Сэргээн засах төвийг cэргээх шаардлага

11-р сарын 7, 2017 8:15 am Нийтлэгч: Ангилал Боловсрол , Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 58
11-7-6

С.УЯНГА

Монголын төр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээс нүүр буруулжээ. Өдөр тутмын асаргаанаас эхлээд үйлдэл бүртээ хүний гар хардаг тэдэнд булчин суллах, бариа засал гээд олон төрлийн эмчилгээ сувилгаа шаардлагатай. Цаашлаад хөдөлгөөн, сэтгэл засал, цахилгаан, усан эмчилгээ зэргээр 7-8 төрлийн төрөлжсөн эмчилгээ хийлгэх ёстой аж.  Гэтэл саяхныг хүртэл дээрх эмчилгээ сувилгааг үнэ төлбөргүй, дараалалгүй үзүүлж байсан Сэргээн засах хөгжлийн төвийг татан буулгаж, түүгээр үйлчлүүлж байсан  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хөсөр хаяжээ.Энэ төвөөр дан ганц хөгжлийн бэрхшээлтэй биш сульдаа, бронхит, саажилттай хүүхдүүд ч эмчлүүлж байсан юм.  Сэргээн засах хөгжлийн төвд нийслэлийн бүх асрамж халамжийн газар, дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд очиж үйлчлүүлдэг байсан бол тус төвийг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын шийдвэрээр энэ оны эхээр татан буулгаж оронд нь Хүүхдийн тусламжийн 108 төвийг оруулсан байна.Ийнхүү хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан улсдаа ганц төвийн тоног төхөөрөмжийг Өнөр бүл төвд шилжүүлсэн байна.

СЭРГЭЭН ЗАСАХ ЭМЧИЛГЭЭНИЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮД “ӨНӨР БҮЛ” ТӨВД ХАДГАЛАГДАЖ БАЙНА

Сэргээн засах хөгжлийн төвөөр  Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор, Цөлийн сарнай, Альфа, Хүүхдийн Солонго төв, Хүүхдийг ивээх сан, Энэрэлийн түүчээ, Тайваны хүүхэд гэр бүлийг дэмжих сан болон Баянзүрх дүүргийн 200 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд үйлчлүүлж байжээ. Тэдгээр хүүхдүүдэд сэргээн засах эмчилгээнүүд болох хөдөлгөөн засал, эмчилгээний биеийн тамир, цахилгаан эмчилгээ, парафин, усан эмчилгээ, халуун жин засал, татлага хийнэ. Мөн  уламжлалт анагаах ухааны эмчилгээнээс их бие, чих, гарын зүү, төөнүүр, бариа засал, сэтгэл засал, нийгмийн ажлын үйлчилгээ зэрэг цогц эмчилгээ үйлчилгээ хийж байжээ. Харин одоо эдгээр чухал, ховор тоног төхөөрөмжийг Өнөр бүл төв нэгдүгээр давхартаа хадгалж байгаа юм. Ийнхүү үйл ажиллагаа нь хумигдсанаар зөвхөн Өнөр бүлийн хүүхдүүд тоног төхөөрөмжийг ашиглаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй олон зуун хүүхдүүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр Өнөр бүлийн цөөхөн хүүхэд үйлчлүүлж, тус төвд сул хадгалж байна гэхэд хилсдэхгүй боллоо.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХЭД ДАСГАЛ ХИЙХГҮЙ УДВАЛ ҮЕ МӨЧНИЙ БУРУУ ХЭЛБЭРТЭЙ БОЛНО

Хөгжлийн бэрхшээлтэй олон зуун хүүхдүүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр Өнөр бүлийн цөөхөн хүүхэд үйлчлүүлж, тус төвд сул хадгалж байна гэхэд хилсдэхгүй боллоо.

Бид тоног төхөөрөмж нь шилжсэн Өнөр бүл төвийн захирал М.Өлзийчимэгтэй холбогдоход “Манайх одоо зөвхөн төвийн хүүхдүүддээ сэргээн засах эмчилгээ хийж байгаа. Өөр хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлэх зай талбай боломж нөхцөл байхгүй. Харин гэрээний дагуу Тайванийг ивээх сангийн хүүхдүүдэд хуваариар үйлчлэхээр болсон” гэлээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үзүүлэх сэргээн засах эмчилгээний талаар тус төвийн эмч н.Пүрэвдулам “Сэргээн засах эмчилгээ хийлгэдэг хүүхдүүд байнгын зовиуртай байдаг. Үр дүн богино хугацаанд гарахгүй ч хөл дээрээ боссон хүүхэд бий. Байнгын чангаралтай булчинг суллах зэргээр эмчилгээ сувилгаа хийснээр хүүхдийн хөдөлгөөн, ааш зан засардаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хөдөлгөөн хийхгүй удах юм бол үе мөчний буруу хэлбэртэй болно. Булчин шөрмөс нь богиносох аюултай. Сэргээн засах эмчилгээ нь архаг болон суурь өвчлөл, гэмтэл бэртлийн үлдэц, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зайлшгүй шаардлагатай, хэрэгцээ өндөр үр дүн сайтай.

Хөгжлийн бэрхшээлтэй, архаг буюу суурь өвчлөл, гэмтэл бэртлийн үлдэцтэй хүүхдүүдэд олон удаагийн курс эмчилгээ, уйгагүй ажиллагаа шаардлагатай  учраас сэргээн засах эмчилгээ хийлгэх эрэлт хэрэгцээ өндөр байна.

Иймээс бага болон эрт үед нь сэргээн засах эмчилгээнд хамрагдсанаар үр дүнтэй” гэсэн юм.

Сэргээн засах хөгжлийн төвөөр хүүхэд нь үйлчлүүлж байсан Баянзүрх дүүргийн II хорооны иргэн Г “Манай хүүхэд төрөлхийн саажилттай. ДЦБ гэсэн оноштой. Сэргээн засах хөгжлийн төвд  хүүхдээ дөрвөн сар орчим эмчлүүлж байсан. Хөдөлгөөн заслын эмчилгээнд ойрхон давтамжтай явбал бага багаар сайжирдаг. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хамгийн их хэрэгтэй газраа татан буулгах нь битгий хэл илүү  олон болгох хэрэгтэй” хэмээв.

Харин Сэргээн засах хөгжлийн төвийг яагаад татан буулгасан талаар Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Тамгын газрын дарга Ш.Чинбатаас тодруулахад “Татан буулгасан асуудал байхгүй. Үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөөд Өнөр бүлд төвд шилжүүлсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үйл ажиллагаа явуулах бүрэн зөвшөөрөлтэй, эмчилгээ эрхлэх эрхтэй байгууллагаар үйлчлүүлэх ёстой. Гэтэл Сэргээн засах хөгжлийн төвд тийм эрх байхгүй. Хүүхдүүдэд эрсдэл учрах юм бол хариуцлагыг хэн хүлээх юм. Бид тус төвөөр үйлчлүүлж байсан хүүхдүүдийн эцэг эхтэй уулзаж Сэргээн засах хөгжлийн үндэсний төвтэй хамтарч ажиллахаар ярилцсан. Чиглэл өгсөн байгаа. Өнөр бүлийнхэн эцэг эхчүүд рүү ярьж янз бүрийн асуудал үүсгэдэг юм шиг байна лээ” гэв.

Хүүхдийн тусламжийн 108 төвтэй болсныг буруутгаагүй ч сэргээн засах эмчилгээ авч байсан нийслэлийн асрамж  халамжийн төвийн болон дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хуваарийн дагуу чирэгдэлгүй үйлчлүүлдэг байтал  өнөөдөр эмчилгээ нь тасалдаж, хаана хандахаа мэдэхгүй явна гэдгийг эцэг эхчүүд хэлж байсан юм. Түүнчлэн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын чиглэл өгсөн гээд байгаа Сэргээн засах хөгжлийн үндэсний төвд очиход дараалал ихтэй, хуваарийн дагуу эмчилгээ хийхгүй хойшлуулдаг гэдгийг эцэг эхчүүд хэлж байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 15 Сэтгэгдэл

2018 оны 1-р сарын 15

… [Trackback]

[…] Find More here|Find More|Read More Informations here|Here you will find 97487 additional Informations|Infos on that Topic: zms.mn/sergeen-zasah-tuviig-cergeeh-shaardlaga/ […]

2018 оны 1-р сарын 23

… [Trackback]

[…] Find More on|Find More|Read More Infos here|There you can find 93447 more Infos|Informations on that Topic: zms.mn/sergeen-zasah-tuviig-cergeeh-shaardlaga/ […]

2018 оны 1-р сарын 30

… [Trackback]

[…] Read More on|Read More|Read More Informations here|There you can find 29155 additional Informations|Informations to that Topic: zms.mn/sergeen-zasah-tuviig-cergeeh-shaardlaga/ […]

2018 оны 2-р сарын 6

… [Trackback]

[…] Read More here|Read More|Read More Infos here|Here you will find 24849 additional Infos|Informations to that Topic: zms.mn/sergeen-zasah-tuviig-cergeeh-shaardlaga/ […]

2018 оны 2-р сарын 17

… [Trackback]

[…] Find More here|Find More|Find More Informations here|There you can find 52211 additional Informations|Infos on that Topic: zms.mn/sergeen-zasah-tuviig-cergeeh-shaardlaga/ […]

2018 оны 3-р сарын 26

… [Trackback]

[…] Read More here|Read More|Read More Infos here|Here you will find 26738 additional Infos|Informations to that Topic: zms.mn/sergeen-zasah-tuviig-cergeeh-shaardlaga/ […]

2018 оны 4-р сарын 3

… [Trackback]

[…] Find More here|Find More|Read More Informations here|Here you can find 91346 more Informations|Infos on that Topic: zms.mn/sergeen-zasah-tuviig-cergeeh-shaardlaga/ […]

2018 оны 4-р сарын 16

… [Trackback]

[…] Find More on|Find More|Read More Informations here|There you will find 63712 more Informations|Infos on that Topic: zms.mn/sergeen-zasah-tuviig-cergeeh-shaardlaga/ […]

2018 оны 5-р сарын 1

… [Trackback]

[…] Find More on|Find More|Find More Informations here|There you can find 57063 additional Informations|Infos on that Topic: zms.mn/sergeen-zasah-tuviig-cergeeh-shaardlaga/ […]

2018 оны 5-р сарын 15

… [Trackback]

[…] Read More here|Read More|Find More Informations here|Here you can find 57962 additional Informations|Informations on that Topic: zms.mn/sergeen-zasah-tuviig-cergeeh-shaardlaga/ […]

2018 оны 5-р сарын 15

… [Trackback]

[…] Read More on|Read More|Find More Informations here|There you can find 17373 more Informations|Informations to that Topic: zms.mn/sergeen-zasah-tuviig-cergeeh-shaardlaga/ […]

2018 оны 5-р сарын 15

… [Trackback]

[…] Read More here|Read More|Find More Infos here|There you can find 65650 additional Infos|Infos on that Topic: zms.mn/sergeen-zasah-tuviig-cergeeh-shaardlaga/ […]

2018 оны 6-р сарын 9

… [Trackback]

[…] Read More on|Read More|Read More Informations here|Here you can find 77223 additional Informations|Infos on that Topic: zms.mn/sergeen-zasah-tuviig-cergeeh-shaardlaga/ […]

Ellgync
2018 оны 6-р сарын 9

Propecia Acne Amoxicillin For Clamidia Course Levitra 10 Mg Prezzo cialis price Cialis 5mg From India Propecia Monedas Cialis Tadalafil 5mg

2018 оны 6-р сарын 11

… [Trackback]

[…] Find More here|Find More|Find More Infos here|Here you will find 82571 additional Infos|Infos on that Topic: zms.mn/sergeen-zasah-tuviig-cergeeh-shaardlaga/ […]

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *