Сэлэнгэчүүд Дээд хуулийг дэмжлээ

6-р сарын 19, 2018 8:54 am Нийтлэгч: Ангилал Ерөнхийлөгч , Нийгэм , Орон нутаг , Улс төр Уншсан: 36
6-19-4

Л.БАТДОРЖ

МАХН-аас Дээд хуулийн төслийг санаачилж өнгөрсөн жилээс хойш орон нутгийн иргэдийн дунд хэлэлцүүлж байгаа юм. Дээд хуулийн төсөлд боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг үнэгүй болгож, залуу гэр бүлийг орон сууцаар хангахаар тусгасныг иргэд сайшаан дэмжиж буй. Тэгвэл энэ удаа Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын  дарга  Н.Энхбаяр тэргүүтэй  намын удирдлагууд баруун болон төвийн аймгуудад ажиллаж байна.  Томилолтын үеэр зөвхөн аймгийн төв бус зарим сумын иргэдтэй уулзаж байр суурийг нь сонсч байгаа юм. Намын удирдлагуудын томилолт энэ сарын 11-нд Архангай аймгаас эхэлж Завхан, Хөвсгөл, Булган аймгийн сумдад  үргэлжилсэн бол өчигдөр Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзлаа.  Намын удирдлагууд энэ хугацаанд Архангай аймгийн Өлзийт, Батцэнгэл, Эрдэнэбулган, Өндөр-Улаан, Тариат,  Цахир, Завхан аймгийн Их-уул, Тосонцэнгэл сум, Улиастай хотод ажиллаж орон нутгийн иргэдэд МАХН-аас санаачлан боловсруулсан Дээд үндсэн хуулийн төслийг танилцууллаа. Энэ үеэр “Монгол хүн бүр байгалийн баялагтаа эзэн болж хараат бус шүүх, шударга ёс тогтоно” гэдгийг иргэдэд уриалсан юм.  МАХН-аас санаачлан боловсруулсан  Дээд  үндсэн хуулийн төслийг Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Алтанбулаг сумын иргэд бүрэн дүүрэн  дэмжиж буйгаа илэрхийлж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *