Саналаа өгсөн залуус хөнгөлөлттэй үйлчлүүлнэ

11-р сарын 19, 2012 1:34 pm Нийтлэгч: Ангилал Сонгууль , Улс төр Уншсан: 886

Д.АРИУН

 

Орон нутгийн сонгуульд сонгогчдын ирц бүрдэхгүй байх вий гэдэг болгоомжлол Сонгуулийн ерөнхий хорооныхныг зовоож буй. Тиймээс ч сонгуульдаа саналаа өгөөрэй хэмээн чамгүй сурталчилж байгаа билээ. Бизнесийн байгуул­лагууд, тэр дундаа Улаанбаатарын томоохон шөнийн цэнгээний газрынхан үүнийг овсгоотой олж харж, саналаа өгсөн залууст таксгүй үйлчилнэ гэдгээ мэдэгджээ. Их хотын залуусын хамгийн их зочлох дуртай “Vegas”, “Face”, “River sounds”, “Mask”, “Brix”, “I-Loft”, “Mass”, “Strings”, “Chicago”, “Stella”, “Amrita” зэрэг 11 шөнийн цэнгээний газраар орон нутгийн сонгуульд саналаа өгсөн залуус таксгүйгээр үйлчлүүлэх боломжтой аж.

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *