“Саран дээр усгүй” содон бүтээл байлаа

6-р сарын 4, 2018 8:51 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 45
6-4-8

Д.НАДМИД

БОАЖЯ, НҮБ-ын Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл цахим хуудастай хамтран “Ногоон эдийн засаг бидний амьдралд” гэрэл зургийн уралдаан зарласан. Энэ уралдаанд байгальд ээлтэй ногоон амьдралын хэв маяг, хэрэглээ, байгаль орчин, экосистемийг хамгаалах үйлс болоод ногоон эдийн засгийн мэдлэг ойлголтыг олон нийтэд түгээж буй үйл ажиллагааг харуулсан олон сонирхолтой зургаар хувь хүмүүс оролцсон байна. Тэдний бүтээлээс шалгаруулалтаар Г.Өнө­болд, Г.Эрдэнэ­цолмон, Г.Базаррагчаа, О.Сорон­зонболд, А.Будал­цолмон нар II, III байр эзэлж, өргөмжлөл, 500-800 мянган төгрө­гийн шагнал хүртэв. III байрын шаг­налт “Шинэ эхлэл” олон улсын лабо­ра­тори сургуулийн XII ангийн сурагч Ариунболдын Будал­цолмон:

-Би “Саран дээр усгүй” гэрэл зургийн бүтээлээрээ энэ урал­даанд оролцож, байр эзэлсэндээ баяртай байна. Энэ зурагаа өнгөрсөн жил сургууль дээрээ гэрэл зургийн судалгаа хийж байхдаа авсан юм.  Манай сургууль дээр “Тогтвортой хөгжил” сэдэвт сургалт болсон. Түүний дараа экоклубт гишүүнээр элссэнээр ногоон эдийн засаг, тогтвортой хөгжил чухал гэдгийг сайн ойлгосон. Миний хувьд энэ бүтээлээрээ дамжуулж хүн бүрийг байгальч сэтгэлгээтэй байхыг уриалахыг хүссэн юм” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *