Санхүүгийн зах зээлийн үнэлгээ 2.4 их наядад хүрчээ

2-р сарын 27, 2018 9:34 am Нийтлэгч: Ангилал Хөрөнгийн зах зээл , Эдийн засаг Уншсан: 44
7

Г.НАСАНБААТАР

 Санхүүгийн зохицуулах хороо нь хөрөнгийн зах зээл, даатгал, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаа явуулж буй 2100 орчим хуулийн этгээдийг зохи­цуул­даг. Тус байгууллагаас өнгөрсөн жилийн ажлын тайлангаа өчигдөр танилцуулав. Тус хорооны Судалгаа эрсдэлийн шинжилгээний хэлтсийн дарга Н.ХүдэрчулуунМанай салбарын зах зээлийн үнэлгээ өнгөрсөн жилийн эцсээр 2.4 их наяд төгрөгт хүрсэн. Энэ нь сүүлийн 27 жилийн түүхэн дэх дээд амжилт юм. Дээрх үзүүлэлтийг 2016 онтой харьцуулахад 65.5 хувиар өссөн дүн. Мөн хөрөнгийн зах зээлээс бусад гурван салбар болох даатгал, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоодын нийт активийн хэмжээ 1.4 их наядад хүрлээхэмээн танилцуулав. Эдгээр байгууллагын өсөлтийг 2016 онтой харьцуулахад 23.3 хувиар өссөн үзүүлэлт аж. Үүнийг дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулбал 5.1 хувьтай дүйцэж буй.

Санхүүгийн зах зээл дэх өсөлтийг салбар бүрээр харвал, үнэт цаасны арилжаа 860.8 тэрбум төгрөгт хүрч хувьцааны арилжаа 78.1 тэр бум төгрөг, Засгийн газрын үнэт цаасны арилжаа 772.5 тэрбум, компанийн бондын арилжаа 10.2 тэрбум төгрөг байв. Тайлант хугацаанд хөрөнгийн зах зээл дээр нийт 52 үнэт цаасны компани болон хорооны үнэт цаасны бүртгэлд бүртгэлтэй 300  гаруй хувьцаат компанид үйл ажиллагаа явуулжээ. Харин даатгалын салбарт өнгөрсөн оны байдлаар нийт  актив нь 244.7 тэрбум төгрөг болж өнгөрсөн оны мөн үеэс 17.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Түүнчлэн энэ салбарын нийт хураамжийн орлого өнгөрсөн оны мөн үеэс 26.1 хувиар өсч 144.3 тэрбум төгрөг болсон байна. Тодруулбал, үүний 97.8 хувийг ердийн даатгалын хураамж, 0.9 хувийг урт хугацааны даатгалын хураамж эзэлсэн бол 1.3 хувийг нь давхар даатгалын хураамжаас бүрджээ. Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн “2011 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт хамгийн дээд цэгтээ хүрч, гадаадын хөрөнгө оруулалт өндөр хувьтай байсан. Тэр үед хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2.1 их наяд хүрсэн байдаг. Харин өнгөрсөн онд 2.4 их наяд төгрөгт хүрсэн нь өнгөрсөн хугацаанаас хамгийн өндөр тоон үзүүлэлт гэж болногэв. Ийнхүү хөрөнгийн зах зээлд гарсан өсөлтөд үндэсний компаниуд нэгдсэн, улсын болон хувийн хөрөнгийн бирж ажиллаж эхэлсэн зэрэг нь голлон нөлөөлсөн хэмээн үзэж буйгаа салбарын мэргэжилтнүүд онцоллоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 14

Prank Call Fake Viagra Prescription Priligy Republica Dominicana generic cialis overnight delivery Priligy Venta En Colombia Amoxicillin For Parrot

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *