт хувь хүний орон зай, сэтгүүлч ч өөрөө иргэн учраас нийгмийн сүлжээнд өөрийн хүссэн мэдээллийг түгээх, мэдээлэх, дэмжих эрхтэй гэж үзэх нэг хэсэг нийгэмд байна. Гэвч сэтгүүлч мэргэжил нь өөрөө олон нийтийг соён гэгээрүүлэх, тэнцвэртэй мэдээллээр хангах үүрэгтэй учраас цахим орчинд энэ зарчмаар ажиллах ёстойг сургалт зохион байгуулагчид онцолж байв. Олон улсын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сэтгүүлчдээ цахим орчинд ажиллахдаа тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын нүүр царай, байр суурь гэж үзэн гэрээ байгуулдаг жишээг сургалтын үеэр дурдаж байв. Өөрөөр хэлбэл, сэтгүүлчийн цахим орчинд нийтэлсэн мэдээ, мэдээллийг олон нийт хамгийн түрүүнд мэргэжлийнх нь үүднээс, хамаарч байгаа байгууллагынх нэрээр хүлээж авдаг ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 3 Сэтгэгдэл

2017 оны 5-р сарын 19

… [Trackback]

[…] There you will find 33216 more Infos: zms.mn/setguulch-olon-niitiin-sulzheend-bodoltoi-handah-yostoi-gev/ […]

2017 оны 8-р сарын 6

… [Trackback]

[…] Find More here|Find More|Find More Informations here|Here you can find 87261 additional Informations|Infos on that Topic: zms.mn/setguulch-olon-niitiin-sulzheend-bodoltoi-handah-yostoi-gev/ […]

2017 оны 9-р сарын 16

… [Trackback]

[…] Read More on|Read More|Find More Informations here|There you will find 63353 more Informations|Infos on that Topic: zms.mn/setguulch-olon-niitiin-sulzheend-bodoltoi-handah-yostoi-gev/ […]

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *