Сайн дурын үйл ажиллагааны төвийг нээлээ

5-р сарын 8, 2017 9:41 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 5
5-8-3

Х.ХАТАН

Монголын өнөөгийн нийгэмд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд  хувь нэмрээ оруулж буй Иргэний нийгмийн байгууллагууд болон хувь хүмүүсийн санаачлага, оролцоогоор дамжууланСайн дурын үйл ажиллагаа”, “Сайн дурын ажилгэсэн ойлголт аль хэдийнэ танил болжээ. Гэсэн хэдий ч нэгдсэн ойлголтгүй, хууль эрх зүйн орчин нь бүрдээгүй өнөөдрийг хүрэв. Энэ асуудалд цэг тавьж, Монгол Улсад сайн дурын үйл ажиллагааг хөгжүүлэх, нэгдмэл ойлголттой болгоход шинэ алхам болжСайн дурын үйл ажиллагааны төвалбан ёсоор нээлтээ хийлээ.

Сайн дурын үйл ажиллагааны төв”-ийн төсөл нь “GoandDo” олон улсын байгууллагын санаачлагаар Хөдөлмөр, Нийгмийн халамжийн үйлчилгээний Ерөнхий Газартай хамтран Койсагийн дэмжлэг санхүүжилтээр хэрэгжиж байгаа юм. Эхний ээлжинд зургаан салбар төвийг нээжээ.

Төсөл хэрэгжих хугацаа нь 2018 оны дуустал аж. Сайн дурын үйл ажиллагааны төвийг байгуулж, хэрэгжүүлэх газрууд нь Төрийн байгууллагуудын загвар болгон ХанУул дүүрэг, БаянЗүрх дүүрэг юм. Харин Их дээд сургуулиудын загварт МУБИС, Отгонтэнгэр их сургууль бөгөөд Төрийн бус байгууллагын загвараар ADRF МонголХүүхдийн Оюуны Боловсролыг Дэмжих Төв”, “Сайн хүн, Сайн нийгэмзэрэг нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагууд багтжээ.

Сайн дурын үйл ажиллагааны төв болгон тус бүр гурван сайн дурын баг байгуулж ажиллах аж. Үүнд, Зорилтод бүлгийг хүүхдэд чиглэсэн, Хүрээлэн буй орчноо өөрчлөн хөгжүүлэхэд чиглэсэн, Бүс нутгийнхаа асуудлыг шийдэхэд чиглэсэн баг байгуулахаар болжээ.

Сайн дурын үйл ажиллагааны тухай онолын үндэслэлтэй, нийгмийн шаардлагад нийцсэн боловсрол олгох, мэргэшүүлэх, өөрийн амьдарч буй бүс орон нутаг улмаар  нийгмийнхээ өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд иргэний сайн дурын ажлуудыг зохион байгуулах, тэд хамтдаа зөвлөлдөн нэгдэж хамтдаа өөрчлөгдөн хөгжиж орчин бүрдүүлэхийн төлөө ажиллах юм байна.

Сайн дурын үйл ажиллагааг удирдан зохион байгуулагчдад зориулсан  анхны сургалтыг энэ сарын 4-нд МУБИС дээр 30 хүний оролцоотойгоор хийснээр энэхүү үйл ажиллагаа эхэлсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *