Санамж бичигт гарын үсэг зурлаа

10-р сарын 18, 2018 8:10 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тойм Уншсан: 7
10-18-7

Х.ОЮУНБОЛД

Япон, Перу зам тээврийн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна. Ингэснээр  хоёр орны хооронд энэ салбарт харилцан мэдээлэл, технологи болон туршлага солилцох боломжтой болж байна гэж “Андина” агентлаг мэдээллээ. Перугийн  Харилцаа холбоо, зам тээврийн сайд Эдмер Трухильо “Тээврийн салбар дахь Японы су­дал­гааны ажил болон технологийн гайхам­шигтай хөгжил нь манай орны тээврийн салбарын  дэд бүтцийн дутагдлыг багасгаж, одоогийн чадвараа сайжруулах болон энэ салбарыг шинэчлэх арга замыг хайх боломжийг олгоно” гэж ярьсан байна. Тэрээр  Перугийн Харилцаа холбоо, тээврийн яам болон Японы Аялал жуулчлал, зам тээвэр, дэд бүтцийн яамны хооронд хийсэн гэрээнд Токиод айлчлах үеэрээ гарын үсэг зуржээ. Хамтын ажиллагааны санамж бичигт  агаарын, усан зам  зэрэг олон салбарын дэд бүтэцтэй холбоотой  сэдэв багтсан байна. Мөн энэ таван жилийн хүчинтэй гэрээнд  Перугийн тээврийн салбарт хөрөнгө оруулах төслийг дэмжсэн төслүүд оржээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 3 Сэтгэгдэл

GregoryCal
2018 оны 10-р сарын 19

Good day!
Please note
nice
offers for you.

http://bit.ly/2RV7PHq

anetta
2018 оны 11-р сарын 6

Ciao! There is an interesting offers offers for you. http://bit.ly/2J7IFBv

MichaelGog
2018 оны 11-р сарын 7

Hey What we have here is , a fineoffering
To qualify click on the link below

http://facebook.topratinglist.com?19492

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *