Сангийн сайдад сувилагчдаас илгээсэн саналууд

5-р сарын 30, 2018 8:32 am Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 36
Untitled-1

Б.АМАРЖАРГАЛ

 Сувилагч, эмнэлгийн ажилтнуудын цалинг 50 хувь нэмэгдүүлэхийн тулд Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос найм хоногийн хугацаатай сануулах суултыг зохион байгуулсан билээ. Засгийн газар, Ерөнхий сайд, Эрүүл мэндийн яаманд тавьсан тэдний гол шаардлага нь: 2018 оны хоёрдугаар улиралд багтаан Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх (Төр авч чадахгүй байгаа татваруудаа авах боломжийг гаргаж, орлого бүрдүүлэх шударга тогтолцоог бий болгохбайсан юм.

 Монголын Эрүүл мэндийн Үйлдвэрчний Эвлэлийн дарга Б.Мягмар:

Өнөөдөр энэ эрх баригч нам, Ерөнхий сайд юу амлаж гарч ирснээ санах хэрэгтэй. Багш, эмч нарын цалинг нэмнэ, тэтгэвэрийг нэмнэ гэж төрд гарснаа санах хэрэгтэй. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хүртэл багтсан байгаа хэмээн сануулаад Төр авах ёстой татвар, орлогоо бүрэн хураахад эмч, сувилагч нарын цалинг өлхөн нэмэх боломж үүсэхийг онцолж байв.

Монголын эдийн засгийн форум дээр Ерөнхийлөгч Х.БаттулгаЗасгийн газар татварын шинэчлэл хийх талаар санаачилгатай ажиллаж байгаа ч татварын орлогыг нэмэгдүүлэх бэлээхэн боломжуудыг ашиглахгүй байна. Бидэнд орлогын ямар боломжууд бэлэн байгаа вэ гэдгийг мөн тооцоолох хэрэгтэй байнахэмээн Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт хаяглан хэлсэн билээ.

Тэгэхээр одоо эмнэл­гийн ажилтнуудын цалин нэмэхэд шаардлагатай мөнгийг олоход төсөвт ямар орлогууд орохгүй байгааг авч үзье.

 ХУУРАМЧ ШАТАХУУНЫ 50 ТЭРБУМ ТӨГРӨГ

 Б.Мягмар: Эрүүл мэндийн салбарынхны цалинг 50 хувиар нэмэхэд 77 тэрбум төгрөг л шаардлагатай. Өнөөдөр төсвийн орлогыг бүрдүүлэх ёстой татвараа авч чадахгүй байна. Өнгөрсөн хоёр жилд зөвхөн татвараас 90 тэрбум төгрөгийг алдчихсан. Хуурамч шатахуунаас болоод 50 гаруй тэрбум төгрөгийг төсвийн орлогод авч чадсангүй.

УУАҮЯны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат: Онцгой албан татварын хувь хэмжээ өсөөд ирэхээр татваргүйгээр нь завсрын бүтээгдэхүүн оруулж ирээд, химийн бодис нэмж шатахуун үйлдвэрлэх үзэгдэл байдаг. 2015, 2016 онд ийм асуудал гарч байсан. Одоо тонн бензин тутамд 280 мянган төгрөгийн татвар ногдуулаад ирэхээр дотоодод шатахуун үйлдвэрлэж байхыг үгүйсгэхгүй. (2017.11.30 news.mn)

МҮХАҮТын Ерөнхий­лөгч Б.Лхагважав:

авто бензин, дизелийн түлш үйлдвэрлэх түүхий эд ямар ч татваргүй их хэмжээгээр орж ирдэг болсон. Тэр тоон үзүүлэлт хэрэглэгч надад таатай санагдахгүй байгаа юм. Ийм их түүхий эд хаашаа шингээд байна вэ гэдэг их сонирхолтой. Шатахуун импортлогчид шударга бизнес хийх хэрэгтэй. Яагаад гэвэл шатах тос тосолгооны материал татваргүй орж ирдэг. 2016 оны статистик дүнг харахад керосин 74800 тонн, хийн конденсатын нэрмэл 9003 тонн, дистиллят 11048 тонн оруулж ирсэн байна.

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны гүйцэтгэх захирал О.Бямбадэлгэр: Нефтийн туслах бүтээгдэхүүн нэрийн дор орж ирж байгаа химийн бодисууд керосин, нафта хоёрыг хольж дизель түлш болон бензин гаргаж байна. Хуурамч шатахуун үйлдвэрлэх шалтгаан нь гаалийн болон онцгой албан татварын хөнгөлөлт болж байна. 2016-2017 онд нийт 110 мянган тонн нефтийн химийн туслах бүтээгдэхүүн 60 тэрбум төгрөгний татвар төлөлгүйгээр орж иржээ. Энэ их мөнгийг улсын төсвийн төсөвт тусгаж чадсан бол өнөөдөр багш эмч нарынхаа цалинг нэмээд явж байгаа.

Монгол Улсын гаалийн татварын тэгш бус хандлага нь эдийн засагт сөрөг нөлөөлөл үзүүлсээр байгаагийн нэг жишээ нь энэ. Газрын тосны үйлдвэрлэлийн завсрын бүтээгдэхүүний импортод татвар ногдуулдаггүй хуулиас болоод керосин гэх гэрэлтүүлэгт ашигладаг бүтээгдэхүүн, тракторын хөдөлгүүрт ашигладаг нафта зэрэг олон улсад хэрэглээ нь хумигдсан бүтээгдэхүүнийг импорт­лох хэмжээ зөвхөн монголд л өссөн дүнтэй байна.

 ТАМХИНЫ ИМПОРТЫН ТЭГШ БУС БАЙДАЛ

 Б.Мягмар: Тамхи байна. ”Монгол тамхи соХХКиас авах ёстой байсан татвараа авахад л цалин нэмж болно. “Үндэсний үйлдвэрлэлнэрээр 32 тэрбум төгрөгийг гаалийн татварт төлөөгүй.

2017 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тамхи импортлогчид бараагаа гаалийн татварыг 30 хувиар төлдөг болсон. Ганцхан Монгол тамхи со ХХК лҮндэсний үйлдвэрлэгчгэх нэрээр дангаараа гаалийн татварыг таван хувиар төлсөн хэвээр үлджээ.

Монгол тамхи со ХХКнаас бусад импортлогчид 2017 онд 46,63 тэрбум төгрөгийн гаалийн татвар төлжээ. Харин тамхины зах зээлийн 47 хувийг эзэлж буй Монгол тамхи со ХХК болохоор ердөө л 9.66 тэрбум төгрөгний татвар төлсөн байна. Өөрөөр хэлбэл бусад импортлогчдын төлсөн татвараас 4.8 дахин бага татвар төлжээ. Хэрвээ гаалийн татварыг тэгш, шудрагаар ногдуулсан бол 2017 онд Монгол тамхи со ХХК гаалийн татварт 31.71 тэрбум төгрөг илүү төлөх байсан юм

Энэ мэтээр УИХын гишүүн Ц.Дашдоржийн хамаарал бүхий компанид Засгийн газар хоёр жилийн турш тусгайлан хөнгөлөлт үзүүлсээр байна. Төсөвт орох ёстой байсан 32 тэрбум төгрөгийгүндэсний үйлдврлэгчгэх халхавч дор БНХАУын Шан Ши компани (Монгол тамхи Со компанийн 51 хувийн эзэмшдэг) авдаг нь тодорхой болжээ. Хэрвээ хуулиа ягштал мөрддөг Сангийн яамтай байсан бол дээрх компаниүндэснийбус гадаадын хөрөнгө оруулалттай (Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.5-д заасны дагуу) компани болж таарна. Дээр нь үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийх нь үндсэн түүхий эдийн (нутаг тамхи, ороох бэлдэц болон савлагаа) 92 хувийг импортоор оруулж байгаа тулүндэсний үйлдвэрлэгчогт биш юм.

Гаалийн татварын тэгш бус байдлаас үүдэн төсөвт ороогүй асар их хэмжээний мөнгийг Сангийн яам зориуд анзаарахгүй байгаа юм биш биз гэсэн хардлага эндээс төрнө.

 35 ТЭРБУМЫН НЭМЭЛТ БОЛОМЖ

 Өмнөговь аймгаас сон­гогд­сон УИХын гишүүн Л.Энхболд орон нутгийн өмчлөлтэй Тавантолгой ХКийг шалгуулах асууд­лаар АТГт хандсан. Үүний ачаар энэ жил төсөвт нэмэлтээр орж болох 35 тэрбум төгрөгийг олон нийт нээн илрүүлээд бай­на. Учир юу вэ гэхээр орон нутгийн өмчлөлт Тавантолгой ХК 2017 оны ногдол ашигт 51 хувийг эзэмшигч болсон Өмнөговь аймагт 65 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэжээ. Гэтэл аймгийн төсөвт Тавантолгой ХКиас энэ жилийн ногдол ашиг гэж 30 тэрбум төг­рөг төвлөрүүлэхээр төсөвлөсөн байв. Өөрөөр хэлбэл төлөвлөснөөс нь 35 тэрбум төгрөгийн орлогын илүүдэл үүссэн аж.

Үндсэн хуулийн 6.1-д зааснаар бол газрын баялаг нь бүх ард түмний мэдэлд байх ёстой. Гэтэл нийт монголчуудад хүртээлтэй Тавантолгойн ордын ашгаас зөвхөн Өмнөговьчууд л хүртэж байгаа нь шудрага бус юм. Үүнийг Л.Энхболд гишүүн сануулж, олон нийтийн анхааралд оруулсанд талархая. Сувилагчид, эмнэлэгийн ажилтнууд бол монгол улсын иргэд, тэд нийтийн баялгаас хүртэх эрхтэй. УИХын гишүүн Л.Энхболд шиг жалга довын үзэлгүй улс төрчийн ачаар зөвхөн орон нутгийнханнайрлаад дуусахбайсан 35 тэрбум төгрөгийн илүүдэл ногдол ашгийн талаар монголчууд мэдээлэлтэй боллоо. Одоо Сангийн яам энэ мөнгийг яаралтай төвлөрсөн төсөвт татаж оруулах ёстой. Тэртээ тэргүй Өмнөговьчуудад анх төсөвлөсөн 30 тэрбум нь хангалттай учраас одоо нэмэлтээр орж ирэх гээд байгаа 35 тэрбум төгрөгийг эмнэлэгийн ажилтнуудын цалинг нэмэхэд ашиглахад буруудах зүйлгүй. Цаашил­бал Л.Энхболд гишүүний Тавантолгойн ордын талаар яриад байгаа зүйлсийг шалгаад улмаар Тавантолгой ХКийг орон нутгийн өмчлөлөөс нь төрийн өмчлөлд ч шилжүүлэх хувилбарыг Засгийн газар боловсруулах ёстой. Ингэх аваас жил бүр төсөвт 65 тэрбум орчим төгрөг тогтмол нэмэгдэл болон орох нь байна шүү дээ.

ТӨГСГӨЛД ХАРДАХ НЬ

 Керосины импортоос аваагүй 50 тэрбум төгрөг, тамхины импортоос төсөвт орохгүй байгаа 32 тэрбум төгрөг, дээр нь Тавантолгой ХКний ногдол ашгаас 35 тэрбум гээд нийт 117 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэх боломжийг Сангийн яам яагаад ашиглахаас татгалзах ёстой вэ? Яагаад өнөөдрийг хүртэл тэгш, шудрага бус татварын доголдлыг арилгах, боломжит ног­дол ашгийг төсөвт төвлөрүүлэхээс цааргалах ажлыг Сангийн яам зохион байгуулаад байгааг иргэд асуух эрхтэй.

Олны дунд ам дамжсан нэгэн хардлага байгааг хууль хяналтынхан шалгаж мухарлах ёстой байх. Юу гэхээр сангийн яамны дунд шатанд олон жил шигдэж, яамныхаа сайд нарыг хүртэл дарамт, шахаанд оруулах замаар төсөвт орох ёстой орлогыг чөлөөлж, үүнийхээ төлөө хувь хишиг хүртэж суудаг бүлэглэл байдаг гэх яриа бий. Тийм бүлэглэл бодитойгоор байдаг эсэхийг шалгаж тогтоохоос өөр арга алга болсныг төсөвт орох ёстой 117 тэрбум төгрөгийн  асуудал харуулж байгаа биш үү?

УИХ-ын гишүүн, Сан­гийн сайд Ч.Хүрэлбаатар энэ асуудалд тодорхой тайлбар хийх цаг болсон байх.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *